Үс ургасан мэнгэ: Ийм мэнгэ гарах шалтгаан болон үүнд санаа зовох зүйл бий юу?

2

Хүний бие гэдэг байгаль эхээс заяасан, энэ биеийн эзэн болох хүнээ аятай тухтай байлгахын төлөө маш ихээр өөрчлөгдөн хувирсан нарийн зохицолдлого бүхий өвөрмөц систем юм. Гэсэн хэдий ч заримдаа биднийг сэтгэл түгшихэд хүргэдэг гэнэтийн бэлэг барих нь бий. Жишээ нь үсэрхэг мэнгэ.

Яагаад мэнгэн дээр үс ургадаг вэ?

Vadym Plysiuk / Shutterstock.com

Хүний гоо сайханд тун ч эвгүй энэ зүйл яагаад бий болдог вэ? Мэнгэ нь үсний фолликулын дээр байрлаж байвал үс мэнгийг нэвтлэн ургаж болох ба энэ нь яг л арьсны завсраар үс ургаж гардагтай адил юм.

solkanar / Shutterstock.com

Магадгүй заримдаа мэнгэн дээр ургасан үс жирийн үснээс илүү бүдүүн ширхэгтэй, илүү хурц хар өнгөтэй байж болно. Энэ нь арьсны пигмент үсийг илүү хар болгосонтой холбоотой юм.

 

Энэ нь аюултай юу?

Alim Yakubov / Shutterstock.com

Үстэй мэнгэ гэдэг бол ердийн л нэг мэнгэ бөгөөд ганц ялгаа нь түүний завсраар үс ургасан явдал төдий. Үстэй мэнгэ нь хорт хавдар биш боловч хэзээ нэгэн цагт хорт хавдрын эх суурь болж болох тухай яриа нь хоосон зүйл биш юм. Тиймээс та үстэй мэнгээ эмчид үе үе үзүүлж шалгуулж байх нь чухал шүү.

Эмч нарын үзэж буйгаар бол мэнгэний эд эс хэвийн биш болох үед үсний ургалтыг зогсоодог байна.

 

Мэнгэн дээр ургасан үсийг авч болох уу?

thipjang / Shutterstock.com

Ийм үсийг авч болох боловч аль болох арьсанд ямар нэг эрсдэл үүсгэхгүй аргаар авах хэрэгтэй. Үсний хутга, депиляцын тос зэрэг нь арьс гэмтээж зүсэх аюултай. Хамгийн энгийн, аюулгүй арга нь жирийн хавчаараар хавчиж авах арга юм.

Vladimir Gjorgiev / Shutterstock.com

Ийм учраас үстэй мэнгэ нь бусад мэнгэтэй адил л зүйл бөгөөд бусдаас илүү аюултай зүйл үгүй. Гэхдээ арьсан дээр томбойж гарч ирсэн мэнгэ, түүн дээр нягт ширүүн ургасан үс байх нь янз бүрийн гэмтэл авах магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн ийм мэнгийг нарнаас заавал хамгаалж байх хэрэгтэй ба үе үе эмчид үзүүлж байгаарай.

5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *