Хүмүүсийн амьдралын сэтгэл хөдөлгөм түүхтэй нь холбоотой 20 шивээс. Бүх зүйл цаанаа гүн гүнзгий утгатай байдгийг эдгээр шивээс батлана

2

Шивээстэй хүмүүсээс та чухам ямар утгатай болох талаар нь асууж л байсан байх. Заримдаа энэ нь зүгээр л сайхан санагдсан зураг, өөр нэг нь хайрын тухай, ойр дотнын хүнээ дурсан байх, хүнд үеийг давж гарсан тухай гэх мэт. Гэтэл бас амьдралын нэгэн онцгой чухал үйл явдлаас болж шивээс хийлгэсэн байх нь ч бас бий.

Ингээд та бүхэндээ хамгийн сайхан гэж хэлж болмоор шивээсний зургийг интернетийн өргөн уудам ертөнцөөс түүвэрлэн хүргэж байна.

Эгч маань аав ээжийнхээ залуу байх үеийн зургаар шивээс хийлгэсэн юм

© casualciara / Twitter

 

Охиноо бид Мишка гэж өхөөрдөн дууддаг юм. Тиймээс би өөрийнхөө хийсвэр хагалгааны сорви дээр бяцхан баавгайн зургийг шивүүлсэн билээ

© Miiiiinx / Reddit

 

16 настайдаа би хэрвээ бүтэн жил ямар нэг шарх сорви шинээр нэмэхгүй бол хуучин сорвио далдлах шивээс хийлгэнэ гэж өөртөө амлаж билээ. Ингээд 19 настайдаа харанхуй ойгоос гарч ирж байгаа хөөрхөн амьтны зураг шивүүлсэн юм

© Timeristic / Reddit

 

Улаан өндөгний баяраар найз залуудаа шивээс хийлгэх боломж өгсөн бөгөөд харин ямар дизайнтай байхыг нь хэлээгүй юм. Би шивээс хийдэг мастерыг лонхон дотор бид хоёрын аялалд явсан үеийг, одтой тэнгэртэй хамт байхаар хийхийг хүссэн билээ

© beezyshambles / Reddit

 

Би юм нэхэх дуртай. Нэхэж байх үед тэвчээр сууж, депрессийг үгүй болгодог гэдэг. Миний хөл олон шарх сорвитой учир би усны хувцас, банзал өмсөхөөс ичдэг байлаа. Харин одоо надад ичих зүйл байхгүй

© kiwikaitlin / Imgur

 

Хүүхдийнх нь хөлийн мөр эцэг эхийнх нь гар дээр шивээс болон үлдсэн нь

jooyfava / instagram

 

Бүтэн жил цагаан хоолтны амьдралаар амьдарсныхаа ойг тэмдэглэж муухай шивээсээ дарлаа. Тэр шивээсийг би үнэгүй бургер, хавч идэж байхын тулд хийлгэсэн билээ.

© bowerpower116 / Reddit

Бургер ба хавч. Сейтан ба дүпү

 

Энэ шивээсийг эхнэрийгээ дурсаж хийлгэлээ. Тэрээр амьд байхдаа ийм зурагтай зүйл оёж байсан юм

© omhwtfbbq / Imgur

 

Хөлийн өвдөг дээрээ хэд хэдэн удаа мэс засал хийлгэж байсан болохоор сорвийг нь арай хөгжилтэй харагдахаар болгож шивээс хийлгэв

© whodinie / Reddit

 

Хамгийн сайн найз Сиро-гоо дурсаж шивээс хийлгэлээ. Найзыгаа ямар их санаж байна аа :(

© Siro0913 / Imgur

 

Брайл үсгээр “Хэзээ ч бүү бууж өг” гэсэн үг бүхий шивээс хийлгэлээ

© TurtleKnife / Reddit

 

Миний анхны шивээс өвөөгийн маань зохиосон шүлгийн мөр билээ. Тэр маань 2 жилийн өмнө өөд болсон юм.

© namelesssfaceless / Reddit

Чиний амьдралын анхны хайр чинь, сүүлийнх чинь байг

 

Бидний хэдэн нөхдүүд нэгэн тоглох дуртай тоглоомын сэдэвтэй адилхан шивээсийг хийлгэсэн нь

© Feraligatr94 / Reddit

 

Удмын мод хэлбэрийн шивээс

small.tattoos / instagram

 

Зүрх шилжүүлэн суулгасан өдрөө дурсан хийлгэсэн шивээс минь

© finding_trevor / Reddit

 

5 настай охиноо нэрээ бич гэж гуйгаад түүгээр нь шивээс хийлгэлээ

© FeelGoodPhil / Reddit

 

Удаан мөрөөдөж байсан шивээсээ хийлгэсэн минь

© blakerjames / Reddit

 

Эгчийн минь бичгийн хэлбэр миний биед үүрд үлдсэн бөгөөд бид хамгийн сайн найзууд байжээ. Шивээсний мастер эгчийн минь надад зориулж бичсэн зүйлийг яг тэр чигээр нь буулгасан байна

© genuineostrich69 / Reddit

 

Би хүүтэйгээ

© cosminam / Reddit

 

Хайртай амьтнаа мөнхрүүллээ. Түүнд ч таалагдаж байгаа бололтой

© pineapplepicklepuss / Imgur

 

Бонус: Заримдаа шивээс нь бүр хэрэггүй зүйл болох ч үе бий. Хуучин арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байсан энэ залуу, аав болсныхоо дараа арьс өнгөөр ялгаварласан бүх л шивээсээ арилгасан байна.

© AP Photo / Duke Tribble / East News
© AP / East News

Та шивээсийг гүн гүнзгий утгатай байх ёстой гэж боддог уу эсвэл зүгээр л таалагдсан зураг байх ёстой гэж ойлгодог уу?

31
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цахирмаа Ганболд

    Цахирмаа Ганболд

    2019/08/28 at 22:26

    ШИВЭЭС АРИЛНА ГЭДЭГ ТАМ АРИЛАХГҮЙ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *