Хөлжихийнхөө хэрээр хэрэглэгчидээ мөлжсөөр ирсэн ”Мобиком”-д одоо та итгэх үү

0

Хөлжихийнхөө хэрээр хэрэглэгчидээ мөлжсөөр ирсэн ”Мобиком”-д одоо та итгэх үүМонголын анхдагч үүрэн телефоны оперотер Мобикомын ачаар бид холыг товчилж, хоорондоо харилцах болсон. Харамсалтай нь дээрх компани удаан хугацаанд салбартаа монополь байсны гавьяа гарч хэрэглэгчидээ чамгүй зальдаад буй. Олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа дээрх байгууллага зөвхөн ашгийн төлөө байгаа нь сүүлийн үед хэрэглэгчидийнхээ дургүйцлийг хүргээд байгаа.

 

 

Тус компани гадны хөрөнгө оруулалтай томоохон бизнесийн өрсөлдөгч бөгөөд Мобиком Корпораци нь Монгол Улсын “Ньюком” компани Япон Улсын “Sumitomo” болон “KDDI” корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны гуравдугаар сарын 18-нд үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын анхны үүрэн телефон холбооны оператор компани юм. Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь Монгол Улсын 3 хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 349 газар, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулан, дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт 1 сая хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэж байна. Харин тэд монгол улсын нийт хүн амын гуравны нэгийг шулж байгаа гээд хэлчихэд хэлсдэхгүй. Учир нь бусад үүрэн телефоны байгууллага, цаашлаад гадны улс оронд ярианы тарифийн үнэ буурч байгаа хандлага илт ажиглагдах болсон өнөө үед өнөө анхдагч нэрийг барьсан Мобиком нэгжнийхээ үнийг нэмэх мэдэгдэл хийж суугаа нь тун ойлгомжгүй. Тодруулбал  энэ сарын 15-ны өдөр unen.mn, fact.mn зэрэг мэдээллийн сайтуудад  тус компанийг үнээ нэмэх шийдвэр гаргасан талаар мэдээлэл гарсан байсан юм. Мобиком Корпорацийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлаар ноён Дэвид Холлидэйг томилоод удаагүй байна. Шинэ захирлын шийдвэр үү Мобиком үнээ нэмэх нь гэсэн мэдээлэл тарж эхэллээ. Энэ талаар тодруулбал, тус компаний facebook дэх албан ёсны хуудаст ийм нэг мэдэгдэл гарчээ.

Мэдэгдэлд “Төгрөгийн ханш унасантай холбогдуулан манай компани алдагдал хүлээж эхлээд байгаа билээ.

Иймд манай компанийн зүгээс нэгжний үнийг нэмэх шийдвэр гаргаж байна. Та 2013 оны 9 дүгээр сарын 25-нас эхлэн 1000 нэгжийг 1200 төгрөгөөр авч хэрэглээрэй” гэжээ.

 

Тэдний хэрэглэгдийнхээ эсрэг явуулах үнийн дайн үүгээр дуусахгүй бөгөөдШӨХТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр үүрэн телефоны оператор компаниудтай тохиролцож, хэрэглэгчдэд таатай мэдээ дуулгасан нь ярианы тарифыг секундээр тооцох болсон тухай байв. Гэвч “сахил хүртээд бүр дордов” гэгчээр хэрэглэгч хэрэглээндээ таарсан төлбөр төлөх бус өмнөхөөс илүүг төлөхөөр болоод буйг хэрхэх вэ?

“Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэгчлэн үүрэн холбооны оператор компаниудаас санал болгож буй нэг секундын ярианы төлбөр одоогийн төлбөртэй харицуулахад хоёр дахин их байна. Дуудлага хийгээд нэг минутаас бага ярьсан тохиолдолд өмнөхөөс бага төлбөр буюу ярьсан секундын мөнгөө төлнө гэж бодож байсан бол харин ч эсрэгээрээ илүү төлбөр төлөх болсон.

 

Секундээр тооцох шинэ журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэг секунд ярианы төлбөр хэдэн төгрөг байхыг салбартаа монополь гэгдэх “Мобиком” компанид тогтоож өгсөн байна. Ингэхдээ тус компанийг 1,7 төгрөгөөс доош тарифтай байж болохгүй гэж журамлажээ. Уг нь зах зээлийн хуулийг зөрчин үнийг хүчээр хязгаарладаг байсан төр энэ удаад хүчээр нэмэхийг шаардсан гэж болно. Товчхондоо бол “Мобиком” секундын тариф нь 1,7 төгрөгөөс доош байхаар тогтоовол бусад оператор компаниудын зах зээлд оршин тогтнох эсэх асуудал бэрх болох тул ийнхүү “Мобиком”-ын тарифын доод хэмжээг тогтоож, бусад нь өрсөлдөөний журмаар арай бага үнэ тогтоосон гэнэ.

Ингээд “Мобиком” нэг секунд нь 2,2 төгрөг, “Скайтел” 1,8, “Юнител” 2,0 төгрөг зэргээр үнээ тогтоожээ. Хамгийн бага үнийг тогтоохоос бус дээд үнийг тогтоодоггүй тул өнөөдөр 2,2 төгрөг гэх тариф мөрдөгдөж эхэллээ.

“Мобиком”-ын урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч өмнө нь сүлжээндээ 50 секунд яриад 70 төгрөг төлдөг байсан. Харин шинэ, бас шударга гэгдэж буй секундын үйлчилгээ рүү шилжвэл 50 секунд яриад 110 төгрөг төлөхөөр болж байна. Тэгэхээр нэг минут хүрэхгүй ярьдаг хэрэглэгчдэд бус, 10 секундээс дотогш ярьдаг хүмүүст зориулсан жинхэнэ луйврын зохицуулалт болсон.

Ийм байдлаар хөлжихийнхөө хэрээр хэрэглэгчидээ мөлжсөөр ирсэн Мобикомд итгэх тун бэрх. Гэвч тэд гандан буурахгүй элдэв шалдав сугалаа энтэр гэсэн мессэжээ өдөр шөнөгүй илгээсээр л байгаа. Сугалааны урамшуулалд тэд “Ланд 200” машиныг азтай хэрэглэгчид өгөх гэнэ. Тэд өмнө нь яг ийм маягаар байр, машина зэрэг хожоорой хэмээн сурталчилж байсан ч хуурамч сугалааны тохирол явуулж ард түмнийг хуурдаг байсан нь илэрсэн. Харин ингэж хэрэглэгчидийнхээ итгэлийг алдсан Мобикомд дахин итгэх нь зөв үү.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *