“Тэр чинь охин хүүхэд шүү дээ…” – энэ бол тайлбар биш! Хүүхдийнхээ чихийг хэдтэйд нь цоолох ёстой вэ? Үүнээс эрт хэрэггүй!

3

Гэр бүлд охин төрлөө – бяцхан гүнж байх бөгөөд хүн болгон л түүнийг эрхлүүлж, үнсэж бас ямар нэгэн байдлаар баярлуулахыг хичээнэ. Үүнээс гадна сайхан сэтгэлтэй, халамжтай эгч, эмээ, тэр ч бүү хэл ээж нар ч гэсэн охиныхоо чихийг аль болох эрт цоолохыг боддог. Тэдний тайлбар ер нь л нэг утгатай: “Хөөрхөн харагдана шүү дээ!”, “Тэр чинь охин хүүхэд шүү дээ” зэргээр үргэлжлэх ажээ. Үнэндээ охины чихийг цоолох хэрэгтэй эсэх, хэрвээ цоолохоор шийдсэн бол яаж зөв цоолох ёстой вэ?

Та бүхэндээ хүүхдийн чихийг цоолох хэрэгтэй эсэх, хэрвээ цоолох гэж байгаа бол хүүхдийн эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн цоолох ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Хүүхдийн чихийг цоолох ёстой юу?

Дорнын анагаах ухаанд чихийг дан сонсголын эрхтэн гэж үздэггүй, харин ч дотор эрхтнүүдтэй нарийн холбоотой систем гэж үздэг. Чихэнд рефлексоген бүхий олон цэгүүд байрладаг нь нэгэнт тогтоогдсон – эдгээр цэгүүд нь дотор эрхтэн болон бие махбодийн системтэй холбоотой. Тиймээс чихтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй юм.

Хүний чихэнд ойролцоогоор 356 орчим идэвхтэй цэг байрладаг. Чихний гэдсэнд гэхэд л 11 цэг байна, үүнд нүд, хэл, хацар, чихний дотор тал, бүйлсэн булчирхай, тэр ч бүү хэл тархитай холбоотой ажээ.

Одоо эргээд бяцхан охидын чихийг цоолох хэрэгтэй эсэх сэдэв рүүгээ эргэж орцгооё. Энэ насан дээр хүүхдийн мэдрэлийн систем, мэдрэх эрхтнүүд, ер нь бие махбодь бүхэлдээ хөгжиж идэвхтэй байдалд байдаг. Гадны ямар нэг нөлөөнд энэхүү хөгжлийн үйл явц  доголдож буруу зам руу орох эрсдэлтэй.

Чихийг буруу газар нь цоолоход (зөв цэгийг олоход маш хэцүү) эрүүл мэндийн асуудлууд үүсэж болно. Чихний гэдсэнд маш олон чухал цэгүүд байрлана, үүнд харааны цэг ордог. Хэрвээ уг цэгийг гэмтээвэл хараа муудах аюултай.

Нөгөө талаас нь авч үзэхэд, жишээ нь чихийг зөв газар нь цоолоход эрүүл мэндийг сайжруулж чадна. Чихний гэдсийг цоолоход зөвхөн гоёл чимэглэл зүүхэд тохиромжтойгоос гадна мөн бие махбодийн хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой. Гэхдээ аль болох насанд хүрсэн хойно нь цоолохыг зөвлөж байна, яагаад гэвэл бага насны хүүхдийн бие махбодийн хөгжил болон байдал нь байнга өөрчлөгдөж байдгийг анхаараарай.

Хэрвээ та хүүхдийнхээ чихийг цоолохоор шийдсэн бол хамгийн зөв цэгийг олох хэрэгтэй. Үүнийг туршлагатай рефлексотерапевт-эмч хийнэ. Мэргэжлийн эмч чихэнд байрлах аливаа цэгийг сайн мэдэж байдаг. Энэ тохиолдолд хүүхдийн чихийг илүү аюулгүй цоолоход тусална.

Одоо харшлын талаар хэд хэдэн зүйл дурдах хэрэгтэй болов уу. Хүмүүс төрөл бүрийн харшилтай байдаг, үүний нэг нь металлын харшил орно. Алт харшил үүсгэдэггүй гэдэг ойлголт нь буруу гэж хэлмээр байна. Алтан эдлэлд ч гэсэн никелийн орц байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Уг металл нь хүчтэй харшил үүсгэгч болохыг анхаараарай.

Ихэнх тохиолдолд харшил нь бага зэрэг улайлт зэргээр өнгөрөх бол зарим тохиолдолд арьс үрэвсэж нян үржих нөхцөл болдог. Хүсээгүй харшлын хариу үйлдлээс зайлсхийхийн тулд харшил үүсгэгчгүй хадаасан ээмэг сонгохыг зөвлөж байна. Ялангуяа бага насны хүүхдийн чихэнд ийм л төрлийн ээмэг зүүж өгнө.

Хүүхдийн чих цоолохыг хориглосон анагаахын шууд заалт байхгүй хэдий ч энэ асуудалд саруул ухаанаар хандах нь зүйтэй. Ямар ч үйл явцад буурь суурьтай, ухаалаг хандах хэрэгтэй, ялангуяа хүүхэдтэй холбоотой асуудалд. Дур мэдэн хүүхдийн чихийг өөрөө цоолохыг эрс хориглоно, гэрийн нөхцөл нь тохиромжгүй орчин гэж үздэг.

Тэгээд ч чих цоолоход хүүхдэд маш их өвчин мэдрүүлнэ, мөн чихний гэдсэнд байрлах цэгийг гэмтээх аюултай тул гэртээ цоолохыг хориглож байгаа юм. Тиймээс мэргэжлийн хүнээр энэ ажлыг гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Хүүхдийн чихийг хэзээ цоолох нь тохиромжтой вэ гэдэг асуудал дээр санал зөрөлдөөд байгаа юм. Жишээ нь, эмч нарын үзэж байгаагаар хүүхэд 3 нас хүрэхээс нааш цоолох хэрэггүй гэнэ. Энэ байр суурь нь хэд хэдэн үндсэн шалтгаантай ажээ.

1. Чих цоолох нь халдварын эх сурвалж болох эрсдэлтэй

Хүүхдийн бие махбодь чих цоолсноос үүдэлтэй шархтай тэмцэх хэмжээнд хүрээгүй байгаа юм. Энэ нь хүүхдийн бие махбодид маш их ачаалал өгнө, өөрөөр хэлбэл шархаа эдгээхийн тулд бие махбодь нь бүхий л чадлаараа ажиллах ажээ.

2. Хүүхэд өөрийгөө гэмтээж болзошгүй

Чихэнд бий болсон шинэ зүйл түүнд маш их саад болно, хүүхдийн анхаарлыг татах нь ойлгомжтой. Чихэнд байгаа шинэ зүйлийг тэр тайван байлгахгүй байнга оролдоно. Хүүхдийн хөдөлгөөн маш идэвхтэй байдгийг ч мартаж болохгүй, хөдөлгөөн дундаа ээмгийг ямар нэгэн зүйлд гогдож чихээ гэмтээж болохыг ч бодолцох хэрэгтэй.

3. Цоолсон нүх өөрчлөгдөж болзошгүй

Хүүхэд өсөж байгаа, үүнтэй зэрэгцээд чих нь ч гэсэн томорно. Тэгэхээр багад нь цоолсон нүх томроод ирэхэд гоо үзэмжгүй харагдах явдал элбэг байдаг. Тэр үед чихээ дахиад л цоолох хэрэг гарах вий дээ.

Нөгөө талаас, сэтгэл судлаачид өөрийн байр сууриа илэрхийлсэн: охидуудын чихийг бага байхад нь цоолох нь зүйтэй буюу 1,5 нас хүрэхээс өмнө цоолох нь тохиромжтой гэж үзжээ. Мэргэжилтнүүд энэ байр сууриа дараах байдлаар тайлбарлаж байна, учир нь бага насандаа хүүхдүүд айдас гэдгийг тэр болгон мэддэггүй, тэд өөрийг нь гэмтээж байна гэдгийг сайн ухаардаггүй, өвчнийг ч тэр болгон мэдэрдэггүй гэжээ. Харин сэтгэл судлаачид нэг зүйлийг огт хөндөөгүй юм, охин том болоод ээмэг зүүх хүсэлтэй байх уу, үгүй юу?

Хүүхэд – чөлөөт хувь хүн, тэр өөрийн гэсэн мэдрэмж, хүсэл сонирхолтой. Бага насандаа өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлж чадахгүй шүү дээ. Таны зөвшөөрөлгүйгээр хэн ч танд пирсинг хийхгүй биз дээ, үүнтэй л адил хэрэг. Та хүүхдэдээ сонгох эрхийг нь олгох хэрэгтэй.

Энэ бүгдээс харахад уг асуудал дээр санал зөрөлдөж байна, гэхдээ эцсийн дүнд – хүүхдэд тань аль нь дээр вэ гэдгийг та л мэдэх хэрэг шүү дээ. Гэсэн хэдий ч яаран сандран чихийг нь эрт цоолох хэрэг байна уу? Ээмэгтэй, ээмэггүй таны охин – хамгийн хөөрхөн, дур булаам гүнж.

Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр үзэл бодлоо хуваалцаарай.

27
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Oyuntsetseg Batkhuu

    Oyuntsetseg Batkhuu

    2018/12/02 at 16:33

    Bagi Battsengel, Munkhchulun Munkhchimeg

  2. Anar So

    Anar So

    2018/12/02 at 16:57

    Sosorburam Davaasuren Miigaa Msj

  3. Nairjargal Erdenebileg

    Nairjargal Erdenebileg

    2018/12/02 at 17:31

    Бадмарал

  4. Urantsetseg Sukhbaatar

    Urantsetseg Sukhbaatar

    2018/12/02 at 17:32

    Nergui Nergui

  5. Ganbat Dashpuntsag

    Ganbat Dashpuntsag

    2018/12/02 at 17:35

    Sanchir Batsukh

  6. Tsengelova Bz

    Tsengelova Bz

    2018/12/02 at 17:52

    Boldsaikhan Bolderdene

  7. А. Номун

    А. Номун

    2018/12/02 at 19:30

    Niki Anir

  8. Flower Bileg

    Flower Bileg

    2018/12/02 at 22:50

    Enkhmaa Enkhamgalan

  9. Chimgee Volodiya

    Chimgee Volodiya

    2018/12/02 at 22:58

    Ундраа Ундраа

  10. Enh Amar Amraka

    Enh Amar Amraka

    2018/12/02 at 23:14

    Bi ohiniiho chihiig tsoolno geel bsn chin tgvel jhan hvleehnee ?

  11. Enka Enka

    Enka Enka

    2018/12/02 at 23:32

    Elsa Jagaa

  12. Тэгнээ тэгнэ би мэдээд бсан юмаа манайхан охины чихийг цоол гээд би ч гүрийгээл бгад бсын

  13. Olnoo Nomio

    Olnoo Nomio

    2018/12/03 at 00:06

    Olontuya Demberel

  14. Б. Дэмбэрэлсүрэн

    Б. Дэмбэрэлсүрэн

    2018/12/03 at 00:50

    Цээгий Эрхээ

  15. Tolya Tseveenjav

    Tolya Tseveenjav

    2018/12/03 at 02:21

    Enkhjargal Enkhmurun

  16. Michelle Muchelle

    Michelle Muchelle

    2018/12/03 at 09:26

    Americat 3 sartai tsooolj bdag shd

  17. Naraa Narantuya

    Naraa Narantuya

    2018/12/03 at 13:13

    Battulga Ulziijargal

  18. Sakura Shak Sakura

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *