Цагаан үс яаж бий болдог вэ? Түүнтэй хэрхэн тэмцэх талаар эрдэмтэд зөвлөж байна

8

Британийн арьс судлалын эрдэмтэд олон удаагийн судалгаа хийгээд дараах дүгнэлтэнд хүрчээ: дэлхийн хүн амын 50 хувь нь 50 нас гэхэд багаар бодоход 50 хувиар бууралтсан байдаг. Үүнээс гадна цайвар арьстай хүмүүс 30 наснаас хойш бууралтаж эхэлнэ, харин азиуд – 40 орчим, хар арьстнууд – 40 наснаас хойш бууралтаж эхэлдэг ажээ. Энэ бол хэвийн үзэгдэл, гэхдээ зарим нэг хүмүүс 20 эсвэл дөнгөж 30 нас гараад л цайвар үс гарч эхэлдэг.

Цагаан үс хаанаас гараад байна, ямар асуудлын шинж тэмдэг болж байна, бас цагаан үс ургах хугацааг хойшлуулах арга байна уу?

Үсний өнгийг юу гаргадаг вэ?

Үсний ургалт болон өнгө нь үсний уутанцрын үйл ажиллагаанаас, тодруулбал меланин ялгаруулах меланоцитийн эсийн чанар, бүтцээс шалтгаална. Меланин нь эумеланин болон феомеланинаас бүрдэнэ, эдгээр пигментүүдийн хэмжээ, харилцан үйлчлэлээс хамаарч үсний тодорхой өнгө бий болдог ажээ.

Нас эсвэл дотоод хүчин зүйлээс шалтгаалж меланины хэмжээ багасдаг, нарийвчлан тайлбарлавал, үсний уурагтай нэгдэлд орохоо больж буурал үс ургаж эхэлдэг. Үс өнгөгүй болох үйл явц 10 жил хүртэл ч үргэлжилнэ, шууд буурал болно гэж байхгүй, хүчтэй стрессээс ч тэр. Мэдрэлийн аливаа цочрол нь үсний бүтцийг эвдэх үйл явцыг л хурдлуулахад нөлөөлдөг юм.

 

Буурал үс гарахад нөлөөлөх шалтгаанууд

 

Буурал үсний тухай цуурхал

  • Нэг цагаан үс зулгаахад оронд нь дахиж 6 буурал үс ургана. Цагаан үсний тоо зулгааснаас болж нэмэгдэхгүй, харин эсрэгээрээ багасна. Гэхдээ байнга зулгаагаад байвал үсний уутанцар гэмтэж дахин шинэ үс ургах боломжгүй болдог. Хэрвээ ганц хоёр буурал үсээ үнэхээр зулгаамаар санагдаад байвал маникюрын жижиг хайчаар болгоомжтой хайчилж аваарай.
  • Цагаан үсний бүтэц өөрчлөгддөг үү? Нарийхан болдог байж болно. Цагаан үс илүү хуурай, хатуу гэж гомдол тавьдаг – энэ нь үсний тосны булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай л холбоотой юм.
  • Цагаан үс саарал өнгөтэй. Худлаа шүү. Цагаан үс угтаа бол цайвар юм. Меланины хэмжээ багассанаас болж шаргал туяатай ч гэж хэлж болно. Цагаан үс саарал харагдаж байгаа нь харааны бүтэцтэй л холбоотой.

 

Цагаан үстэй хэрхэн тэмцэх болон цагаан үс гарахаас хэрхэн хамгаалах вэ?

  • Хоолны дэглэмээ өөрчил, аль болох ногоо, жимс, тэр дундаа В12 амин дэмээр баялаг (загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүү, тараг, өндөг, тахианы мах) хоол хүнс түлхүү хэрэглэнэ, мөн В9 (будаа, шош, сэвэг зарам), зэс болон төмөр (ангаахай самар, элэг, бүйлсэн самар). Их хэмжээний уураг болон амин дэм нь зөвхөн таны үсний эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй бие галбирт ч сайнаар нөлөөлнө.
  • Эмчид үзүүлээд биеэ шалгуулаарай, ялангуяа бамбай булчирхайгаа үзүүл. Магадгүй таны гадарлаж ч байгаагүй өвчин гарч ирэхийг үгүйсгэхгүй.
  • Толгойдоо иллэг хийгээрэй, үсний уутанцрын цусан хангамжийг сайжруулах иллэг хийнэ, мөн шим тэжээлийн солилцоог сайжруулах юм.
  • Загварын үс засалт хийлгээрэй. Богино үс загварлаг харагддаг, янзлахад ч амархан. Бас нэг маргаангүй хувилбар – дунд зэргийн урттай засалт, бараг бүх төрлийн нүүр царайнд зохимжтой, бас янзлах олон хувилбарын боломжтой.
  • Байгалийн цэвэр гаралтай маск тогтмол тавина – үсний угийг шим тэжээлээр хангаж бодисын солилцоог идэвхжүүлнэ. Жор 1. 2 х.х далдуу модны самрын тос, тал нимбэгийн шүүсийг холино. Бэлдмэлийг хутгаад 10 минут амраана, дараа нь хөвөнгөөр үсэндээ түрхээрэй, үсний үзүүрийг ч мартаж болохгүй, сайтар иллэг хийнэ. 20-30 минутын дараа угаана.
  • Буурлаа бүү нуу. Алдартай жүжигчдийн араас зоригтой алх, тэд буурал үсээ хэнээс ч нуудаггүй, жишээ нь Ричард Гир, Жорж Клуни, Жейм Ли Кертис нар байна. Эсвэл будагны тусламжтайгаар загварлаг засалт хийлгээрэй. Одоо саарал туяатай буурал үс моод болоод байна, инстаграмд #grannyhair гэсэн хэштегтэй зургаа тавих давалгаа яваад байгаа шүү. Одод ч энэ давалгаанаас хоцроогүй, яг л Кара Делевинь шиг үсээ будуулцгааж байна.

Танд буурал үс байгаа юу, та хэрхэн тэмцдэг вэ? Танд юу тусалж байгаа тухай бидэнтэй хуваалцаарай.

49
БахархмаарБахархмаар
21
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
20
ХөөрхөнХөөрхөн
20
БурууБуруу
13
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
13
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Э. Сэндэрмаа

    Э. Сэндэрмаа

    2018/05/20 at 19:43

    Gerelmaa Gerelee

  2. Gerelmaa Gerelee

    Gerelmaa Gerelee

    2018/05/20 at 19:55

    ok

  3. Adiyasuren Bayartsengel

    Adiyasuren Bayartsengel

    2018/05/20 at 21:22

    Amaraa Amar

  4. м.ханд

    2024/01/17 at 13:44

    маш сайхан зөвөлгөө өгсөэ та нартаа баярлалаа

  5. Зочин

    2024/01/17 at 13:45

    баярлалаа Амжилт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *