Үс уналтын эсрэг ампултай амин дэмийг ашиглах нь. Үсний ургалтыг эрчимжүүлж, гялалзсан өнгөтэй болоход В амин дэм тусална

3

Амин дэм нь бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Шим тэжээлийн дутагдал нь хүний гадаад үзэмжид ч нөлөөлнө, жишээ нь, хумс, арьс, үсэнд. Үсний эрүүл байдлыг сэргээх буюу гялалзсан өнгөтэй болгоход тань ампултай В амин дэм тусална.

 

Үсэнд зориулсан ампултай амин дэм

Ампултай амин дэмийг эмийн сангаас авч болно. Үнийн хувьд ч гэсэн тусгай агууламжтай гэсэн тодотголтой амин дэмийн хувьд хямд байх ажээ. Тийм учраас брэнд харж илүү үнэ төлөх шаардлага байхгүй, харин ч шингэн амин дэмийн орцтой арчилгааны бүтээгдэхүүнийг өөрөө бэлдэх нь аль ч талаасаа давуу юм.

В амин дэмийн орцтой маск нь бэлдэхэд ч амар бөгөөд гэрийн нөхцөлд үсэндээ арчилгаа хийх боломжийг олгоно. Уг маскыг бэлдэж хэрэглэхдээ нэг анхаарах зүйл бий, В–ийн бүлгийн амин дэмүүд хоорондоо зохицохгүй явдал байдаг. В6 болон В12 амин дэмүүдийг хоорондоо нь зайтай эсвэл өөр өөр масканд хийж хэрэглээрэй.

 

В-ийн бүлгийн амин дэмтэй супер маск

Орц:

  • В6 эсвэл В12 амин дэмийн 1 ампул
  • 1 г С амин дэм (эмийн сангуудад зардаг)
  • 2 х.х кастровын тос
  • 2 х.х зөгийн бал
  • 2 х.х өөрийн үсэнд түрхдэг бальзам

Бүх орцуудыг нийлүүлж холино. Маскаа үсээ угаахаас нэг цагийн өмнө түрхэнэ. Эхлээд уганд дараа нь үсний нийт уртад жигд тарааж өгнө. Толгойдоо гялгар малгай углаад дээгүүр нь алчуураар бэгнэж боогоорой (саунтай адил нөлөө үзүүлэх зорилгоор). Маскаа угааж цэвэрлэхдээ маш болгоомжтой угаана, орцод нь бальзам орсныг мартаж болохгүй.

В-ийн бүлгийн амин дэмийг өөрийн хэрэглэдэг шампунь, бальзам дээрээ нэмээд үсээ угааж ч болно. Тодорхой тун гэж байхгүй, гэхдээ нэг удаагийн угаалтанд нэг ампул гэж ойлгох хэрэгтэй.

Зөвлөгөө

Бие махбодид нэн шаардлагатай В-ийн бүлгийн амин дэмээр хангахын тулд дараах дүрмийг санаж явах хэрэгтэй: цус болон хоол боловсруулах эрхтнээр дамжиж үсэнд хангалттай амин дэм очно, харин шампунь, маск болон үсний гелиэр бол багахан хэмжээний л амин дэм очдогийг анхааруулмаар байна.

Хэрвээ танд В-ийн бүлгийн тодорхой амин дэм дутагдаж байгаа бол юуны түрүүнд хоолны дэглэмээ өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Хоол хүнсээр дамжуулан амин дэмийг бодитоор авах нь хүний бие махбодид маш чухал.

 

Үс ихээр унаад байгаа үед хэрэглэх зөгийн балтай маск

Нэг удаагийн хэрэглээ ч гэсэн мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ. Үс уналтыг зогсооно, хуурайшсан болон өнгө алдсан үсийг сэргээнэ. Долоо хоногтоо нэг удаа ч болон энэ маскыг тавьж байгаарай. Үс ихээр унаад байвал (өдөрт 100-аас илүү) долоо хоногтоо 2-3 удаа уг маскыг тавих бөгөөд мэдэгдэхүйц өөрчлөлт гартал тавьсаар байна.

Орц:

  • Өндөгний 1 шар (зайлшгүй шаардлагатай)
  • 1 х.х зөгийн бал (зайлшгүй шаардлагатай)
  • 1 х.х чидун жимсний эсвэл үсэнд зориулсан дурын тос (репейнх байж болно)
  • 1 ц.х нимбэгийн шүүс (тос хийж байгаа бол зайлшгүй шаардлагатай)
  • 1 х.х тараг эсвэл майонез байж болно (айх хэрэггүй)
  • 1 х.х үсэнд зориулсан ямар ч маск байж болно
  • 1 хумс сармис

Орцуудыг бүгдийг сайтар холиод үсэндээ түрхэнэ. Толгойдоо гялгар уут эсвэл малгай углаад гадуур нь алчуураар бэгнэж бооно. 45 минут байлгаад (болж өгвөл 2 цагаас ихгүй хугацаанд) дараа нь 1/8 нимбэгийн шүүстэй хольсон 300-500 мл хүйтэвтэр ундны усаар (30 орчим хэмийн) угаана.

Маск тавьсны дараа дээрх уусмалаар үсээ угаахыг зөвлөж байна. Үсийг зөөлрүүлж, гэмтсэн үсийг сэргээнэ, үс тань гялалзаж торго шиг зөөлөн болно. Ямар ч бальзам хэрэглээгүй байхад шүү дээ.

Зөвлөгөө

Өдөрт унах үсний тоо 70-100 ширхэгт хүрсэн бол үнэхээр анхаарал хандуулах ёстой асуудал юм. Энэ тохиолдолд гоо сайхны эмчид үзүүлэхийг зөвлөж байна (за бараг шаардаж байна гэх үү дээ).

 

Цаг хугацааны эрхэнд шалгарсан үс уналтын эсрэг хүчтэй жор

Коньякыг төрөл бүрийн масканд нэмэхэд үсний ургалтанд сайнаар нөлөөлдөг бөгөөд шим тэжээл өгдөг байна. Коньяканд шим тэжээлтэй бодис, хүчил зэрэг хүнд хэрэгтэй олон төрлийн нэгдлүүд агуулагддаг болох нь үүний шалтгаан ажээ.

Коньяктай маск нь эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдэд ч нэн тустай, ямар ч төрлийн үсэнд тохиромжтой. Ялангуяа үс хуурайших талтай бол коньяктай маск үнэхээр хэрэгтэй маск болно.

Орц:

  • 1 х.х зөгийн бал
  • 1 х.х кастровын тос
  • 1 х.х коньяк
  • 1 өндөгний шар

Бүх орцуудаа сайтар хутгаж холиод үсний уганд 5 минут орчим түрхэж иллэг хийнэ. Толгойдоо гялгар малгай өмсөөд алчуураар бэгнэж бооно. 2-3 цаг байлгасны дараа шампуниар угаана. Долоо хоногтоо 2 удаа уг маскыг тавина. Маскыг 3-4 удаа тавьсны дараа үс сайхан болж байгааг мэдэрнэ.

 

Үсийг хөвсгөр болгох какаотой маск

Какаоны суурьтай маск нь үсийг зөвхөн хөвсгөр болгоод зогсохгүй мөн үсний гэмтсэн бүтцийг сэргээж гялалзсан үстэй болгоно.

Орц:

  • 2 х.х нунтаг какао
  • 0,25 стакан сүү
  • 2 х.х коньяк
  • Нэг өндөгний шар

Нунтаг какаог сүүтэйгээ холиод зөөлөн гал дээр тавьж какао бүрэн уусгана. Дараа нь өндөгний шар болон коньякаа нэмнэ. Сайтар хутгаад цэвэрхэн үсэндээ түрхээрэй. Маскыг 1 цаг байлгасны дараа сайтар угааж цэвэрлэнэ.

 

Гичтэй үсний маск

Хуйхны цусан хангамжийг сайжруулна, үсний унтаа уутанцрыг “сэрээнэ”, үсэнд шим тэжээл өгч бэхжүүлнэ. Гэрийн нөхцөлд хийх уг маск нь тослог үсэнд илүү тохиромжтой гэж үздэг бол хуйхны арьс нь эмзэг хүмүүст тохиромжгүйг анхааруулъя. Мөн хуйхны арьс гэмтсэн үед уг маскыг тавихгүй байхыг анхаараарай.

Орц:

  • 2 х.х хуурай нунтаг гич
  • 2х.х чидун жимсний тос
  • 1 өндөгний шар
  • 1-2 ц.х зөгийн бал

Халуун усанд 2 х.х хуурай гич хийгээд дээрээс нь өндөгний шар, чидун жимсний тос (кастровын, репейн зэрэг тос мөн болно), 1-2 ц.х зөгийн балаа хийж сайтар хутгана. Гичтэй маскыг үсний уганд түрхээд 15 минутаас багагүй хугацаанд байлгана (хамгийн тохиромжтой нь 15-30 минут)

Бүгдэд хэрэгтэй уг жорыг хадгалаад аваарай, мөн найз нөхөдтэйгөө ч хуваалцах хэрэгтэй. Хямд байхыг – муу гэж ойлгож болохгүй шүү.

25
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Ц. Энхжин

    Ц. Энхжин

    2018/12/02 at 15:25

    Дээ Гий

  2. Sky Sky

    Sky Sky

    2018/12/02 at 19:08

    Haaguur zaragdj bga be

  3. Munkhjargal Dagiiroozoi

    Munkhjargal Dagiiroozoi

    2018/12/03 at 01:37

    Hulan Hulan

  4. Orgilmaa Enkhtaivan

  5. Ninjee Ninj

    Ninjee Ninj

    2018/12/03 at 08:40

    P

  6. Anisa Sh

    Anisa Sh

    2018/12/03 at 10:04

    Mustafa Nazli

  7. Gantsetseg Tsogbayr

    Gantsetseg Tsogbayr

    2018/12/03 at 10:20

    Ganchimeg Tsogbayr

  8. Дууяа Дууяа

    Дууяа Дууяа

    2018/12/03 at 14:40

    Hed ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *