Нэгэн охин амттанаас эрс татгалзсан нь түүнийг танигдахын аргагүй болтол өөрчилжээ. Одоо түүний загвар өмсөгч шиг гадаад төрхийг хэн ч анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй

0

Илүүдэл жингээсээ салж инстаграмын спортлог бүсгүй болж чадсан хүмүүсийн зургийг үзэж суухдаа өөрсдийгөө ийм үр дүнд яагаад ч хүрч чадахгүй юм шиг бодно. Австралийн иргэн Жозефина Дегран ч бас тийм л бодолтой байжээ. Гэхдээ тэр нэг л өдөр өөрийгөө амжилтад хүрч чадна гэдэгтээ бүрэн итгэж, урдаа тавьсан зорилгынхоо төлөө хичээл зүтгэл гарган өөр дээрээ ажиллаж эхэлжээ.

Жозефина хар багын л шоколаданд дуртай, насаараа өөрийгөө амттанаар эрхлүүлсэн нэгэн. Мэдээж эрүүл бус хооллолт шууд л үр дагавраа харуулсан юм, бүсгүй оюутан ахуй цагтаа 120 кг хүртэл таргалжээ. Төгсөлтийн баяр дөхөх тусам Жозефина өөрийгөө S хэмжээтэй даашинз өмсөх ёстой гэж бодох болсон байна. Ингээд л Дегран ажилдаа оржээ.

Жозефина илүүдэл жинтэйгээ тэмцэж эхлэх үед ийм байжээ

nolongerfatjosie / Instagram

Бүсгүй эрүүл хооллолтын дэглэм баримтлахыг хичээж жигнэмэг, шоколад, зайрмаг зэргээс эрс татгалзсан байна. Мөн Инстаграмын хэд хэдэн хуудсанд бүртгүүлж тэндээсээ эрч хүч, урам зориг авах болжээ.

Инстаграм шинэ амьдрал эхлүүлэхэд нь тусалсан гэж Жозефина үздэг, замаасаа буцахгүй байхад нь нөлөөлсөн гэжээ. Хоолны эрүүл дэглэм баримталж эхэлснээс гадна тусгайлан өөрт нь зориулан боловсруулсан спортын хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн байна.

 

Энэ бүхний үр дүнд Жозефина 63 кг хасаж хүссэн S размерын хувцсаа өмсөх болов

nolongerfatjosie / Instagram

 

Инстаграмын хүмүүс нүдэн дээр нь өөрчлөгдөж байгааг Жозефина хараад ихэд гайхдаг байв, харин одоо бол хүссэн хүн болгон ингэж өөрчлөгдөж болдог гэдгийг тэр ойлгожээ

nolongerfatjosie / Instagram

 

Илүүдэл жингээсээ салж чадсан Жозефина өөртөө ч их итгэлтэй болсон гэдэг

nolongerfatjosie / Instagram

 

Одоо бүсгүйн загвар өмсөгчийнх шиг бие хааг хэн ч анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй

nolongerfatjosie / Instagram

Жозефина Инстаграмд бусдад урам зориг өгөх хуудас ажиллуулдаг болжээ. “nolongerfatjosie” гэдэг нэртэй хуудсаараа дамжуулан өөрийн турсан түүхээсээ хуваалцдаг байна.

 

Бүсгүйн амжилтыг 137 мянган хүн Инстаграмаас ажиглана

nolongerfatjosie / Instagram

Жозефина өөрөөрөө бахархахаас өөр аргагүй. Түүний мөрөөдөл байсан S размерын гоёмсог даашинзандаа одоо ямар ч асуудалгүй багтаж байна.

Жозефинагийн амжилтад хүрсэн өөр бусад зурагнуудаас үзмээр байвал түүний Инстаграм хуудсаар нь зочлоорой.

18
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *