Амттай бас хийхэд маш амархан “Наполеон” тортны шилдэг 10 жор

1

Францын эзэн хааны нэрээр нэрлэгдсэн энэхүү бялуунд олон хүн дуртай. Амттай болох энэхүү бялууны орц нь маш энгийн, юм ховор цагт ч гэрийн эзэгтэй нар хийсээр бүр төгөлдөржүүлсэн гэж хэлж болно. Арваад давхар нимгэн хэсгийн завсар тусгайлан бэлдсэн крем түрхэж хийх бялууны жоруудтай танилцацгаая.

Гурилын үндсэн орц бол том (маргарин), өндөг, гурил. Гурилыг хоёр хувилбараар хийж болно, хувилбарууд бүгд сонгодог. Эхний хувилбар нь тостой гуриландаа цэв хүйтэн ус хийнэ, хоёр дахь хувилбарт бол зөөхий. Хэн нэгэнд нь нурж унасан бялуу таалагдах бол нөгөөд нь зөөлөн бялуу таалагдана. Бид “Наполеон” тортны шилдэг 10 жорыг сонгон авлаа, хийхэд энгийн тул гэртээ баярын бус энгийн өдрүүдэд ч гэсэн хийж гэрийнхнийгээ баярлуулах боломжтой.

1. Бага насыг санагдуулах өтгөрүүлсэн кремтэй сонгодог “Наполеон”

А. Усаар гурилаа зуурсан хувилбар

Орц:

Гурилдаа:

  • Маргарин – 250 г
  • Гурил – 2 стакан
  • Өндөг – 1 ш
  • Цэв хүйтэн ус – 0,5 стакан
  • 9%-ийн хүнсний уксус – ½ ц.х
  • Давс

Крем:

  • Өндөг – 2 ш
  • Сүү – 2 стакан
  • Сахар – 0,5- 0,75 стакан
  • Гурил – 2 х.х
  • Цөцгийн тос – 70
  • Ванилин

Хийх арга:

1. Кремд зориулж өндөг, сахар, гурил болон ванилинаа сайтар хутгаад хүйтэн сүүний талыг бага багаар хийнэ.

2. Үлдэгдэл сүүгээ хөөрүүлээд галаа хамгийн бага дээр болгоно, өндөгний зуурмагаа нарийхан гоожуулж хийсээр өтгөн болтол нь хутгасаар байна.

3. Цөцгийн тосоо сайтар хутгаад заавал таглаарай. Агаар орох ёсгүй, хөргөхөөр цааш хураана.

4. Гурилаа маргаринтай зуурна. Хувилбар: гуриландаа маргаринаа хийгээд хутгаар эсвэл гараараа зуурна. Маргариныг цөцгийн тосоор орлуулж болно.

5. Тусад нь өндгөө сайтар хутгаад дээрээс нь давс, уксус, цэв хүйтэн усаа хийж холино.

6. Өндөгний зуурмагаа тостой гуриландаа хийж гурилаа зуураарай, удаан нухах хэрэггүй.

7. Гурилаа 8-12 ширхэг тасдаад ороож хүйтэн газар тавина.

8. Хүйтэнд амраасан гурилаа ширхэг ширхгээр нь гаргаж ирээд нимгэн илдэж 7 минут орчим шаргал өнгөтэй болтол нь шарна. Өөлсөн хэсгийг нь тусад нь аваад хөргөөрэй.

9. Шаргал болсон бэлдэцдээ кремээ түрхэнэ. Өөлсөн хэсгийг нунтаглаад бялуугаа чимэглэнэ.

 

Б. Гурилаа цөцгийгөөр зуурсан хувилбар

Орц:

Гурил:

  • Хүйтэн тос – 350 г
  • Гурил – 5 стакан
  • Өндөг – 2 ш
  • Цөцгий – 1 стакан
  • Архи – 1,5 х.х
  • Давс

Крем:

  • Өндөг – 3 ш
  • Гурил – 3 х.х
  • Цөцгийн тос – 150 г
  • Сахар – 1 стакан
  • Коньяк – 2 х.х

Хийх арга:

1. Хөлдөөгчнөөс гаргасан цөцгийн тосоор гурилаа зуурна.

2. Дээрээс нь цөцгий, давс, өндөг болон коньякаа хийгээд сайтар зуурна

3. Гурилаа 10-13 бөмбөлөг болгож бэлдээрэй, хуурай гурил цацаж хүйтэнд амраана. Дараа нь эхний хувилбар шиг болгоно.

4. Кремийг мөн эхний хувилбар шиг бэлдэнэ, гэхдээ буцалгахаасаа өмнө коньякаа хийх юм.

 

2. Хурдан болох залхуу “Наполеон”

Орц:

  • Гурил – 1-2 х.х
  • Сүү – 1 стакан
  • Сахар – 3 х.х
  • Өндөг – 1 ш
  • Крахмал – 1 х.х
  • Ванилин
  • Лаваш

Хийх арга:

1. Уламжлалт гурилны оронд бэлэн лаваш ашиглана.

2. Нэгдүгээр бүлэгт танилцуулсан зааврын дагуу кремээ бэлдэнэ.

3. Бэлэн лавашийг ширхэг болгоноор нь хайруулын таваг дээр хатаагаарай. Нэг хэсгийг бялуугаа чимэглэх зорилгоор нунтаглана.

4. Хатаасан лаваш дээр кремээ сайтар түрхэнэ. Дээд болон хажуугийн хэсэгт мөн кремээ түрхэж үйрмэгээр нь чимэглэнэ.

 

3. Молокотой “Наполеон”

Орц:

  • Гурил – 4 стакан
  • Өндөг – 2 ш
  • Ус – 2/3 стакан
  • Давс – чимх
  • Уксус – 1 х.х
  • Цөцгийн тос – 200 г

Крем:

  • Цөцгийн тос – 150 г
  • Молоко – 380 г (лааз)

Хийх арга:

1. Гурилаа 1 дүгээр жорын дагуу бэлдэнэ.

2. Кремийн орцуудыг хөөсөртөл нь хутгаад гурилдаа түрхэнэ.

 

4. Хайруулын таваг дээр хийх энгийн “Наполеон”

Орц:

Гурилд:

  • Өндөг – 3 ш
  • Сахар – 1 стакан
  • Гурил – 3 стакан
  • Цөцгийн тос – 100 г
  • Сод – ½ ц.х
  • Давс

Крем:

  • Өндөг – 3 ш
  • Сүү – 800 мл
  • Сахар – 150 г
  • Гурил – 2,5 х.х

Хийх арга:

1. Өндгөө сахартай хөөсөртөл нь хутгана, бага зэрэг сод, зөөлрүүлсэн цөцгийн тос, гурилаа хийгээд зуурна. 20 минут амраагаарай.

2. Кремийг 1 дүгээр жорын дагуу бэлдээд хөргөнө.

3. Гурилаа 10-15 бөмбөлөг болгоод нимгэн илдээрэй.

4. Хайруулын таваг дээр зөөлөн гал дээр шаргал өнгөтэй болтол нь шарна.

5. Мөн л 1 дүгээр жорын дагуу бялуугаа хийж бэлэн болгоно.

 

5. Крем-брюлетэй “Наполеон”

Орц:

Гурилд:

  • Гурил – 2 стакан
  • Хөлдөөгчинд хийсэн цөцгийн тос – 180 г
  • Цэв хүйтэн ус – ½ стакан
  • Давс – чимх
  • Уксус (нимбэгийн хүчил)– 1ц.х
  • Өндөгний шар – 1 ш

Крем:

  • Цөцгий – 1 стакан
  • Чанаж өтгөрүүлсэн молоко – 250 г
  • Аарц – 250 г
  • Ванилин

Хийх арга:

1. Гурилаа 1 дүгээр жорын дагуу болгож бэлдэнэ.

2. Цөцгийгөө хөөсөртөл нь хутгах бол аарцыг молоко, ванилтай холино.

3. Цөцгийгөө аарцтай зуурмагтаа хийж 1 цаг хүйтэн газар амраана.

4. Кремээ түрхээд бялуугаа хийнэ, үйрмэгээр нь дээд болон хажуу хэсгийг чимэглээрэй.

 

 

6. Бэлэн гурилаар хийх “Наполеон”

Орц:

Крем:

  • Сүү – 0,5 л
  • Өндөг – 2 ш
  • Сахар – 1,5 стакан
  • Ванилин – өөрийн амтанд тохируулна
  • Гурил – 2 х.х
  • Цөцгийн тос – 150 г
  • Бэлэн гурил – 0,5 кг

Хийх арга:

1. Кремээ 1 дүгээр жорын дагуу буцалгаж болгоно.

2. Бэлэн гурилаа өөрийнхөөрөө тасдаж илдэнэ.

3. 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд шаргал өнгөтэй болтол болгоорой.

4. Бялууны өөг авч чимэглэх үйрмэг бэлдэнэ.

5. 1 дүгээр жорд заасны дагуу бялуугаа хийж дуусгана.

 

7. Болгохгүйгээр хийх “Наполеон”

Орц:

  • Өндөг – 3 ш
  • Гурил – 3 х.х
  • Сүү – 0,5 л
  • Сахар – 50 -80 г
  • Цөцгийн тос – 80 г
  • Ванилин
  • Үйрч унасан жигнэмэг – 0,5-0,6 кг

Хийх арга:

1. 1 дүгээр жорын дагуу кремээ буцалгаж болно, хөргөөрэй.

2. Жигнэмгээ бүхлээр нь эсвэл хугалаад кремд дүрж хэвэнд өрж тавина. Зай үлдээж болохгүй. Уламжлалт “Наполеон” бялуугаа хийдэг шиг давхарлаж дуусгана. Хэдэн цаг хөргөгчинд хийж амраана.

3. Жигнэмгийн үйрмэгээр бялууг чимэглэнэ.

 

8. Шоколадтай “Наполеон”

Орц:

Гурилд:

  • Маргарин
  • Гурил – 3 стакан
  • Ус – 0,5 стакан
  • Сахар – 1 х.х
  • Какао – 2 х.х

Крем:

  • Сүү – 0,5 л
  • Сахар – ½ стакан
  • Гурил – 3 х.х
  • Өндөг – 1 ш
  • Шоколад – 50 – 100 г

Хийх арга:

1. Хайлмагтуулсан маргарин, сахар, какао, усыг сайтар холино. Бэлдэцийг 10-15 бөмбөлөгт хуваагаад хөргөөрэй.

2. Кремийг 1 дүгээр жорын дагуу бэлдэнэ, галаас аваад хугалсан шоколадаа хийж хайлуулна, сайтар хутгаад таглаж хөргөнө.

3. 1 дүгээр жорын дагуу бялуугаа хийж дуусгана.

 

9. Жимстэй “Наполеон”

Орц:

Гурилд:

  • Хүйтэн тос – 250 г
  • Гурил – 2 стакан
  • Өндөгний шар – 1 ш
  • Өндөг – 1 ш
  • Цөцгий – ½ стакан
  • Давс

Кремд:

  • Өндөг – 2 ш
  • Гурил – 3 х.х
  • Сүү – 500 мл
  • Цөцгийн тос – 200 г
  • Сахар – 1,5 стакан

Жимсний орц:

  • Алим – 800 г
  • Ус – 0,5 стакан
  • Сахар – 100 г

Хийх арга:

1. Гурилаа 1 дүгээр жорын хоёр дахь хувилбараар хийнэ.

2. Орцод заасан хүнсээр кремээ буцалгана (1 дүгээр жорыг хараарай).

3. Цэвэрлэсэн алимаа сахар, устай буцалгаад нухаш бэлдэнэ, сайтар хөргөх хэрэгтэй.

4. Гурилдаа крем, алимны нухаш гэсэн дарааллаар түрхэнэ.

5. Алимны оронд нойтон чангаанз эсвэл өөр төрлийн жимс ашиглаж болно, эсвэл бэлэн жимсний чанамал ч хийж болох юм.

 

10. Бөөрөлзгөнөтэй “Наполеон”

Орц:

Гурилд:

  • Цэв хүйтэн ус – 150 мл
  • Гурил – 4 стакан
  • Маргарин – 200 г
  • Өндөг – 1 ш
  • Уксус – 1 х.х

Крем:

  • Сүү – 0,5 л
  • Цөцгийн тос – 200 г
  • Сахар – 1,5 стакан
  • Өндөг – 2 ш
  • Гурил – 3 х.х
  • Бөөрөлзгөнө – 200 г

Хийх арга:

1. Крем болон гурилаа 1 дүгээр жорд заасны дагуу болгоно.

2. Шинэхэн түүсэн эсвэл хөлдөөсөн бөөрөлзгөнийг хөргөсөн кремдээ хийнэ.

3. Бялууг 1 дүгээр жорд заасны дагуу хийж дуусгана.

13
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkh Erdene Muugii

    Munkh Erdene Muugii

    2020/05/08 at 20:26

    amttai haragdaj bna shuu goy yum idmeer sanagadchihlaa gertee zaaval hiij idnee 🍰

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *