
Бидний дунд турахыг хүсэж байгаа хүн олон бий, гэхдээ бид медалийн нөгөө талд юу байдаг тухай огт боддоггүй. Калорийн өндөр агууламжтай хоол хүнс бас байнгын бэлтгэл гэх зэрэг бол жингээ нэмэгдүүлэхийг хүсэх хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохиох зүйлс. Замд тулгарах бэрхшээл, хүндрэлийг олон хүн даван туулж чадна. Тэдний нүүр царай баяр баяслаар дүүрч илүү их гэрэлтэх болжээ.
Тэдний хичээнгүй чанараар бахархаж байна, тийм ч учраас та бүхэнтэйгээ тэдний түүхийг хуваалцахаар шийдсэн юм.
1. Жин нэмэх явц их хүнд байлаа, гэхдээ нэгэнт ард хоцорчээ. Эцэст нь би аливаад илүү сонирхолтой ханддаг болж чадсан. Шинэ зүйлд ч их суралцаж байна.

2. Жин нэмж чадахгүй гэдэг бодолтойгоо бүр эвлэрчихсэн байсан юм. Дараа нь спорт зааланд явж эхлээд л бүх зүйл өөрчлөгдсөн.

3. Өөрийнхөө жинг 100 хувь сэргээж чадлаа. Би өөрөөрөө их бахархаж байна.

4. Цаашид ингэж амьдарч болохгүй гэдгийг би ойлгосон юм

5. Би амьдралынхаа ихэнх үеийг туранхай байдлаар өнгөрөөжээ. Одоо 38 настай, бараг л 70 кг жинтэй болж чадсан байна.

6. Шүдний чигчлүүрээс шүдний сойз хүртэл

7. Эрүүл жинтэй болохын тулд урт, удаан замыг туулжээ. Дахиж хэзээ ч хуучин жиндээ эргэж очмооргүй байна

8. 2,5 жилийн өмнө би бүхэл бүтэн 10 жил үргэлжилсэн хооллох зуршлын эмгэгээсээ салсан. Ингэж чадсандаа өөрөөрөө бахархаж байна.

9. Өнөөдөр би илүү эрүүл бас аз жаргалтай хүн болжээ

10. 33-аас 52 кг хүртэл. Боломжгүй зүйл гэж үгүй

11. 23 кг жин нэмсэн, бас хооллох дуршил өөрчлөгдөх эмгэгээсээ ч салж чадлаа

12. Одоо л нэг юм өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун боллоо. Энэ үгийг хэзээ нэгэн цагт хэлнэ гэж бодож байсангүй

13. Өөрийгөө үзэн ядaх байдлаас салж эрүүл бас аз жаргалтай амьдралд хүрлээ. Их хөдөлмөр гаргасан шүү.

14. Шувтарч унадаг байсан XS хэмжээнээс нүүр бардам S хэмжээ хүртэл

15. Би одоо л өөрийн биеийг хайрлаж сурч байх шиг, түүнд шаардлагатай бүх зүйлийг өгөхийг хичээж байна. Толинд хараад өөрийгөө аз жаргалтай болсныг харж мэдэрнэ

16. Анорекси, чи баяртай, бид дахин хэзээ ч уулзахгүй

17. Одоо л нэг юм амьд хүн шиг харагдах болсондоо би баяртай байна

18. Жингээ ч нэмлээ, амьтны асрамжийн газраас гөлөг ч үрчилж авлаа

Ямар өөрчлөлт таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөв?







