Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан 9 хоол

0

Урьд шөнө найз нартайгаа наргиж цагийг сайхан өнгөрөөсөн үү? Харин өглөө нь сэрэхэд тархи хагарсан мэт мэдрэмжтэй босох тийм ч тааламжтай бус. Тэгээд л өөрийгөө цагт нь зогсоож чадаагүйдээ харамсаж дахиж амсахгүй хэмээн ам тангараг өргөнө.

Аспирин уулгүй эрүүлээр өөрийгөө эрүүлжүүлэх хүнсийг та бүхэнд санал болгож байна.

Кофе

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 1

Зарим тохиолдолд кофе – таныг хөнжлөөс сугалж гаргах цорын ганц арга байж болно. Ямартай ч кофеин таны ядарсан биеийг эрч хүчээр цэнэглэж толгойн өвчнийг намдаана. Энэ бол бодит баримт.

 

Смузи

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 3

Энэ бэлдмэл гэдэс дотрыг гайхалтай цэвэрлэнэ. Ялангуяа гадилын смузи: байгалийн сахар нь эрч хүч нэмдэг бол кали нь өвчнөөс удахгүй салах мэдрэмжийг төрүүлнэ.

 

Бургер

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 2

Яахаа мэдэхгүй гараа савчуулах хэрэггүй: хүндхэн, тослог хоол ходоодны ханыг тосоор дүүргэж архины хорыг амархан гадагшлуулна.

 

“Цуст Мэри”

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 4

Архиар шараа тайл гэж байгаа юм биш ээ, гол шалтгаан нь улаан лоольд агуулагдах амин дэм, натри, кали зэрэгт байгаа юм.

 

Өндөг

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 6

Өндөг нь уураг, амино хүчлээр баялаг тул хорыг гадагшлуулахад хүргэнэ. Мөн элгийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг ажээ.

 

Авокадо

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 5

Калийн зохих хэмжээг барихад нөлөөлөх бөгөөд тархийг хүчилтөрөгчөөр хангана. Крекертэй эсвэл талхтай багахан авокадо идэхэд л цусанд дутагдах сахарын хэмжээг нөхөж бие сэргэнэ.

 

Ногоон өнгийн ногоогоор хийсэн шүүс

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 7

Шингэн нөхөхөөс гадна амин дэм, эрдэс бодисоор баялаг. Согтууруулах төрлийн ундааны хорт бодисыг задалж өгдөг. Хэрвээ оройн хоол эсвэл хоолны завсар идэх амттанаа ийм шүүсээр орлуулбал илүүдэл жингээсээ тун удахгүй сална шүү.

 

Тахианы шөл

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 8

Шилдэг хоол. Таваг тахианы шөл биеийн давс, шингэний тэнцвэрт байдлыг хадгалахад нөлөөлнө. Тахианы маханд агуулагдах цистеин нь ядарсан элгийг тань сэргээхэд нөлөөлөх ажээ.

 

Яргай загас

Шоудсаны маргааш таныг аврах шалгарсан хоолнууд 9

Омега 3 болон төрөл бүрийн амин дэмээр баялаг тул гэдэсний хямралыг арилгана, биеийг эрч хүчээр сэлбэнэ. Мөн сэтгэл санааг сэргээх гормоныг идэвхжүүлдэг байна.

20
ТэнэглэлТэнэглэл
18
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/05 at 15:54

    Маш их таалагдлаа. Амжилт

  2. Зочин

    2017/01/05 at 16:42

    За, 10 дахь бөгөөд хамгийн шилдэг нь бантан даа

  3. Б. Тэлмэн

    Б. Тэлмэн

    2017/01/05 at 21:08

    Бургер зүрхний шигдээс нтр гээд байсан одоо болхоор сайн эд болчих юм…

  4. Munkhnasan Tserendorj

    Munkhnasan Tserendorj

    2017/01/06 at 00:09

    Ulaan looliig hezee ch ulun elgen deeree hereglej bolohgui !!yalanguya arhi uusnii margaash ~ hodoodnii salstiig gemteene~~!!!!

  5. Зочин

    2017/01/06 at 00:14

    bolku bol dahiad ogloo ni piiv uuchih butsaad saihan gorimdoo shiljinee ednar ihenh ni hudlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *