Хэт мэдрэмтгий, эмзэг хүмүүстэй ойлголцоход туслах 13 алхам

5

Цэцэрлэгт байхад манай ангийн банди миний номыг тагтнаас шидчихсэн юм гэж 20 настай Анхмаа дурсан ярьж байна. – Би тэгэхэд сүрхий уйлж байснаа санаж байна,  номноос болж уйлаагүй л дээ, тэр хүүг бүр үзэн ядаад л уйлсан хэрэг. Хэт мэдрэг байгааг илтгэх шинж тэмдэг –  өчүүхэн үйл явдал, нөхцөл байдалд хүчтэй сэтгэл хөдлөл гаргах болно.

Бидний зарим нэг нь өрнөж буй үйл явдлыг хурцаар мэдэрч хүлээж авдаг, гэхдээ энэ явдлыг муу гэж хэлэхгүй. Сэтгэл судлаач Элейн Эйроын үзэж байгаагаар хэт мэдрэг хүмүүс нийгэмд 20 орчим хувь байна гэжээ. Өөрөөр хэлбэл таны танилууд дунд нэг эсвэл хэд хэдэн ийм хүмүүс байгаа гэсэн үг юм.

Хэт мэдрэг хүмүүстэй харилцахдаа юуг анхаарах ёстой вэ?

1. Тэд байнга уйлдаг

Хэт мэдрэг хүмүүс баяр хөөртэй, гунигтай бас сэтгэл нь хөдөлсөн үедээ ч уйлна. Уйлахаар нь тэдэнд хэцүү байна гэж шууд ойлгож болохгүй. Тэд сэтгэл хөдлөлөө л илэрхийлж байгаа хэрэг, уйлж байгаа нь сэтгэл хөдлөлийн хэвийн үзэгдэлд тооцно.

 

2.  Тэд заавал интроверт байдаггүй

Интроверт болон хэт мэдрэг мэдрэмж цугтаа илэрдэг гэж үздэг хэдий ч байнга тийм биш. Үнэн хэрэгтээ Элейн Эйроны судалгааны үр дүнгээс харахад хэт мэдрэг хүмүүсийн 30% нь экстраверт гэсэн байна. Тэдэнд анхаарал тавих хэрэгтэй, яагаад гэвэл сэтгэл хөдлөлөө тэд зөв удирдаж чаддаггүй. Тэд эргэн тойрныхноосоо дэмжлэг байнга хүсэж байдаг ажээ.

 

3. Шийдвэр гаргахдаа тэд сандардаг

Шийдвэрийг богино хугацаанд зөв гаргах чадвар – хэт мэдрэг хүмүүсийн хувьд түгээмэл асуудал болно. Жишээ нь, өдрийн хоол идэх газраа сонгоход хүртэл тэд эргэлзэж эхэлдэг. Тэд буруу сонголтоо хийхээсээ үхтлээ айдагтай нь холбоотой: сонгосон хоолны газрын хоол үнэтэй байвал яах уу, эсвэл хэтэрхий чанга дуутай байвал яах уу, зөөгч нь тэднийг тоохгүй байвал яах уу эсвэл цуг яваа хүнд таалагдахгүй бол яах уу?

 

4. Тэд өчүүхэн өөрчлөлтөд ч сандарна

“Захидлаа смайлаар дуусгадаг байснаа зүгээр цэг тавиад явуулчихвал бид үүнийг хүндээр тусгаж авна шүү” гэж Анхмаа хэлж байна. – Мэдээж, сэтгэл зовнино. Хэт мэдрэг хүмүүс эргэн тойронд болж байгаа үйл явдлыг маш гүн тусгаж авдаг. Ялангуяа ердийнхөөсөө өөрөөр өрнөж байгаа үйл явдлыг бүр ч хүндээр тусгаж авна.

 

5. Тэд сонсох чадвартай

Хэрвээ танд нөхөрсөг дэмжлэг хэрэгтэй байгаа бол тэдэнд санаа зовох зүйлгүй хандаж болно. Хэт мэдрэг хүмүүс бусадтай ойр дотно харилцаа үүсгэх бөгөөд тэд бусдын яриа хөөрөөг анхааралтай сонсож чаддаг. Та түүнд итгэж болно: таныг хууран мэхлэхгүй, ярианы сэдэв өөрчилж өөр тийш анхаарлыг тань хандуулахгүй.

 

6. Тэд чанга дуу чимээнд тэсвэргүй, үзэн яддаг

Хурдны галт тэрэг, автомашины дуут дохио, хэт дуу чимээтэй газар… Энэ бүгд түүнийг тавгүйтүүлнэ – дуу чимээ болгон толгой дундуур алхаар цохиж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байна. Элейн Эйроны үзэж байгаагаар бол хэт мэдрэг учраас аливаа дуу чимээг эмзгээр хүлээж авдагтай холбоотой гэжээ.

 

7. Тэдний ажлын зуршлууд нь бусдаас онцгой

Хамгийн тохиромжтой хувилбар – гэртээ эсвэл дуу чимээгүй газар. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж мэдрэлээ цэгцтэй байлгахад тусална. “Хэт мэдрэг хүмүүс аливааг ажиглах чадвар өндөртэй, үүнийгээ ч ажил төрөлдөө гарамгай ашигладаг гэж Элейн Эйрон хэлжээ. – Тэд ямар нэгэн санаа оноо гаргаж дараа нь үүнийгээ бодит болгож чаддаг”. Тэдний дүн шинжилгээ хийх чадвар болон бусдын шүүмжлэлийг анхааралдаа авч чадах чадвар нь багийн бусад гишүүдээс онцгойроход тусална (гэхдээ тэдэнд шийдвэр гаргах эрхийг өгтөл шүү дээ).

 

8. Тэд мэдрэлээрээ тоглохыг тэвчихгүй

Аймшгийн эсвэл триллер кино – тэдний хувьд хамгийн буруу сонголт. Хэрвээ та тэднийг ийм төрлийн кинонд урих гэж байгаа бол том алдаа хийж байна. Хэт мэдрэг тул аливаа хурц үзэгдэл нь сэтгэл мэдрэлийн цочролд ч хүргэх аюултай.

 

9. Тэд шүүмжлэлийг хурцаар хүлээж авна

Хэт мэдрэг хүмүүс бүхий л үйл явдал, нөхцөл байдлаас зайлсхийхийг хичээдэг. Үүний үр дүнд тэд бусдад тааламжгүй сэтгэгдэл үлдээхээс эмээж өөрийгөө чангалах нь бий.

 

10. Тэд аливаа зүйлийг хэт ойр тусгаж авна

Хэт мэдрэг хүмүүстэй уулзаж учирч байхдаа тоглоом шоглоом хийхээс зайлсхийгээрэй. Мэдээж тэд өөрсдөө тоглоом шоглоомд дуртай гэхдээ тэднийг шоглох, доромжлох өнгө аясыг тэвчихгүй гэдгийг анхаарч авахад илүүдэхгүй.

 

11. Тэд өвчинд маш мэдрэг

Өвчин – илэрхийллийн бас нэгэн төрөл. Хэт мэдрэг хүмүүс өвчнийг илүү хурцаар мэдэрч байгаад гайхах зүйлгүй. Элейн Эйроны судалгаанаас харахад, хэт мэдрэг хүмүүс өвчин тэсвэрлэх чадвар сул, өвчнийг хүлээх (жишээ нь шүдний эмчийн гадаа зүгээр хүлээж суухдаа) тэр үед өвчин мэдэрч эхэлдэг гэж үзжээ.

 

12. Тэд ойр дотно харилцааг хүсдэг

Хэт мэдрэг хүмүүстэй шинээр танилцахад амаргүй. Тодорхой бус байдлын стресс, тааламжгүй байдал үүсэх эрсдэлийн хүлээлт, нөгөө хүн юу гэж бодож байгаа бол гэсэн санаа зоволт – энэ бүх мэдрэмж тэднийг дарамталж зовоодог. Хэт мэдрэг хүмүүс найдвартай түнш эрэлхийлдэг – ийм хүмүүстэй тэд сэтгэл тайван амар байж чаддаг байна.

 

13. Тэд өөрсдийнхөө энэ зан чанарыг өөрчилж чадахгүй

Хэт мэдрэг – зүгээр нь ааш авир ч юм уу, зан чанарын дутагдалтай тал биш шүү. Элейн Эйроны батлан хэлж байгаагаар бол сэтгэл хөдлөл, мэдлэг олж авах тархины тэр хэсэгтэй холбоотой гэжээ. Тэдэнд ямар нэгэн сэтгэл хөдлөлтэй гэрэл зураг үзүүлсэн ч гэсэн дагаж сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Нэг үгээр хэлбэл, энэ байдал нь байгалиасаа программчлагджээ.

Хэрвээ таны ойр хэт мэдрэг хүн байгаа бол түүнийг ойлгож зөөлөн хандахыг хичээгээрэй. Тэд өөрсдийгөө ямар хүн болохыг сайн мэдэж байгаа, тийм ч учраас тэд алхам тутмаа болгоомжтой хийхийг хичээдэг. Тэр таниас тусламж, харилцан ойлголцлыг хүлээж байгаа юм шүү дээ.

9
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *