“Dance-Petersburg/Танцующий Петербург” фото төслийн зурагнууд [40 зураг]

0


Орчин үеийн Санкт-Петрбург хотын гудамжинд бүжиглэж байгаа бүжигчдийн гэрэл зургийн цувралыг багтаасан “Dance-PetersburgТанцующий Петербург” фото төслийн зурагнуудыг гэрэл зураг болон бүжгийн урлагт хайртай үзэгчиддээ толилуулж байна. Энэхүү төсөлд оролцогчдын дунд тус хотын тэргүүлэх зэргийн балетын болон сонгодог, үндэсний бүлэг бүжигчдээс эхлээд орчин үеийн төрөл бүрийн хэв маягаар дагнадаг сонирхогч бүжигчид гэхчилэн янз бүрийн бүжигчид багтсан байгаа аж.Төслийн зохиогч, гэрэл зурагчин Виталий Соколовский маш олон хотуудаар аялж, ажиллахдаа олж чадаагүй онгод сэдлийг өөрийн төрөлх хотоосоо олж авсан гэнэ. Тэрээр Парис, Нью Йорк зэрэг хотуудад үүнтэй төстэй фото төслүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд Санкт-Петрбург хотынхоо үзэсгэлэнг харуулсан энэхүү фото төсөлд оролцогчид хотын гудамжаар алхаж, кофе ууж, дэлгүүр хэсэж, хөгжим сонсож, сонин уншиж, галт тэргэнд сууж байгаагаар гэхчилэн дахин давтагдашгүй, онцгой содон байдлаар зургуудаа авахуулжээ. Уг төсөлд дор хаяж 100 өөр бүжигчний зургийг агуулахаар төлөвлөсөн байгаагаас одоогоор 60 гаруй бүжигчдийн зургийг аваад байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/06/07 at 23:20

    сүртэй2 дандаа бүжгийн үсрэлтүүд 8-)

  2. Зочин

    2012/06/08 at 15:49

    oros hvvhnvvd ch shan shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *