Хүмүүс ямар салбарт хэдэн насандаа амжилт гаргаж байгааг судлаачид тооцож гаргажээ

2

thingsmadethinkable.com сайтын ухаалаг хэрэглэгчид нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ: хүмүүс хэдэн насандаа (дунджаар тооцоолж гаргасан болно) ямар салбарт амжилт гаргаж байсныг тооцоолсон байна. Нийт 10 чиглэлийн салбарыг сонгосон бөгөөд судлаачид тухайн салбарт амжилт олсон алдартай хүмүүсийн намтрыг судалж үзжээ. Судалгааны эх сурвалжид тэд дараах материалуудыг ашигласан: Forbes — The Greatest Individual Athletic Achievements, Rolling Stone — 500 Greatest Albums of all Time, The Guardian — The 10 best mathematicians зэрэг.

Уг судалгааны ажил нь бидэнд маш сонирхолтой мэдээллийг өгч чадаж байгаа юм. Жишээ нь гэхэд л тамирчид залуу насандаа илүү их амжилт гаргаж чадаж байгаа бол архитекторчид эсрэгээрээ өтөл насандаа ажил мэргэжилдээ амжилт гаргаж эхэлдэг байна.

Тэгэхээр хүмүүс чухам ямар салбарт, хэдэн насандаа амжилт гаргаж байгааг цугтаа сонирхоцгооё.

Спорт – 24 насандаа

Усэйн Болт

 

Дуу хөгжим – 27 насандаа

Курт Кобейн

 

Математик – 33 насандаа

Фибоначчи

 

Физик – 36 насандаа

Альберт Эйнштейн

 

Аялал – 36 насандаа

Васко да Гама

 

Зохион бүтээх – 37 насандаа

Илон Маск

 

Гүн ухаан – 44 насандаа

Бенедикт Спиноза

 

Утга, уран зохиол – 45 насандаа

Антон Павлович Чехов

 

Уран зураг – 49 насандаа

Леонарпо да Винчи

 

Уран барилга – 56 насандаа

Антонио Гауди

 

Харин энэхүү хүснэгтээс та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч чадна:

Энэхүү нийтлэл таныг шинэ алхам хийхэд түлхэц болно гэж найдаж байна

9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *