Аялмаар санагдаад байгаа хүмүүст зориулж Тайваньд хуурамч нислэг нээжээ. Тэд нисэхээс өмнөх бүх үйл явцыг гүйцэтгэнэ, даанч хаашаа ч нисэхгүй

0

Тайванийн нийслэлд байрлах “Суншань” нисэх буудал дээр аялагчдад зориулсан нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулжээ. Хаа нэгтээ нисэх юмсан гэж бодсон хүн болгон оролцох боломжтой. Коронавирусээс болоод дэлхийн ихэнх улс орон агаарын хилээ түр хугацаагаар хаагаад байгаа бөгөөд Тайвань ч бас бусдын адил хилээ хаажээ.

Гэхдээ тус улсын ард иргэд нь овсгоотой юм, тийм ч учраас Тайбэй дахь нисэх буудал дээр нислэгээ санагалзаж буй хүмүүс бичиг баримтаа шалгуулж, ачаагаа өгч агаарын хөлөгт суух боломжийг ашиглажээ. Гэхдээ тэд газраас хөөрөлгүй гэртээ буцаад харьцгаана.

udn

 

Тэд дугаарлан зогсож тасалбар, баримт бичгээ шалгуулж яг л нисэх гэж байгаа юм шиг үйл явц өрнөнө

udn

Даанч тэд хаашаа ч нисэхгүй. Тайванийн агаарын хил коронавирусээс болоод хаагдсан.

Тэгвэл яах гэж ийм арга хэмжээ зохион байгуулаад байгаа юм бэ?

 

 

Үнэхээр аялахыг хүсэж байгаа хүмүүст зориулж зохион байгуулсан нэгэн төрлийн арга хэмжээ юм

udn

7 дугаар сарын 2-ноос эхэлж “Суншань” нисэх буудлын ажилтнууд хуурамч нислэг эхлүүллээ, гэртээ хорионд суусан хүмүүс урьдчилан захиалга өгч “ниснэ”. Санамсаргүй байдлаар 90 хүнийг сонгон авчээ. Тэд цуг нисэх нэг хүнээ урих эрхтэй. Ингээд хосоороо “нисэх” юм. Одоогийн байдлаар 3 удаагийн “нислэг” үйлдээд байна.

 

Онгоц байрнаасаа хөдөлсөнгүй, гэхдээ аз жаргалтай хүмүүс гэр рүүгээ буцацгаалаа. Яг л гадаадаас ирж байгаа юм шиг

udn

Онгоцноос буугаад ямар л хяналт, шалгалт дамжин өнгөрдөг үү бүгдийг өнгөрчээ: ачаагаа шалгуулна, бичиг баримтаа үзүүлнэ (зарим нэг зорчигчид аяллаа бодитой байлгах үүднээс том чемодан хүртэл авчирсан байна).

Тун удахгүй дараагийн арга хэмжээг эхлүүлнэ гэнэ, яагаад гэвэл 7 мянга гаруй хүн хуурамчаар “нисэх” хүсэлтгээ гаргажээ. Аюулгүй байдлын үүднээс буюу аюулт өвчин тархах эрсдэлийн хувьд Тайвань халдварын статистик тоо маш даруухан: 448 тохиодол бүртгэгдсэн, 7 нас баралттай, дэлхийд 156-д жагсаж байна.

15
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Enkh Tselmeg

    Enkh Tselmeg

    2020/07/05 at 17:17

    Б. Есүй ene djgun bshu hahahah

  2. Bor Boroo

    Bor Boroo

    2020/07/05 at 19:14

    Хүмүүс улам л балай болж бна даа.

  3. Ariunaa Tuul

    Ariunaa Tuul

    2020/07/06 at 00:15

    hehehe 🤭

  4. Tuya Tuya

    Tuya Tuya

    2020/07/06 at 12:22

    Төвөг байдаг байгаа даа, кккк

  5. Batka Bold

    Batka Bold

    2020/07/07 at 04:47

    Uiddiimu yadin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *