iOS 8 үйлдлийн системийн шилдэг 10 нууц онцлог

0

Apple компани өнгөрөгч 6-р сард iOS 8-аа гаргахдаа энэ намар танилцуулах iPhone, iPad төхөөрөмжүүдийнхээ бүх л томоохон программын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Гэсэн хэдий ч тус компани гар утасны үйлдлийн системийнхээ таван ч хөгжүүлэгчийн бета хувилбарыг гаргачихаад байна. Эдгээр бета хувилбаруудын туршилтын үед хөгжүүлэгчид хэд хэдэн жижиг өөрчлөлтүүд, онцлогуудыг илрүүлжээ.

[tweetable]6-р сарын 17-нд танилцуулагдсан iOS 8-ын 2 дахь хувилбараас эхэлье[/tweetable]. Учир нь [tweetable]энэ хувилбар 6-р сарын 2-нд гарсан хувилбараас олон тооны дэвшлүүдийг агуулснаараа онцлог[/tweetable] юм.

Мэдэгдлүүд буюу notifications: Шинэ “Allow Notifications” тохируулга нь апп бүрд тохиромжтой бөгөөд мэдэгдлүүдийг чимээгүй болгох боломжийг олгох юм.

Батерей: Батерейны хэрэглээг нарийн тодорхой харуулна.
iOS 8 үйлдлийн системийн шилдэг 10 нууц онцлог 1
Podcasts: [tweetable]Apple-ын Podcasts апп нь iOS төхөөрөмжүүд дээр урьдчилан суулгасан өгөгдмөл апп болсон[/tweetable] учир iOS 8 болгон дээшлүүлэлт хийсэн бол устгах боломжгүй гэсэн үг.

Safari: Safari вэб хөтөч нь tab-ын шинэ ололтыг агуулсан.

Photos: Photos апп нь “iCloud Photos” popup-ыг санал болгох ба энэ нь Apple-ын шинэ iCloud Photos онцлогийг идэвхжүүлдэг.

App Store: Apple-ын App Store нь Гэр бүлийн худалдан авалтыг харуулдаг.
iOS 8 үйлдлийн системийн шилдэг 10 нууц онцлог 2
Messages: Камер болон микрофонд зориулсан мессэжийн дүрс тэмдгүүд хөхөөс илүүтэй саарал болсон. Түүнчлэн бүх мессэжийг уншсан хэмээн тэмдэглэх шинэ тохиргоотой болжээ.

Settings: Messages-т зориулсан шинэ “Raise to Listen” тохиргоо байдаг болсон.

Privacy: Settings апп нь Privacy цэсэн дор Home Data цэсийг агуулдаг болсон.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *