Унтаж байх үед хүний биед гардаг 15 өөрчлөлт

3

Ихэнх хүмүүс амьдралынхаа гуравны нэгийг нойронд зарцуулдаг. Тэгсэн мөртлөө нойрны тухай бидний мэдлэг тийм ч арвин их биш. Нойргүйдэл эсвэл нойртой холбоотой ямар нэгэн өвчлөлийг оношилж эмчлэх тусгай эмнэлэг байдаг бөгөөд биднийг нойрсож байхад бие махбодь хэрхэн ажиллаж байгааг ч мөн судалдаг институтууд бий. Тэдгээрийн олж нээсэн зарим нэг сонирхолтой баримтуудыг танд танилцуулах гэж байна.

15. Хэрэггүй мэдээллээ устгадаг

Өдрийн турш тархи элдэв янзын хэрэгтэй хэрэггүй мэдээлэл цуглуулдаг. Өглөө сэрээд л таны тархи харсан болгоноо өөртөө хурааж эхэлнэ, өнгө, дуу, үнэр … Хэрвээ энэ бүх мэдээллийг цуглуулаад л байвал таны тархи ачааллаа даахаа болих байсан биз. Аз болж таныг нойрсож байхад тархи өөрт хэрэггүй мэдээллээ устгаж цэвэрлэдэг байна.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 1

14. Таны нүд илүү хурдан хөдөлдөг

Нойрсож буй хүнийг та анзаарсан биз, нүд нь ийш тийшээ гүйгээд байдаг биз дээ? Сонсоход хачирхалтай байж мэднэ, гэхдээ унтаж байгаа хүний нүд илүү хурдан хөдөлгөөнд оршиж байдаг. Энэ нь та нойрондоо зүүдлэх бөгөөд зүүдэнд үзэгдэх үзэгдлийг харж байгаа хэрэг. Гэхдээ нойрондоо харах гэдэг утгыг нойрны үе дэх тархины идэвхтэй үйл ажиллагаагаар ойлгох юм шүү. Хараагүй хүмүүс хүртэл нойрондоо зүүдээ харж чаддагийг үүгээр тайлбарлах юм.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 2

13. Та жингээ алддаг

Нойр гэдэг бол нэг бодлын мацаг барьж байгаа хэрэг. Та нойрондоо хоол идэхгүй, энэ хугацаанд та амьсгалж амьсгалаараа шингэн алдаж байдаг. Хэрвээ та 7-8 цаг унтдаг бол бага ч гэсэн жингээ хасаж байна гэсэн үг. Хүн нойрондоо цагт 60 калори шатаадаг гэсэн тооцоо бий. Бага тоо ч гэсэн та хоолны зөв дэглэм бариад, спортоор хичээллэдэг бол хэвийн жингээ алдахгүй.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 3

12. Таны үе мөч мэдээгүй болно

Хурдан нойрсолтын үед таны гарын булчин мэдээгүй болдог. Жишээ нь та зүүдэндээ хөдөлж чадахгүй байна гэж зүүдэлдэг биз дээ, хүн болгон л ийм зүүд зүүдэлсэн байдаг – энэ зүүд маш богинохон хугацаанд үргэлжилнэ. Нойрон дунд мэдээгүй болох нь аюултай биш тул та санаа зоволтгүй.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 4

11. Та асуудлаа шийддэг

Асуудлаа шийдэж чадалгүй орондоо ороод, сэрэхдээ шийдвэрийг нь олоод сэрдэг үү? Таны тархи нойрон дундаа амарч байгаа хэдий ч шийдэх асуудал дээрээ төвлөрсөн байдаг. Судлаачдын үзэж байгаагаар, нойрон дунд тархины эд эсүүд хоорондоо тайван нэгдэж аливаа асуудлыг шийдвэрлэх үүд хаалгыг (бас нэгэн тайлбар нь “тархины өргөн сүлжээ идэвхижих”) нээж өгдөг гэжээ.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 5

10. Таны үнэртэх эрхтэн ажиллахгүй

Та сэрээд шинэхэн чанасан кофений үнэрт мансуурч болно. Гэхдээ нойрондоо та хэзээ ч мэдрэхгүй юм шүү. Нойрондоо яагаад үнэр мэдэрдэггүй шалтгааныг одоо болтол тодорхойлж чадаагүй байгаа. Тийм ч учраас гал түймрийн дохиоллыг чанга дуугаар анхааруулдаг байна. Та зүүдэндээ элдэв үнэр үнэртэж байгаа нь таны тархи л энэ мэдрэмжийг бий болгож байгааг ойлгоорой.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 6

9. Та унгадаг

Хүн нойрсоход бүх бие амарч булчин сулардаг. Булчин суларсан болохоор хий саадгүй гадагшилна. Тэгэхээр та хайртай хүнтэйгээ хэвтэхээр орондоо орохдоо анхааралтай байх нь, гэхдээ аз болж хүн нойрондоо үнэр мэдрэхгүй л дээ.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 7

8. Таны зүүд давтагдаг

Танд нэг л зүүд хэд хэдэн удаа зүүдлэгддэг үү? Санаа зоволтгүй, ганц танд тохиолдсон зүйл биш ээ. Олон хүн нэг зүүдийг дахин дахин зүүдэлсэн байдаг, үүнд анхаарал хандуулан судлах хэрэгтэй гэж үздэг. Дахин давтагдаж байгаа зүүдээр таныг санаа зовоож байгаа асуудлыг илэрхийлнэ. Гэхдээ тулгараад байгаа асуудлыг нь шууд зүүдлэхгүй, ямар нэгэн холбоотой зүүд байна. Жишээ нь, таны ажил төрөл асуудалтай байгаа бол та шалгалтандаа унаж байгаа зүүд зүүдэлж болох юм. Та оюутан байхаа аль хэдийн больсон ч гэсэн.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 8

7. Та унаж байгаа мэт сэтгэгдэл төрнө

Хүмүүсийн 70 хувь нь дөнгөж зүүрмэглэж эсвэл сэрэхийнхээ өмнө унаж байна гэж зүүдэлсэн байдаг. Эсвэл цочиж сэрдэг. Энэ үзэгдлийг хэд хэдэн хувилбараар тайлбарлах ажээ: бүх булчин суларсан тул тархинд ташаа мэдээлэл хүрч таныг сэргээх арга хэмжээ авч байна эсвэл сэрүүн байхад ажиллаж байсан энергийн үлдэгдэл нойронд ямар нэгэн зүйлээр өдөөгдөж цочдог ажээ.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 9

6. Өсөлтийн гормон ялгаруулдаг

Бага байхад эцэг эх маань эртхэн унт гээд хөөгөөд байдаг нь бас учиртай л байж. Биднийг хурдан өсөж том болцгоог гэж тэд хүсдэг учраас л тэр. Нойрон дунд өсөлтийн гормон ихээр ялгарах бөгөөд яс, булчингийн өсөлтөнд нөлөөлдөг байна. Мөн арьс залуужуулах коллагений ялгаруулалтад нөлөөлдөг байна.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 10

5. Та нойрондоо явж чадна

Магадгүй та өөрөө нойрондоо явдаг байж болно эсвэл зүүдэндээ явдаг хэн нэгнийг таньдаг байж болно. Яагаад нойрондоо явж зүүдлээд байдаг учир шалтгааныг одоо болтол тогтоож чадаагүй байна. Нойрондоо явдаг хүмүүс өөртөө гэмтэл бэртэл учруулж болзошгүй. Энэ үед нь сэрээх ёстойг та бүү март.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 11

4. Та нойрондоо ярьж чадна

Хүмүүсийн 5 хувь нь нойрондоо ярьдаг. Гэхдээ ихэвчлэн хүүхдүүд болон эрчүүд нойрондоо ярьдаг. Зүүдэндээ чухам юу ярьснаа тэд мэдэхгүй, яриа нь ч утга учир багатай байдаг тул анхаарал хандуулах хэрэггүй.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 12

3. Эсвэл мессеж явуулж ч мэднэ

Гар утас гэдэг зүйл гарч ирснээс хойш хүний нойронд нэгэн шинэ үзэгдэл нэмэгдээд байгаа юм. Хэн нэгэн нойрондоо мессеж явуулна гэхээр та итгэхгүй байж болно. Энэ нь байнга утсаараа хоорондоо харилцаж байдаг өсвөр насныханд илрээд байгаа үзэгдэл. Алдаа гаргахаас өөрийгөө хамгаалах маш амархан, утсаа орноосоо хол тавь.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 13

2. Толгой задарсан мэт сэтгэгдэл төрдөг

Та урьд өмнө сонсоогүй байж мэднэ. Дөнгөж унтаж эхлээд эсвэл сэрэхийн өмнө тэсрэх бөмбөг дэлбэрч байгаа мэт мэдрэмж зарим нэг хүмүүст мэдрэгддэг ажээ. Хэрвээ та ийм мэдрэмж мэдрээд байгаа бол та стресстэй байна гэсэн үг. Нойрсож “унтрах” ёстой тархины эд эс ажилласаар байгаа бөгөөд эдгээр эд эсүүдийн цахилгаан гүйдлийн чимээг тархи хүлээж авч байгаа хэрэг гэж эрдэмтэд үзэж байна. Аз болж тийм ч их тархаагүй үзэгдэл гэнэ.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 14

1. Нойрондоо таны дур хөдөлдөг

Та өөрийнхөө хийсвэр төсөөллөөс шалтгаалж нойрондоо дур хөдөлж болно. Үүнийг эрдэмтэд дараах байдлаар тайлбарлаж байна: нойрон дунд тархи ажилласаар байх бөгөөд илүү их хүчилтөрөгч шаарддаг. Их хүчилтөрөгчөөр хангагдаж байгаа тул цусны эргэлт нэмэгдэнэ, ялангуяа биеийн доод хэсгээр цусан хангамж илүү нэмэгддэг байна. Энэ үед эрэгтэй, эмэгтэй хүн адил дур хөдөлнө. Зарим нэг хүмүүс бүр секс хийж байгаагаар зүүдэлж дур ханах ч явдал илэрдэг ажээ.

Унтаж байхад хүний биед гарах 15 өөрчлөлт 15

97
ГайхмаарГайхмаар
22
БахархмаарБахархмаар
19
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bathvv

    2020/01/20 at 02:05

    Ih goy medeelel baina bayrallaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *