Эрүүл арьсанд зайлшгүй шаардлагатай 10 нэмэлт бүтээгдэхүүн

2

Үнэндээ нүүр будалтын асуудал гэж гарах ёсгүй. Тийм учраас өнөөдөр бид таны арьсанд шим тэжээлтэй бас эрүүл байлгахад нөлөөлөх нэмэлт бодисын талаар ярихаар бэлдсэн юм. За ингээд эхэлцгээх үү…

Нүүр будалтын асуудал гарах ёсгүй гэдэг нь нүүрээ будахгүйгээр сайхан харагдаж болно гэж хэлэх гэсэн юм л даа – нүүрний будаг гэдэг зүйл арьсанд маш аюултай гэдгийг битгий мартаарай.

Зайлсхийх ёстой орцуудыг жагсаавал:

  • Далдуу модны самрын диэтаноламид (өөр бусад хөөсрүүлэгч бодис)
  • Консервантууд (жишээ нь: формальдегид, парабен, кватерниум)
  • Ланолин
  • Зунгааралдсан бодис (жишээ нь крем)
  • Скраб болон хүчлүүд

Хэрвээ та нүүрээ будахаар шийдсэн бол аль болох үнэргүй, харшил өгөхгүй бас арьсны нүх бөглөх ширхэггүйг сонгохыг хичээнэ. Энэхүү шаардлагыг хангасан будаг хор багатай, тэр ч бүү хэл зарим нэг талаараа ашигтай гэж хэлж болно, жишээ нь нарны хэт туяанаас хамгаалдаг байна.

Ингээд таны арьсанд хэрэгтэй 10 нэмэлт бодисыг танилцуулъя.

1. Коэнзим Q10 (COQ10)

COQ10 нь хүчтэй антиоксидант, чөлөөт радикалыг дарангуйлна, арьсыг гэмтээх бохирдуулагч бодис болон өөр бусад хортой бодисыг устгадаг байна. COQ10 нь арьсны идэвхтэй бодисын солилцоог дэмжиж, эд эсийг сэргээнэ, мөн хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээтэй – нарны туяанаас үүдэлтэй гарах үрчлээ, толбо зэргийг багасгадаг.

 

2. С болон Е амин дэм

С болон Е амин дэм нь хүчтэй антиоксидант бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Энэ хоёр амин дэм нь чөлөөт радикалыг устгана, жишээ нь, бохирдол, утаа болон нарны гэрэл, нарны туяаны хордлогоос хамгаална. Е амин дэм нь байгалийн гаралтай чийгшүүлэгч бодис, арьсыг тайвшруулж тэжээл өгдөг.

 

3. А амин дэм

А амин дэм нь арьсны эрүүл мэндийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгааны үр дүнгээс харахад А амин дэм нь батганы гаралтыг багасгаж үрчлээг бүдгэрүүлдэг, мөн псориазын шинж тэмдгийг арилгана.

 

4. Селен

Бас нэгэн хүчтэй антиоксидант болох селен нь бидний арьсны эд эсийг чөлөөт радикалаас хамгаалж бусад хортой нэгдлийг дарангуйлдаг. Селен хүний биед нэн шаардлагатай бодис, хүний бие махбодь өөрөө уг эрдэс бодисыг ялгаруулдаггүй учраас нэмэлт бүтээгдэхүүнээр заавал авах ёстой. Селен нь өндөг, шош, самар, үр болон буурцагт агуулагдана.

 

5. Зэс

Пептид нь өсөлтийн даавар бөгөөд эд эсийн үржилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин зэс нь энэхүү даавраар баялаг. Зэсийн пептид нь нарны туяанд гэмтсэн арьсны эд эсийг сэргээж өгдөг. Үүнээс гадна хөгшрөлтийн үйл явцыг удаашруулахаас гадна арьсны эд эсийг төлжүүлдэг. Мөн арьсны давхарга дор агуулагдах тосны агууламжийн тэнцвэрт байдлыг хангана.

 

6. Биотин

Биотин нь үс, хумсны эрүүл байдлыг хангах бодис болно. Судалгааны үр дүнгээс харахад биотин мөн арьсыг хамгаалдаг ажээ. Хумс хэврэгшиж байгааг биотины дутагдалтай холбож үзнэ.

 

7. К амин дэм

Арьс судлалын америкийн нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны тайлангаас харахад К амин дэмийг нэмэлтээр авахад нүдний доорх хөх толбо арилна гэжээ. Мөн арьсан дээрх бусад хөхрөлтийг багасгаж байсан байна. К амин дэмийг А-тай хослуулан хэрэглэсэн тохиолдолд үйлчилгээ нь илүү үр дүнтэй болж байгааг ч тус судалгаагаар тогтоосон байна. Мөн үрчлээ багасгах үйлчилгээтэй гэжээ.

 

8. Цинк

Цинкийг зөв хэрэглэх нь арьсны эрүүл мэндэд нэн тустай гэж үздэг. Цинкийг нэмэлтээр авахад батга, арьсны тууралт, үрэвсэл зэргийг дарна. Мөн герпес зэргийг эмчлэхэд цинк хэрэглэдэг практик тогтжээ.

 

9. Тосны үндсэн хүчлүүд

Орегон дахь их сургуулийн хийсэн судалгааны тайлангаас харахад, тосны үндсэн хүчлүүд нь арьсны “бүхэл бүтэц”-ийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тогтоожээ. Үүнээс гадна арьсны чийгшлийг хангахын тулд омега-3 болон омега-6 зэрэг тосны хүчлийг тогтмол хэрэглэж заншихыг зөвлөсөн байна.

 

10. Альфа-липолены хүчил (ALA)

Альфа-липолены хүчил буюу ALA нь арьсны эсрэг өөрчлөлттэй тэмцэх хамгийн хүчтэй бодис болов уу, антиоксидант мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Нүүрний арьсанд зөв хэрэглэхэд арьсны мембрамыг өтгөрүүлдэг буюу эрүүл арьсны үндэс суурийг тавьж өгдөг байна. ALA мөн хаван буруулна. Цаашлаад, ALA нь оксид азотын ялгаруулалтыг эрчимжүүлдэг буюу арьсны цусан хангамжийг сайжруулна гэсэн үг. Тийм учраас ALA-г тогтмол авч байх хэрэгтэй, таны арьс урьд хожид байгаагүйгээрээ гялалзах болно.

6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *