Орчин цагийн Робинзон Крузо буюу эзгүй арал дээр ганцаараа амьдардаг David Glashin

0

Орчин цагийн Робинзон Крузо буюу эзгүй арал дээр ганцаараа амьдардаг David Glashin


1987 онд David Glashin хэмээх нэгэн эр хөрөнгийн бирж дээр 6.5 сая доллараа алдсанаар эзгүй арал руу явах шийдвэрээ гаргасан байна. 1993 онд найз бүсгүйнхээ хамт Австралийн Restoration Island арлыг зорьсон ч түүний найз бүсгүйд эзгүй хоосон арал дээр амьдрах таалагдаагүй учир David-ыг ганцааранг нь орхин тэдний дундаас төрсөн ганц хүүгээ дагуулан их хотын зүг явж оджээ. Харин David өдгөө ч эзгүй арал дээрээ ганцаараа амьдарсаар байгаа ба түүний хэрхэн амьдарч байгааг харуулсан фото зурагнуудыг тухлан үзэхийг урья.1. Даяанчийн амьдрал түүнд өөрөө өөрийгөө хангаж сурахад сургасан ба David хүнсний ногоогоо тарьж, тэр ч бүү хэл шар айраг хүртэл исгэж сурчээ. David одоо ч гэсэн үнэт цаасны худалдаанд онлайнаар оролцдог.

[ XopoM.com ] фото

2. Арал интернэттэй бөгөөд David нарны энергиэр ажилладаг компьютер хэрэглэдэг. Тэрээр голдуу өөртэй нь эзгүй арал дээр Баасан гаригийн үдшийг өнгөрүүлэх бүсгүй хайж, болзооны сайтуудаар зочилж, хүсэлт үлдээдгээр барахгүй эзгүй арал дээр ганцаархнаа байгаа эр хүний нөхцөл байдлыг ойлгоосой гэсэн үүднээс манекентэй зургаа ч бас илгээдэг байна. Маш олон бүсгүйчүүд түүнд хариу илгээдэг боловч одоогоор David-ын арлыг зорих зоригтой бүсгүй гарч ирээгүй байгаа учир David ганцаараа хэвээр байгаа юм.

[ XopoM.com ] фото

3. David хүнсний ногоо тариалж, шар айраг исгэж, загас, хавч барьдаг. Үе үе түүний арлын дэргэдүүр хөлөг онгоц, завинууд явдаг ч David цорын ганц үнэнч нөхөр нохойтойгоо л хамт байдаг.

[ XopoM.com ] фото

4. Австралийн засгийн газар David-д тус арал дээр аялал жуулчлалын байр сууц барьж байгуулах нөхцөлтэйгээр арлыг түрээслүүлж байгаа аж. Гэвч David одоо хүртэл байраа бариагүй л байгаа юм.

[ XopoM.com ] фото

5. “Заримдаа үнэхээр ганцаарддаг.” хэмээн өгүүлсэн тэрээр “Арлын эрэг дээр лусын дагина шидэгдэн гарч ирнэ гэж би итгэдэг шүү.” гэж наргиан болгон хэлсэн байна.

[ XopoM.com ] фото

6. Тус нутгийн эрх мэдэлтнүүд David-ыг 2000 онд арлаас нь албадан нүүлгэхээр оролдож байжээ.

[ XopoM.com ] фото

7. Энэ үзэсгэлэнт арал David-д амьдрах үндсэн дүрмүүдийг зааж өгсөн байна.

[ XopoM.com ] фото
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Dx555

    2012/09/15 at 17:19

    goy bhalda :d

  2. avp_0227

    2012/09/15 at 17:37

    goy l yum daan ch gantsaaraa ih uiddag bh. gehdee nohoitoigoo haayaa ch gsn hogjiltei bdg bhaa

  3. Aniraa_97

    2012/09/15 at 19:41

    goy umoo muruudluuruu amidraal

  4. 1-odin

    2012/09/15 at 20:27

    chadjii shd bi baisan bol maybe r.i.p

  5. sbtsatsa

    2012/09/15 at 21:24

    durtai duh ve

  6. uniQu3

    2012/09/15 at 22:36

    нохойтой байна гэдэг чинь гоё л байнашд бас нэттэй , комтой :)

  7. mUNECAKIKO

    2012/09/16 at 01:01

    solin n ym :p

  8. sleven

    2012/09/16 at 04:12

    ingej l amidrahiig mash ih husej bna. gevch aral awah luiwardah holsloh btgi hel bairniiha mongiig yaay gj bnadoo hehehe. saihan taliin muhart modon baishindaa shanalga zovlon bagtai ydaj hunii hol hel amnaas hol bwal shan shuu. hol hodolgoontoi hot gazart bhas zalhaj bna. chaddag bol dayaanchlaad gegeereh ymsan heheheh…. nad shig hotod torj osschood hotig uzen yddag hun bdag bolovuu hehehe. hodoo gazar ywi geher zorig hurehgui ym hehehe

  9. bears

    2012/09/16 at 12:17

    goeiimaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *