Английн кино бүтээгч, гэрэл зурагчин Sam Taylor-Wood “Насанд хүрсэн эр хүн уйлахад яадаг вэ?” гэсэн сонин асуултыг өөрөөсөө асуужээ. Энэхүү асуултынхаа хариуг тэрээр Холливудын шилдэг эрэгтэй жүжигчдээс олж харсан байна. Sam Taylor-Wood алдартай эрэгтэй жүжигчдээс сонгон тэднийг сэтгэл хөдлөлөө харуулж, уйлахыг хүсчээ. “Тэдний зарим нь намайг гэрэл зургийнхаа аппаратыг ажиллуулж ч амжаагүй байхад уйлж байсан бол заримыг нь уйлуулах үнэхээр амаргүй байсан.” гэж гэрэл зурагчин эмэгтэй өгүүлсэн байна. Мөн “Хүмүүсийн нэг хэсэг нь тэднийг жинхэнээсээ уйлж байна гэж бодох ч нөгөө хэсэг нь хуурамч нулимс ч гэж үзнэ. Гэхдээ энэ нь энэ том, булчинлаг эрчүүдийн өөр талыг л харуулах санааны тухай юм.” хэмээжээ.
Robin Williams
Laurence Fishburne 
Daniel Craig 
Ed Harris 
Benicio del Torro 
Forest Whitaker 
Dustin Hoffman 
Gabriel Byrne 
Steve Buscemi 
Robert Downey Jr. 
Jude Law 
Sean Penn 
Paul Newman 
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




