Рестораны зөөгчийн танд хэзээ ч хэлэхгүй 15 нууцаас

0

Ажлаа дуусгаад орох дуртай ресторандаа очиж оройн хоолоо идэх гэж байна уу? Түр хүлээгээрэй. Ресторанд ажилладаг хүмүүс нь өөрсдөө дэлгэсэн нууцуудаас танилцуулах гэж байна. Танд хэрэг болж юуны магад.

1. Зөөгчөөс захиалах гэж буй хоол тань амттай эсэхийг хэзээ ч бүү асууж бай. Мэдээж амттай л гэж хэлнэ. Та өөр хариулт авахыг хүсээгүй л биз дээ.

2. Харин зөөгч танд өөрөө санал болгоод дайраад байвал өөр хэрэг. Ийм 10 тохиолдлын 9 нь бонус байдаг юм, өөрийнхөө бүтээгдэхүүнийг сурталчилж зах зээлд гаргасны бонусыг ажилчиндаа өгдөг ажээ, жишээ нь стейкны мах.

3. Ногоо нь дөнгөж сая талбайгаас хураасан нь юу л бол. Таныг хүлээгээд хэдэн өдөр хөргөгчинд дэмий хэвтсэн байж таарна. Мөн ногооны адил хиам, утсан мах бүгд адил шүү.

4. Зөөгчийн санал болгож байгаа “тухайн өдрийн нэрийн хоол”-нд хугацаа нь дуусах дөхөж байгаа ямар нэгэн орц орсон л гэсэн үг. Хугацаа дуусч байгаа хүнснээс хурдан салах өөр арга байхгүй шүү дээ.

5. Согтууруулах төрлийн коктейльд спиртийг зохих хэмжээгээр нь хийдэггүй. Үнэтэй лекёрыг хямдханаар нь орлуулахад амархан, муудсан шар айргийг миксерээр холиод л шинэ хөөстэй хувилбар гарна, багахан үлдсэн төрөл бүрийн архийг нэг стаканд хийгээд л үйлчилнэ. Бас мөсийг дандаа тусад нь захиалж авч байгаарай, тэгэхгүй бол стакан дүүрэн мөс уух хэрэг гарна.

6. Таны захиалга ирэхгүй удаад байвал таныг зөөгч мартжээ гэж бодож болох юм, гэхдээ тогооч мартжээ гэж үзэх нь үнэнд илүү ойртоно: хоол хийнэ гэдэг чинь хугацаа их ордог ажил шүү дээ.

7. Нимбэг бүү асууж бай. Тогооч, зөөгч нар нимбэгийг гараараа авч тавьдаг, үүнээс гадна жимсээ угаасан эсэх нь эргэлзээтэй.

8. Төмс бол төмс л байна. Зөөгч нар эх орны хөрсөнд тарьж ургуулсан гэж хичнээн сайхан дуулаад ч юу ч өөрчлөгдөхгүй. “Жинхэнэ эх орны сортын ориг” гэж тэд худлаа хэлэх нь энүүхэнд.

9. Менюд хоолны калори заасан бол тэр тоонд бүү итгэ. Тогооч нар нарийн тооцоолж гаргахаасаа залхуурч ерөнхий орцноосоо барагцаалан тооцоолоод л хэдэн тоо тавьж байгаа юм.

10. Зөөгчтэй элдэг харьцаж бай – тэдний гарт таны гэдэс ходоодны ирээдүй тодорхойлогдоно. Олон нийттэй харьцана гэдэг бөөн стресс, тэгэхээр хүнлэг харьцаж буй үйлчлүүлэгч нар сайхан санагдана. Юу юуны туханд хүрэлгүй гомдол тавьж бухимдахаа түр хойш тавь – та дахин энэ газраар үйлчлүүлэхийг хүсэж байвал сайхан харьцахыг хичээ. Таныг захиалгыг хэзээ ч мартахгүй, хойш тавихгүй.

11. Япон, Хятад, Итали, Солонгос, Энэтхэг хоолыг зөвхөн тэр улсын үндэстэн хийнэ гэсэн үг биш. Хоол хийхэд тогоочийн ур чадвар л нөлөөлөхөөс бус, үндэс угсаа огт хамаагүй зүйл.

12. Таны чухал нууц мэдэллийг хэн нэг нь сонсох ёсгүй бол зөөгчийн дэргэд бүү ярьж бай. Тэр хүн мундаг ухамсар өндөртэй байсан ч гэсэн дүлий хүн биш, тэгээд ч таны нууцыг хадгална гэж танд амлаагүй.

13. Таны захиалсан хоолноос тоншдог зөөгч нар гэж бий. Бодоход байж боломгүй мэт санагдах боловч өөрийнхөө мөнгөөр хоол авч тэвчихгүй мөртлөө таны мөнгөөр багахан тасаглаад авах дуртай хүмүүс ч байна.

14. Таны захиалсан хоол таны өмнө ирэхээсээ өмнө ямар зам туулсныг нь та бодоод ч хэрэггүй. Хоол тань санамсаргүй байдлаар шалан дээр унасан байж болно, багахан муудсан байж болно, за тэгээд юу эс тохиолдохыг тэр гэх вэ …

15. Төгсгөлд нь – зөвлөгөө: хэрвээ танд “өөрийн” гэсэн байнга ордог ресторан байхгүй бол дөнгөж нээгдээд үйлчлүүлэгч татахын тулд үхэхэд ч бэлэн байгаа тэр газрыг сонгон үйлчлүүлээрэй. Шинэ газар танд маш сайхан үйлчилгээ санал болгоно. Шинээр хаалгаа нээж, хаалгаа хаах нь бизнес юм шүү дээ.

10
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. bold

    2016/03/10 at 21:53

    Энэ дээр нэг юм нэмж хэлэхэд Энэтхэг хоолыг ялангуяа каритай хоолы нь хэзээ ч Монгол хүн хийж чадахгүй гэдгийг баттай хэлнэ. Монгол хүн юм бүхнийг чаддаг ч Энэтхэг хоол лав биш. Баримттай ;)

  2. Зөөгч

    2016/03/11 at 12:25

    За дээ энэ чинь баримттай юм уу энэ чинь бараг л бүх зөөгчийг ийм гээд хэлчихлээ шдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *