Билли Айлиш сонсогчдынхоо дасал болсон өнгөнөөс тэс өөр өнгөөр үсээ будаад шинэ дээд амжилт тогтоожээ. Түүний шинэ өнгө шүтэн бишрэгчдэд нь ихэд таалагдсан бололтой, ямар сайндаа л түүнийг лайкаар булж байх вэ дээ?

1

Үсний шинэ өнгийг шинэ амьдралын шинэ эхлэл гэж үздэг. Гэхдээ заримдаа имижийн өөрчлөлт толинд харагдах тэс өөр тусгалаас ч илүү өөр шинэ зүйлийг авчирдаг бололтой. Жишээ нь, дуучин Билли Айлиш үсээ будаад л Инстаграмыг амжилтыг эвдээд байна. Зарим нэг шүтэн бишрэгчдэд нь гэнэтийн зүйл байсангүй, харин нөгөө нэгд нь гэнэтийн зүйл болжээ. Билли хар өнгийн үсээ хурц ногооноор будна гэж төсөөлж ч байгаагүй бололтой.

Билли Айлиш – дуучин бөгөөд өөрийнхөө үсний өнгөөр тоглох дуртай нэгэн

billieeilish
billieeilish
billieeilish

Билли дуучин болсон цагаасаа хойш үснийхээ өнгийг хэд хэдэн удаа өөрчлөөд амжсан, жирийн өнгөнөөс мөнгөлөг хөх хүртэл.

 

Билли Айлишийн сүүлийн үеийн хурц дүр төрх – хараас ногоон өнгийн үс

billieeilish

Дуучин бүсгүй 2019 оноос эхлэн үсээ ийм өнгөтэй болгожээ.

 

Шүтэн бишрэгчид нь Биллиг үснийхээ өнгийг өөрчилсөн, тэрийгээ нууж байна гэж сэрдэх болжээ

billieeilish

“Грэмм”-ийн шагнал гардуулах ёслолын үеийн гэрэл зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас хойш энэ сэдвээр сэтгэгдлүүд цуврах болсон юм: “Хиймэл үснийхээ цаана нуусан шинэ үсээ бидэнд харуул л даа”. Шүтэн бишрэгчдийн хардлага ортой болжээ – Билли үнэхээр үснийхээ өнгийг өөрчилжээ.

 

3 дугаар сарын 18-ны өдөр дуучин бүсгүй үснийхээ шинэ өнгийг харуулсан байна

 

Дуучны шинэ дүр төрх шүтэн бишрэгчдийг нь баярлуулаад зогсохгүй шинэ амжилт тогтооход хүргэжээ

billieeilish

BBC-ийн мэдээлснээр, өөр өнгийн үстэй түүний зураг 6 минутын дотор 1 сая гаруй лайк цуглуулж чадсан байна. Өмнөх амжилтыг Селена Гомез тогтоосон гэдэг, тэрээр 2018 онд бусдаас богино хугацаанд олон сая зүрх цуглуулж чадсан байдаг юм.

Биллигийн уг пост доор одоогийн байдлаар 19 сая лайк цуглараад байна, энэ тоо ч цаашид өсөх хандлагатай. Гэрэл зураг нь ч бүх цаг үеийн хамгийн алдартай 10 гэрэл зургийн жагсаалтад багтаж амжжээ.

Та Билли Айлишийн аль өнгийн үсэнд илүү дуртай вэ?

17
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *