Ердөө 3-хан сарын нас үлдсэн хүнд өвчтэй залуу анх удаагаа төрсөн эцэг эхтэйгээ уулзжээ. Учир нь төрөх үед нь эмч нар түүнийг өөр хүүхэдтэй сольсон байна

1

Эдгэршгүй хүнд өвчтэй эрд эцэст нь нэг юм анх удаагаа өөрийнхөө жинхэнэ эцэг эхтэйгээ уулзах завшаан тохиожээ. Юу гэхээр, одоогоос 28 жилийн өмнө Хятадын Кайфенд Yao Ce-ийг төрөх үед эмч нар түүнийг андуурч, өөр хүүхэдтэй сольчихжээ.

Түүний элэгний хорт хавдар эцсийн шатандаа орсон гэж оношлогдсоны дараа Yao энэхүү үнэнийг олж мэдсэн байна. Эмч нар түүнд амьдрах ердөө 3 сарын хугацаа үлдсэн бөгөөд элэгний донор олох хэрэгтэй талаар хэлжээ. Ээж нь түүний донор болж, элгээ өгөхийг хүссэн ч, харамсалтай нь тохирохгүй гэж эмч нар хэлсэн байна. Харин Yao-г өсгөж, хүмүүжүүлсэн эцэг нь шинжилгээ өгч, донор болох гэхэд төрсөн эцэг нь биш гэдэг нь тогтоогджээ.

Тэднийг төрөх үед эмнэлгийн ажилтнууд хооронд нь сольчихжээ. Guo Wie (зүүн) болон Yao Ce (баруун), тэд хоёулаа 28 настай

28 настай хоёр залуу хоорондоо солигдсоныг хожим нь ийнхүү олж мэджээ. Хоёр гэр бүлийнхэн хамтдаа тэдний төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Үнэхээр сэтгэл хөдөлгөм уулзалт болсон нь ойлгомжтой.

Yao-г өсгөж, хүмүүжүүлсэн ээж нь хэлэхдээ:

“Бид Yao-гийн боловсролд их зүйлийг зориулсан. Тийм ч учраас тэр залуудаа амжилтад хүрсэн.”

Харин түүний төрсөн ээж нь хэлэхдээ:

“Бидэнд зөвхөн түүнийг дээрдээсэй гэсэн итгэл найдвар л байна.”

Харин Yao хэлэхдээ:

“Өнгөрсөн сарын турш эцэг эхийн маань надад хэрхэн хандсан талаар бодох үедээ би тэднийг миний төрсөн эцэг эх биш байсан гэж бодож чадахгүй байна.”

Yao-гийн гэр бүлийнхэн эмнэлгийн ажилтнуудыг хайхрамжгүй алдаа гаргаж, хүүхдүүдийг хооронд нь сольсон гэж үзээд, шүүхэд гомдол гаргасан бөгөөд сэтгэл санааны хямралд оруулсан тул, эмнэлгийн зүгээс 1,000,000 иен өгөхөөр болжээ.

Шүүх танхим үзэхдээ:

“Ажлын хариуцлагагүй явдлаас болж, Yao болон түүний эцэг эхийг хэдэн арван жилийн турш хооронд нь салгасан тул, эмнэлгийг тэдний сэтгэл санааны хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж шийдэж байна.”

Танд дээрх мэдээлэл ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та өөрт төрсөн мэдрэмжээ бидэнтэй хуваалцана уу.

12
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *