Та магадгүй итгэхгүй байх, гэхдээ хүн унтаж байхдаа хүртэл турах боломжтой гэнэ

1

Та бодвол турах олон төрлийн арга туршиж үзсэн байх. Зөв хооллож спорт зааланд хичээллээд байхад л илүүдэл жин багасах нэг л дургүй байна уу? Үүний шалтгаан био хэмнэл болон гормоны ялгаруулалтанд оршиж байна.

Хоол судлаачдын үзэж байгаагаар, хэрвээ та турахыг хүсэж байгаа бол зөвхөн сэрүүн байхдаа ажиллаад зогсохгүй мөн унтаж байхдаа ч турах ажлыг хийх ёстой гэжээ. Унтаж байхдаа турах бүрэн боломжтойг америкийн эрдэмтэд баталсан байна. Нойрсож байхдаа хэрхэн турж болохыг та бүхэндээ дэлгэрэнгүй хүргэхээр шийдлээ.

 

Турах амархан арга

Муу амралт, стресс, байнгын ядаргаа зэрэг нь бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд гормоны тэнцвэр алдагдах байдал эдгээр нөхцөл байдалтай давхардаж илэрнэ. Энэ л чухам илүүдэл жингийн гол шалтгаан болоод байгаа юм. Хоолны зөв дэглэм барьж дасгал сургуулилт хийхээс гадна зөв дэглэм баримтлах ёстой. Нойр таны үнэнч туслах болно.

Нойр гормоны ялгаруулалтанд нөлөөлөхөөс гадна өөх хайлуулах, бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. Гэхдээ үүнийг өдөрт 12 цаг унтсаны эцэст та турна гэж ойлгож болохгүй. Нойр таны дотоод био хэмнэл амьдралын хэмнэлтэй зохицох ёстой. Дэглэм энэ тохиолдолд маш чухал. Тиймээс нойрон дундаа турахын тулд ямар дүрэм баримтлах ёстой вэ?

Нойрондоо турахад баримтлах дүрэм

1. Шөнө дундаас өмнө унтаж бай

Хэт орой унтахад биеийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Нойр хүрч л байвал унтахаар хэвтэх ёстой. Энэ бол таны бие махбодийн хүсэл. Бид харин эсрэгээр нь зурагт үзэж, интернет ухсаар… Ингээд үр дагаварт нь дутуу нойртой хононо.

Сэрсэн өдөртөө багтааж унтах ёстой гэж ярьцгаадаг. 23:00-23:30 цаг бол унтаж эхлэх хамгийн тааламжтай хугацаа. Шөнө дундаас эхэлж гормон идэвхтэй ялгарч эхэлдэг, бодисын солилцоо ч тэнцвэржинэ. Бие махбодь эрч хүчээ сэлбэж эхэлдэг байна. Энэ бүх үйл явц илүүдэл жин хуримтлагдахгүй байхад нөлөөлөх ажээ.

 

2. Өлсгөлөн байхдаа унтахаар бүү хэвт

Том эргэлт хийж байгаа биз? Гэхдээ үүнийг унтахаасаа өмнө таваг шарсан төмс идээд хэвт гэж ойлгож болохгүй. Унтахаас 1 цагийн өмнө бодисын солилцоонд сайнаар нөлөөлөх хөнгөн зуушны тухай яригдаж байна. Энэ бол уураг агуулсан хүнс: тослоггүй тараг, аарц, тахиа, самар, бяслаг, өндөг. Хэмжээ нь 100 г-аас хэтрэхгүй.

 

3. Унтахаасаа өмнө биеэ суллаж тайвшруул

Унтахаасаа өмнө бие суллах дасгал хийж заншаарай. Үүнд хязгаарлалт байхгүй. Усанд сэлэлт, йог, гүйлт, зугаалга, хөнгөн дасгалууд. Өдрийн ачааллыг авах танд тааламжтай санагдах бүхий л төрлийн дасгал гэж ойлгож болно. Энэ төрлийн дасгал нь таны мэдрэлийг тайвшруулах нөлөөтэй. Нойрсохоос 30 минутын өмнө дасгалыг хийнэ.

Бас нойрны үргэлжлэх хугацаа чухал. 6-аас багагүй цаг, 8 цаг бол бүр ч сайн. Энэ хугацаанд таны бие махбодь эрч хүчээ сэлбэж чадахаас гадна илүүдэл жинтэйгээ тэмцэхэд хангалттай хугацаа болно.

Иймээс нойроо тогтворжуулахыг хичээ, үр дүн удахгүй харагдана. Энэхүү хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартав аа.

21
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Сайн байна уу Madam, Сэр;

    Та хайж байгаа санхүүжилт аль сэргээх үйл ажиллагаа буюу хэрэгжүүлэх төслийн аль алинд нь худалдан авах нь танд орон сууц, гэхдээ харамсалтай нь банк асууна нөхцөл байдал ямар байгаа нөхөх боломжгүй. Ямар ч илүү санаа зовох, би тэтгэлэг зээл авахуулаад 1.000 $ 500,000 $ ямар ч хүнд боломжтой амлалтаа биелүүлэх. Үүнээс гадна, хүү 2% жилд. Аль ч та мөнгө хэрэгтэй бусад шалтгаанаар, бүү эргэлз байна уу надтай холбоо дэлгэрэнгүй мэдээллийг.

    Миний и-мэйл хаяг: [email protected]
    Миний и-мэйл хаяг: [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *