3-хан орц холиод л хөлсний үнэрийг мартах болно!

1

Дэлгүүрээр зарагдах дезодорант бидний хүлээлтийг дааж чаддаггүй. Ихэнх нь хөлсний булчирхайг бөглөж хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг. Орчин үед энэ гоо сайхны бүтээгдэхүүнгүйгээр хол явж чадахгүй. Сайн зүйл хийхийг хүсэж байгаа бол өөрөө л хий гэсэн үгийг санаж байна уу?

Бид натурал дезодорантын жорыг хайж оллоо. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш та дэлгүүрээс худалдан авахыг хүсэхгүй. Хувцсанд ч толбо үлдээхгүй гээд та бод доо.

Натурал дезодорантыг хэрхэн хийх вэ?

  • 25 г сод
  • 15 г эрдэнэ шишийн крахмал
  • 30 г кокосын тос
  • Эфирийн тос

Бэлдэх арга:

  1. Юуны түрүүнд сод, крахмалаа холино. Сод хөлсний үнэр дардгаараа алдартай бөгөөд нян устгах үйлчилгээ үзүүлдэг. Крахмал нь чийгийг хурдан шингээж авдаг тул суга тань байнга хуурай байна.
  2. Кокосын тосоо нэмнэ. Уг тос нь 24 хэмд хайлдаг тул суганд түрхсэн тос хайлж гулгамтгай болгоно.
  3. Хэдэн дусал өөрийн дуртай эфирийн тос нэмж болно. Өдөржингөө танд үнэртэх тул та таатай үнэртэйг сонгож аваарай.
  4. Дезодорантын хоосон саванд өөрийн хэсэн бэлдцийг сайтар шахаж хийгээд хөргөгчинд хадгална.

Бидний санал болгож байгаа бүтээгдэхүүн биед хоргүй, бие махбодийн өөрийн процессийг алдагдуулахгүй. Гарах үр дүн нь гайхалтай учраас та хэрэглээнд нь дасна. Зөв хэрэглэж чадвал санхүүгийн хувьд маш хэмнэлттэй.

Энэхүү хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

13
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tsela Pj

    Tsela Pj

    2017/07/09 at 10:47

    Otgon Tuwshuu

  2. Хиад Боржигон

    Хиад Боржигон

    2017/07/09 at 19:14

    Хулмас болон шивэр эрүүл хүний шинж тэмдэг гэж байгаа.

  3. Ногоон Солонго

    Ногоон Солонго

    2017/07/09 at 19:45

    Doogii Batsaikhan

  4. таалаглаа

  5. Tsekene Ck

    Tsekene Ck

    2017/07/10 at 01:22

    .

  6. Baigal Mele

    Baigal Mele

    2017/07/10 at 01:51

    Төмсний крахмал болох уу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *