Солонгосын олон ангит драма кинон тэр болгон гараад байдаггүй 9 нууц. Солонгос хосуудын хайр дурлал бодит амьдрал дээрээ тэс өөр байдаг!

1

Солонгосын хайр дурлалын сэдэвтэй олон ангит кино олон хүмүүсийг гэгээлэг, агуу их хайранд итгэхэд хүргэдэг. Солонгосын энэ төрлийн кино дэлхий дахинд өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлсэн хэдий ч кино бүтээгчид солонгос залуучуудын хайр сэтгэлийн харилцааны зарим нэг онцлогийг тайзны цаана үлдээдгийг үзэгчид тэр болгон мэдэхгүй хоцорч байна.

Солонгост залуучуудын хайр дурлал хэрхэн явагддаг болохыг судлах явцад нэгэн дүгнэлтэд хүрсэн юм: алдартай драмууд бидэнд нэг л зүйлийг дутуу өгүүлээд байна.

Солонгос хосуудын дунд “эелдэг хөл” гэдэг илэрхийлэл алдартай

© IgorVitushko / depositphotos.com, © Korean ENT / YouTube

Manner legs буюу “эелдэг хөл” – жижигхэн биетэй найз бүсгүйдээ хандах өндөр залуучуудын нэгэн эелдэг илэрхийллийн арга юм. Өндөр солонгос залуучууд намхан хүмүүстэй ярихдаа хөлөө алцайлгаж ижил түвшинд очдог. “Эелдэг хөл”-ийг ихэвчлэн алдартнууд ашиглана: тэдэнтэй хэн нэгэн ярилцлага хийх эсвэл хөнгөн будаг тавих үед тэд хөлөө алцайлгаж намхан болдог ажээ.

 

Солонгос бүсгүйчүүд хайртай залуугаасаа тахианы далавч нууж, гутал бэлэглэхээс татгалзана

© unsplash.com, © unsplash.com

Солонгос бүсгүйчүүд хайртай залуугаа алдахгүйн тулд бичигдээгүй маш олон дүрэм журмыг ёсчлон дагадаг.

  • Дэлхий дахинаараа амтархан иддэг тахианы далавчнаас солонгос бүсгүйчүүд гал дөлнөөс цэрвэж байгаа юм шиг л зугтаана. Сонор сэрэмжгүй бүсгүйн гайгаар найз залуу нь “аюултай” хоол идчихвэл өөр эмэгтэй рүү “нисээд” алга болж өгнө.
  • Мөн гутал ч гэсэн адилхан утга агуулгатай: хайртай залуудаа пүүз бэлэглэвэл дараа өдөр нь өөр хэн нэгэн рүү яваад өгөх вий дээ.

 

Солонгос бүсгүйчүүд хайр дурлалын ид шидийн тос ашигладаг

© unsplash.com, © skimlines / YouTube

Романтик солонгос бүсгүйчүүд амьдралдаа үнэнч хайрыг татахын тулд янзан бүрийн л арга ашигладаг байна. Тэр дундаа этгээд хачин аргууд ч цөөнгүй. Жишээлбэл, залуу бүсгүйчүүд зуны турш хумсаа хүнсний будаг оруулсан тусгай будгаар буддаг. Гэхдээ хумсны будаг анхны цас ортол арилахгүй байх ёстой гэнэ шүү.

© skimlines / YouTube

“Ид шидийн маникюр” нь залуу солонгос бүсгүйчүүдийг жинхэнэ хайртайгаа учрахад туслаад зогсохгүй мөн сайн нөхөртэй суухад нь ч тусалдаг гэж үздэг.

 

Солонгосчууд гэр бүл зохиохыг тэр болгон яардаггүй

© unsplash.com, © pexels.com

Орчин цагийн солонгосчууд албан ёсны гэр бүлийн харилцаанд орохоо улам л хойшлуулах хандлагатай болоод байна. Энэхүү шийдвэрээ тэд ирээдүйн хуримдаа мөнгө цугуулж байна эсвэл албан тушаал ахих хэрэгтэй гэдгээр тайлбарлах нь элбэг. Манайд хурим хийж гэр бүл болж байхад драма киноны эх оронд дөнгөж л хайр дурлалын харилцааг эхлүүлж байх жишээтэй.

  • “Манай аав, ээжийн үед 24-28 насандаа гэр бүл болчихдог байлаа. Шинэ үеийнхэн илүү баруунжиж хувь хүний орон зайг дээдэлсэн амьдралыг хүсэх болж. Энэ үеийн төлөөлөл хувийн цаг, орон зай, эрх чөлөөг илүү эрхэмлэж байна. Тийм учраас 30 гарсан ч гэрлээгүй залуучууд Солонгост нэмэгдэж байгаа юм” гэж James Yi хэлжээ.

 

Солонгос залуучууд өөрийнхөө зүйлд хүрэхийг зөвшөөрч таалагдаж байгаагаа илэрхийлдэг

© unsplash.com, © pixabay.com

Солонгос залуу өөрийнхөө эд зүйлсэд хүрэхийг хэн нэгэн бүсгүйд зөвшөөрч байгаа бол бүсгүй түүнд таалагдсаныг илтгэнэ. Ганц бие солонгос залуу өөрийнхөө сонголтод илтгэлтэй байгаа бол өөдөөс харан суух бүсгүйд гар утсаа оролдуулахаар зүгээр ч нэг өгч байгаа хэрэг биш юм. Энэ үйлдлийн логик уялдаа холбоо маш энгийн: хэн нэгэнд итгэж хувийн эд зүйлсээ үзүүлж байгаа нь өөрийгөө бүрэн эрх чөлөөтэй бөгөөд шинэ харилцаа эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж буй хэрэг.

 

Солонгосчууд цусны бүлгээр хосоо сонгодог

© unsplash.com, © unsplash.com

Цусны бүлэг хүний зан төлөвт хүчтэй нөлөөлдөг гэдэгт ихэнх солонгосчууд итгэдэг. Энэхүү итгэл үнэмшил дээр суурилж залуу эрчүүд болон бүсгүйчүүд гэр бүл зохиохдоо онцгой рейтингийг харгалзан үзнэ: өөрт тохирох хосыг сонгох хэцүү сонголтыг хийхэд нь тусална.

  • Цусны I (0) бүлгийн төлөөлөл хамгийн тэвчээрэй, гэхдээ бас хамгийн зөрүүд хүмүүс байдаг гэдэгт солонгосчууд итгэдэг.
  • II (А) бүлгийн цустай хүмүүс нь ичимтгий бас шийдэмгий бус хүмүүс.
  • III (B) бүлгийн цустай хүмүүс нь нийтэч, гэхдээ ааштай хүн байдаг гэж үздэг.
  • Цусны IV (AB) бүлгийн төлөөлөл нь Солонгост аминч үзэлтэй, гэхдээ эрсдэл хүлээхэд бэлэн хүмүүс байдаг гэж үздэг.
  • Сонирхолтой баримт: Солонгост хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй, нааштайгаар хүлээж авдаг цусны бүлэг I (0) бол, III (В) бүлгийн цустай хүмүүсээс зайгаа барихыг хичээдэг байна.

 

Солонгосчууд хайртай бүсгүйгээ гар дээрээ өргөж биш үүрч явдаг

© Игорь Ковтун / YouTube, © Jane Rog / YouTube
  • Солонгосчууд – маш даруухан, тэвчээртэй ард түмэн. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншлыг гэр бүл зохиохыг чин зүрх сэтгэлээсээ хүсэж байгаа залуучууд одоо ч дагаж мөрддөг. Нутгийн заншлаар бол залуу хосууд хүмүүсийн дэргэд хайр дурлалаа илт байдлаар буюу нүдэнд ил үзэгдэхүйц илэрхийлж болохгүй.
  • Солонгосын гудамжинд үнсэлцээд зогсож байгаа залуучуудыг та лав олж харахгүй болов уу, мөн хайртай бүсгүйгээ гар дээрээ тэврээд гэртээ оруулах солонгос эр хүн ер нь л байхгүй дээ. Ингэлээ гээд солонгосчуудын хурим найр уйтгартай болдог гэж ойлгож болохгүй, хурим хийж байгаа залуу нөхөр нь эхнэрээ нуруун дээрээ үүрээд танхимыг тойрон явдаг заншил бий.

 

Солонгос залуучууд “кимчи бүсгүйчүүд”-д дургүй

© pixabay.com, © unsplash.com

Солонгос залуучууд болгоны айдас – “кимчи” гэдэг өхөөрдмөөр гуншинтай бүсгүйчүүд болно. Бидний хувьд энэ үг дарсан хятад байцаа гэж ойлгогдох бол, солонгос залуучуудад тэс өөр утгыг илэрхийлдэг ажээ. Жинхэнэ “кимчи-гёл” гэдэг бол хэнмэж амьдардаг ази залуучуудын хувьд хайртай залуугаасаа байнга санхүүгийн туслалцаа дэмжлэг гуйж явдаг, худалдан авалтыг нь төлөхийг хүсдэг бас шопинг-д хэтэрхий ихийг зарцуулдаг бүсгүйчүүдийг тодорхойлох  үг.

  • “Солонгос залуучууд юу хийх дургүйг та мэдэх үү? Тэд болзооны үеэр найз бүсгүйнхээ мөнгийг төлөх дургүй” гэж Xitong Zou хуваалцжээ.

 

Солонгос бүсгүйчүүд хурим дээр баглаа цэцэг барьж авахаас айдаг

© Ирина Прядко / YouTube, © JandJ Couple / YouTube

Европын олон улсад хурим дээр урилгаар ирсэн нөхөргүй бүсгүйчүүдэд цэцэг шиддэг уламжлал байдаг. Харин Солонгост энэ ёс тийм ч алдартай биш бөгөөд цэцэг барьж авсан бүсгүй жилийн дотор заавал нөхөрт гарах ёстой гэж нутгийн ард иргэд үздэг.

  • 12 сарын дотор багтаж нөхөрт гарч чадаагүй бол сүйт бүсгүйн шидсэн цэцгийг барьж авсан бүсгүй сүүлийн 10 жилд нөхөргүй, орь ганцаар амьдрах болно гэсэн сүсэг явдаг ажээ.
  • Сонирхуулж хэлэхэд солонгос хурим үнэхээр хөгжилтэй болж өнгөрдөг, хуримд очсон хэн ч уйдаж суухгүй: хуримын ёслол элдэв төрлийн концерт, хөгжөөнт тоглоомоор дүүрэн болж өнгөрнө.

Солонгосын ямар ёс заншил таныг хамгийн их гайхшруулсан бэ?

96
ГайхмаарГайхмаар
41
Ха ХаХа Ха
26
ТэнэглэлТэнэглэл
24
ГоёГоё
21
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Egshiglen Eenee

    Egshiglen Eenee

    2021/02/07 at 11:49

    “Бидний хувьд энэ үг дарсан Хятад байцай” гэнэ үү кимчи хэзээ хятадынх болчихов доо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *