2019 онд өөртөө маш их анхаарал тавьж, өөрийнхөө бие дээр шаргуу ажиллаж чадсан 10 алдартнууд

0

Шинэ жилийн босгон дээр бид өөрсдөдөө хэдэн мянган амлалт өгдөг. Тэдний хамгийн түгээмэл нь – шинэ амьдрал эхлүүлэх, эсвэл ядаж турах. Баярын дараа амлалтандаа хүрэхээр ханцуй шамлан орцгооно: спорт зааланд хичээллэх эсвэл гэртээ йогоор хичээллэнэ хэмээн фитнесийн хивцэнсэр худалдаж авна. Харамсалтай нь хүн болгон эхлүүлснээ дуусгаж чаддаггүй.

Бид өнгөрсөн жил илүүдэл жингээ хасах амлалт тавьсан алдартнуудын зургуудыг сонирхож үзлээ. Бидний хувьд Жессика Симпсон, Ариэль Уинтер нар даалгавраа онц дүнтэй биелүүлсэн гэсэн үнэлгээ авч байна.

1. Меган Маркл

© Samir Hussein/WireImage © David M. Benett/Dave Benett/WireImage

2019 оны 5 дугаар сард Сассексийн гүнж үрийн зулай үнэрлэсэн. Хатан хаанд ачинцар төрүүлж өгсний хувьд төрсөн залуу ээж ямар харагдах ёстой яг л тэгж харагдаж байсныг та санаж байгаа биз ээ. Бусдын адил төрснийхөө дараа шууд л хүнд хоолны дэглэм баримталж, спортоор хичээллээгүй юм.

Хэдэн сарын дараа өөрийн хэвийн жиндээ орсон бөгөөд шинэ жилээр олны өмнө гарч ирж байгаа байдал нь үүнийг гэрчилнэ.

 

2. Жессика Симпсон

© jessicasimpson / instagram © East News

Тарган гэж олон хүний шүүмжлэлд өртөж байсан Жессика Симпсон 2019 оны 3 дугаар сард охин төрүүлсэн. Энэ бол жүжигчний 3 дахь хүүхэд. Охиноо төрүүлснийхээ дараа тэрээр илүүдэл жинтэйгээ тэмцэх ажлаа эхлүүлсэн гэдэг. 9 дүгээр сард нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг харуулсан гэрэл зургаа сошиалд байрлуулжээ: од бүсгүй бараг л хоёр дахин жин хасаж чадсан байна – 45 кг-аар туржээ. “Би одоо л өөрийгөө өөрөөрөө байгааг мэдэрч байна. Ямар нэгэн зүйл боломжгүй мэт санагдвал би тэр ажил дээр уйгагүй ажиллах эхэлдэг” гэж энэ эмэгтэй өөрийн инстаграм дээрээ бичжээ.

 

3. Алек Болдуин

© Bauergriffin.com / East News © William Perez / Image Press Agency / BWP Media / East News

2018 онд Алек Болдуин эмч нараас өөрийнхөө эрүүл мэндийн байдлын тухай олж мэдсэн буюу түүнийг чихрийн шижинтэй болж байна гэсэн онош тавьжээ. Ингээд тэрээр амьдралынхаа хэв маягийг орвонгоор нь өөрчлөхөөр шийдсэн юм. Сахарын хэрэглээнээс эрс тэс татгалзаж спортоор хичээллэж эхлэв.

Хэдэн сарын дараа түүний эрс өөрчлөлтийг шүтэн бишрэгчид нь өөрсдийн нүдээр харжээ: Болдуин турсан байсан төдийгүй илүү залуу ч харагдаж байв.

 

4. Кейт Хадсон

© katehudson / instgram © katehudson / instgram

40 настай жүжигчин өнгөрсөн жил 3 дахь хүүхдээ төрүүлсэн. Жүжигчин бүсгүй жирэмсэн эмэгтэйн бие махбодь хэрхэн өөрчлөгдөж байгааг өөрийн жишээн дээр инсаграм хуудсаараа дамжуулан харуулж байсан түүхтэй, тэр үедээ ч өөөрийгөө илүүдэл жингийн хязгаарт хүрчихээд байгаагаа хүлээн зөвшөөрч байсан.

Харин хэдэн сарын дараа Хадсон хичээл зүтгэлийнхээ үр дүнг харууллаа: тэрээр 15 кг хасаж чадсан – цогц бэлтгэл сургуулилт, эрүүл зөв хооллолтын ач тус.

 

5. Ариэль Уинтер

© arielwinter / instagram © PacificCoastNews / East News

“Modern Family” ситкомын од Ариэль Уинтер угаасаа л “булцгар” биеэрээ бусдаас ялгарч ирсэн, энэ төрхөөсөө ч ичдэггүй нэгэн. Гэхдээ Ариэль гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийхээр шийдсэн бөгөөд огцом турсан байна.

Тайвшруулах эм ууж байсны улмаас тэрээр илүүдэл жингээр шаналж байсан бололтой. “Жин хасагдахгүй л байна, би юу эсийг туршиж үзэв дээ?” гэж сошиал сувгаар жүжигчин бүсгүй зовлонгоо хуваалцаж байсан удаатай. 2018 оны сүүлээр тэрээр өөрт тохирох эм олж авч чадсан бөгөөд 2019 онд Ариэль шүтэн бишрэгчдийнхээ өмнө шинэ дүр төрхтэй гарч ирлээ.

 

6. Мэрайя Кэри

© mariahcarey/ instagram © Mat Hayward/Getty Images for Sugar Factory American Brasserie

Америкийн дуучин, продюесср олон жил илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа. 2017 онд тэрээр 120 кг хүрч байсан удаатай, тэр цагаас хойш сошиал сувгаар олны хэл амын байд өртөж амар амгаланг үзээгүй. Мэрайя гуалиг болох гэж олон янзын арга чарга туршиж үзсэн ч төдийлөн үр дүн өгөхгүй байв.

Хичээл зүтгэлийн үр дүн ашгүй нэг юм гарчээ: 2019 оны хоёрдугаар хагасаас түүний инстаграм хуудсанд дуучин бүсгүйн турсан зурагнууд ихээр харагдах болов.

 

7. Адель

© Joel Ryan / Invision / AP / East News © adele / instagram

2019 оны хавар Адель нөхрөөсөө салсан. Гэр бүл салалт нь намар хүртэл сунжирсан юм. Өвөл тэрээр эрс өөрчлөгдсөн дүр төрхөө шүтэн бишрэгчиддээ гайхуулжээ: бүсгүй мэдэгдэхүйц турж, үсний засалтаа ч өөрчилсөн байв. Илүү амьд юм шиг харагдах болжээ. Олон хүн түүнийг хараад таниагүй юм.

 

8. Кристиан Бейл

© christianbale_ • / instagram © Paul Best/Getty Images

Кристиан Бейл дахиад л туржээ. Бас л дүр бүтээхийн тулд: энэ удаад “Ford vs Ferrari” киноны дүр. Угтаа бол жүжигчин киноны дүрд зориулж дахин өөрийнхөө бие махбодиор туршилт хийхгүй гэж амлаж байсан боловч чадсангүй. Бейлийн хэлснээр, шинэ кинонд уралдааны машины нисгэгчийн дүрийг бүтээнэ, учир нь уралдааны нарийхан машинд багтдаггүй гэжээ. Тэгээд л эр зориг гарган дахин турах шаардлага гарсан. “Vice” кинонд зориулж нэмсэн жингээсээ тэр ойролцоогоор 30 кг хасахад хүрчээ. Жүжигчний эр зоригийг бахдахаас өөр арга алга.

 

9. Хилари Дафф

© Invision / East News © Michael Kovac/Getty Images for Adopt Together

2018 оны 11 дүгээр сард Хилари Даффын гэр бүлд дахин шинэ хүн мэндэлсэн юм. Төрснийхөө дараа жүжигчин бүсгүй хүссэн хүсээгүй жин нэмж эхэлсэн бөгөөд өөрийн хэвийн жиндээ буцаж очихын тулд багагүй хүч хөдөлмөр зарцуулсан ажээ. Хүүхдээ ой хүрэхээс өмнө буцаад өөрийн жиндээ очно гэдэг үүрэг даалгавар Хилари өөртөө тавьсан байдаг. Хилари ч даалгавраа сайн биелүүлсэн.

 

10. Саймон Коуэлл

© Jaxon / MEGA / Mega Agency / East News © SNK / 246paps/ MEGA / Mega Agency / East News

Британийн шоу бизнесийн томоохон төлөөлөгчдийн нэг, продюсер, телевизийн хөтлөгч Саймон Коуэлл илүүдэл жингээ хасаж чаджээ. Тэрээр эрүүл бус хооллолтоос эрс татгалзсан нэгэн. Саймон цагаан хоолтон болсон бөгөөд спорт зааланд олон цагийг өнгөрүүлэх болжээ.

Та энэ жил өөртөө ямар амлалт өгсөн бэ?

44
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Emujin Sansar

    Emujin Sansar

    2020/01/14 at 21:41

    Borloyuda

  2. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2020/01/14 at 21:45

    Ач хүүгийн хүүхдийг “гуч” гэдэг бишүү? “Ачинцар” гэж хэнийг хэлээд байна?

  3. Б. Сүхболд

    Б. Сүхболд

    2020/01/14 at 21:48

    Батсүх Өлзийжаргал

  4. Ганцоож

    Ганцоож

    2020/01/14 at 22:13

    Вирона ‘А hicheetsgeeye

  5. Миний Хайр

    Миний Хайр

    2020/01/14 at 22:27

    Wow ldaa

  6. Rosie Junior

    Rosie Junior

    2020/01/15 at 01:15

    2020 hicheenee

  7. Bayartsetseg Enkhee

    Bayartsetseg Enkhee

    2020/01/15 at 02:36

    Өмнөх төрх нь илүү таалагддаг шүү

  8. Daria Daria

    Daria Daria

    2020/01/15 at 04:50

    Mundag.oortoo iim l archaatai baih heregtei

  9. Erdenechimeg Erdenechimeg

    Erdenechimeg Erdenechimeg

    2020/01/15 at 06:20

    Pee sorri tegeed iim horchison har bhn umnuhuusuu iluu goe gejuu

  10. Baganaa Baganaa

    Baganaa Baganaa

    2020/01/15 at 07:35

    хөөрхөн байна шүү

  11. Wow

  12. Enkhmaa Oyun

    Enkhmaa Oyun

    2020/01/15 at 09:31

    tursan ni goy ch umnuh ni iluu nud duuren goy haragdaj bna

  13. Erdenechimeg Nyamaa

    Erdenechimeg Nyamaa

    2020/01/15 at 12:12

    Өмнө нь шар арьстай байсан аа дараа нь өнгөт арьстай болсон юм байхдаа яаж турахаараа арьс нь хүртэл өөр болдог юм бол

  14. Maralgoo Batorshih

    Maralgoo Batorshih

    2020/01/15 at 13:02

    Ih oorchlogdoj.Bas odoo iluu hoorhon bn

  15. Dorjdagwa Bulgan

    Dorjdagwa Bulgan

    2020/01/15 at 13:21

    Anh olonii tanil bolson dvr ni l goy bsn ym odoo turaad medehgvi

  16. Anji Anji

    Anji Anji

    2020/01/15 at 13:54

    Wow l gey de

  17. Nyamsuren Tserendulam

    Nyamsuren Tserendulam

    2020/01/15 at 19:52

    Llmlsĺĺ

  18. Horloo

    Horloo

    2020/01/16 at 00:49

    Wow

  19. Гомбосүрэн Хулан

    Гомбосүрэн Хулан

    2020/01/16 at 09:56

    Gog hvvhen shvv

  20. Enhjin Hvrelsvh

    Enhjin Hvrelsvh

    2020/01/16 at 12:10

    haha Adele aimar ineedeg yum bnaleeshd

  21. Zorigoo Malchinkhuu

    Zorigoo Malchinkhuu

    2020/01/16 at 16:19

    Өөрийнхөө бие дээр шаргуу ажилласан гэдгийг ойлгосонгүйэ

  22. Зундуй Янжинлхам

    Зундуй Янжинлхам

    2020/01/16 at 19:39

  23. Л. Агьдулам

    Л. Агьдулам

    2020/01/17 at 01:03

    Zol-Ekh Jrglskhn harj baina uu ania mini😂🔥❤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *