Шүршүүрт орох үедээ эдгээр 6 зүйлийг хэзээ ч бүү хий! Учир нь…

7

Хүн бүрийн өдөр тутмын амьдралдаа хийдэг дадал болсон зүйлсийн нэг бол шүршүүрт орох явдал юм. Харин хүн шүршүүрт орох үедээ аюулгүй байдлаа хангах ёстой хэд хэдэн шалтгаанууд байдаг. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ зориулан шүршүүрт орохдоо хэзээ ч хийж болохгүй зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ. Хэрэв та эдгээр зүйлсийг хийх юм бол хүнд бэртэж гэмтэхээс гадна, амь насаа ч алдах аюултай гэдгийг анхаарна уу.

1. Аянга цахилгаан цахиж байхад шүршүүрт орж болохгүй

Аянга цахилгаан цахиж, аадар бороо асгарч байх үед шүршүүрт орж болохгүй гэдгийг АНУ-ын Чикаго хотноо орших “Lightning Injury Research Program”-ийн эрдэмтэд нотолсон байна. Учир нь металл болон хөнгөн цагаанаар хийсэн эд зүйлс аянга цахилгааныг өөртөө татдаг гэнэ. Мөн түүнээс гадна энэ үеэр гар утас, компьютер, телевиз зэргийг аль болох ашиглахгүй байх нь ямар нэгэн аюулаас өөрийгөө хамгаалж буй хэрэг болохыг эрдэмтэд зөвлөжээ.

 

2. Шүршүүрийн толгойг солихгүй удаан хэрэглэх

Хамгийн их нян, бактери үрждэг газар бол шүршүүр бөгөөд шүршүүрийн толгойг солихгүй удаан хугацаанд хэрэглэвэл өвчин тусахаас гадна, амь насаа ч алдах эрсдэлтэй. Хүмүүс шүршүүрт ариун цэврээ сахих үүднээс ордог. Харин энэ үед хүний биед хуримтлагдсан элдэв хир буртаг, бохир зүйлс халуун усанд ууршиж, агаарт дэгддэг байна. Ингэснээр олон төрлийн өвчин үүсэх үндэс болдог байна.

 

3. Угаалгын өрөөнд дэвсгэр тавихгүй байх

Угаалгын өрөөнд зайлшгүй дэвсгэр тавих шаардлагатай болохыг эрдэмтэд зөвлөж байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар шүршүүрт орсныхоо дараа дэвсгэргүй шалан дээр гишгэж, улмаар халтирч унаснаас болж хүнд бэртэж гэмтсэн 230,000 хүн бүртгэгджээ. Тэдний 20% нь харамсалтайгаар амь насаа алджээ. Иймд халтирч унахаас сэргийлж, угаалгын өрөөнд дэвсгэр тавих хэрэгтэй болохыг анхаарна уу.

 

4. Нуруу угаагчийг солихгүй удах

Шүршүүрт ороход хүн бүрд нуруугаа угаах асуудал тулгардаг. Гэвч хүмүүс энэ асуудлыг нуруу угаагч ашиглан шийддэг. Хэдийгээр нуруу угаах төвөгтэй асуудлыг хөнгөвчилж байгаа ч нуруу угаагчийг солихгүй удаан хугацаанд хэрэглэснээр дээр дурдаж байсанчлан нян, бактерийг хүний биед шингээж, өвчин үүсгэдэг байна. Тиймээс болж өгвөл шинэ нуруу угаагчийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Эсвэл хуучин нуруу угаагчийг 7 хоногт 2-3 удаа тогтмол ариутгаж, сайтар цэвэрлэж байгаарай.

 

5. Орондоо орохоос өмнө биеэ дутуу арчих

Зарим тохиолдолд хүмүүс шүршүүрт орсны дараа биеэ сайн арчилгүй орондоо шууд ордог. Энэ нь буруу бөгөөд шүршүүрт ороод гарсны дараа, тэр тусмаа халуун усанд ормогцоо биеэ дутуу арчих аваас амар тайван унтаж амарч чадахгүйд хүрдэг байна. Иймд биеэ сайтар арчиж, хуурай болсны дараа орондоо орж байгаарай гэж зөвлөе.

 

6. Шүршүүрт с*кс хийж болохгүй

Хосууд кинонд харсан зүйлээ бодит амьдрал дээр туршиж үзэхийг хүсдэг ба тэдгээр хүслүүдийн нэг нь шүршүүрт орох үедээ с*кс хийх явдал юм. Гэвч энэ нь гэмтэж бэртэх аюултай гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Үүнээс болж яс хугарах, бие хөхөрч хавдах тохиолдол гарах ба с*ксийн үеэр хосууд халтирч унах үед эрэгтэй хүн бэлэг эрхтнээ хугалах аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй ажээ.

1205
Ха ХаХа Ха
125
ТэнэглэлТэнэглэл
82
ГоёГоё
81
БурууБуруу
81
ГайхмаарГайхмаар
59
ХөөрхөнХөөрхөн
59
БахархмаарБахархмаар
58
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *