Дэлхий дээрх хамгийн урт насалдаг 13 амьтан. Таны урьд нь сонсож байгаагүй цоо шинэ төрөл зүйлүүд энд багтжээ

12

Хүн төрөлхтний наслалт харилцан адилгүй байдаг боловч дэлхий нийтээрээ дунджаар 72-75 насалдаг гэсэн тооцоолол бий. Иймээс ч бидний хувьд насан туршдаа хэд хэдэн нохой, муур гэх мэт амьтдыг тэжээж, хамт амьдардаг билээ. Харин амьтдын хувьд биднээс богино насалдаг амьтан байхад, биднээс хамаагүй удаан амьдардаг амьтад ч бас байх ажээ. Манай сайт уншигч танд дэлхий дээрх хамгийн урт насалдаг амьтдын талаар мэдээлэл бэлдлээ.

1. Африк заан – 70 жил

© Imago stock&people / East News

Хуурай газрын хамгийн том амьтан бол мэдээж 4 метр хүртэл өндөр, 6 тонн жинтэй болж өсдөг африк заан билээ. Тэдний дундаж наслалт 70 жил боловч хууль бyс ан ав, соёоны наймааны золиоc болох зэргээр амьдрал нь аюул эрсдэл дунд өнгөрөх болоод буй юм. Тэд тугалаа 22 сарын турш тээж төрүүлдэг гэдгээрээ онцлогтой.

© Imago stock&people / East News

 

2. Нил мөрний матар – 80 жил

© Imago stock&people / East News

Африк тивийн олон төрлийн матар дундаас Нил мөрний матар тэргүүтэй сахарын цөл орчмын цэнгэг устай нуур, гол мөрөнд амьдардаг матарнууд 80 жил хүртэл амьдарч, 6 метр хүртэл урт болдог ажээ. Энэ нь дэлхий дээрх хамгийн том биетэй матар гэсэн үг юм.

Харин дэлхий даяар тархан амьдарч буй матарнуудын хувьд дундаж наслалт 50-60 жил байдаг гэнэ.

© DejaVuDesigns / easyfotostock / East News

 

3. Какапо – 90 жил

© Photoshot / Reporter / East News

Зөвхөн Шинэ Зеландын арлуудад л амьдардаг какапо гэх шар шувуутай төстэй харагдах, нисч чаддаггүй энэ шувуу маш өндөр үсэрдэг гэдгээрээ алдартай. Түүний ойрын төрлийн тоть шувуунууд ч мөн адил 90 орчим жил насалдаг аж.

Одоогоор ердөө 200 тоо толгой какапо үлдсэн бөгөөд устaх аюултай амьтдын тоонд ороод байгаа юм. Тэд 2-4 жилд нэг удаа хээл авдаг байна.

 

4. Америк тивийн голын хавч – 100 жил

© Science Photo Library / East News

100 жил хүртэл амьдрах чадвартай энэ төрлийн хавч нь теломераза гэж нэрлэгддэг нэгэн төрлийн фермент биеэсээ ялгаруулдаг бөгөөд энэ фермент нь эсийг сэргээж, урт наслах боломжийг нь бүрдүүлж байдаг нь тогтоогджээ.

Энэхүү хавч ихэвчлэн АНУ-ын Maine, Канад улсын зүүн өмнөд мужуудын нутагт тархан суурьшсан байна. Тэд нарны гэрэл багатай, хүйтэн устай газарт амьдрах бөгөөд хуяг бүрхүүлээ амьдралынхаа туршид хэд хэдэн удаа сольж, араатан амьтдаас өөрийгөө хамгаалдаг аж. Түүнчлэн толгой дээрх эвэрлэг хэсэг нь үнэр мэдрэх үүрэгтэй байдаг.

© Ardea Picture Library / East News

 

5. Япон аварга хавч – 100 жил

© Ardea Picture Library / East News

Улбар шар өнгийн цагаан толботой япон аварга хавчны хөлийн урт 2 метр, нийтийн биеийн урт 4 метр, жин нь 20 кг хүрдэг байна. Тэд японы арлуудын номхон далайн эрэг орчмын усанд 300 метрийн гүнд амьдардаг аж.

 

6. Цэнхэр халим – 110 жил

© Ardea Picture Library / East News

Цэнхэр халимыг дунджаар 80-90 жил амьдардаг гэж үздэг боловч одоогоор хамгийн урт настай цэнхэр халим 110 настай гэдэг нь тогтоогдоод байгаа юм. Дэлхий дээрх хамгийн том амьтан гэдгээрээ алдартай цэнхэр халим 23-30 метрийн урт (хамгийн урт халим 33 метр), 180 тонн жинтэй байдаг ажээ. Түүнчлэн энэ том биеийн хөдөлгөгч хүч болсон зүрхний хэмжээ нь жижиг оврын автомашинтай ижил хэмжээтэй байдаг.

© Ardea Picture Library / East News

 

7. Ictiobus cyprinellus – 112 жил

© Encyclopaedia Britannica / UIG / East News

“Bigmouth buffalo” нэрээрээ алдартай энэ загас ихэвчлэн Хойд Америк тивд нутагладаг, цэвэр усанд амьдардаг дэлхий дээрх хамгийн урт настай загаснуудын нэг гэж тооцогддог ажээ. 2019 онд судлаачид тэдний дундаж насыг 80-100 жил гэж тогтоосон ч одоогоор хамгийн урт насалсан тохиолдол 112 жил байгаа юм.

 

8. Нуурын хилэм загас – 152 жил

© Gerard Lacz / East News

Дэлхий дээрх цэвэр усанд амьдардаг хамгийн урт настай энэ загас дунджаар 100 жил амьдардаг гэсэн тооцоолол бий хэдий ч 1953 онд Канадад олдсон нэгэн хилэм загасны нас 152 гэж тогтоогдсон байдаг ажээ. Энэ төрөл зүйлийн түрс нь анхаарал, халамж их шаарддаг тул нөхөн үржихүйн асуудалтай тулгарч, устaх аюулд ороод байгаа юм.

 

9. Галапагосын яст мэлхий – 176 жил

© Millard H. Sharp / East News

Эквадор улсын Галапагос арлуудын яст мэлхий дэлхий дээрх хамгийн том биетэй, хамгийн урт наслалттай байдаг гэдгээрээ онцлогтой. Тэд заримдаа 1.5 метр урт, 400 кг жинтэй болсон байх нь ч бий. Түүнчлэн 100 хол илүү насалдаг бөгөөд австралийн нэгэн амьтны хүрээлэнд амьдарч байсан Харриет нэртэй Галапагосын яст мэлхий 2006 онд амьсгал хураахдаа 176 настай байсан гэсэн тооцоо байдаг.

 

10. Sebastes aleutianus – 205 жил

© Fisheries and Oceans Canada / YouTube

Номхон далайн хойд хэсэг, Япон, Алеутын арлууд, Калифорни орчмын бүс нутгаар 150-400 метрийн гүн усанд нарны гэрэл нэвтрэхгүй хэсэг, усан доорх агуй, хонгил зэрэгт амьдардаг энэ загасны хамгийн урт насалсан тохиолдол 205 жил байдаг ажээ.

 

11. Гренландийн махчин загас – 400 жил

© Imago / East News

Дэлхий дээрх хамгийн урт настай сээр нуруутан энэ амьтан дунджаар 400 жил амьдардаг бөгөөд 500 хүртэл наслах боломжтой гэсэн судалгааг 2016 хийсэн байдаг. Эрдэмтэд тэдний урт наслалтын шалтгааныг өсөлт маш удаан явагддагтай нь холбон тайлбарласан байдаг. Тухайлбал тэд 1 жилд ердөө 1 см өсдөг бөгөөд 150 настайдаа л үржилд орох боломжтой болдог байна.

Түүнчлэн Гренландийн махчин загас нь хараа муутай боловч маш өндөр хөгжсөн үнэрлэх мэдрэхүйгээ ашиглан энгийн загаснаас эхлээд далайн хав, далайн морь зэрэг амьтдыг ч агнадаг ажээ.

 

12. Гидра – 1400 жил

© Reinhard Dirscherl / Ullstein Bild / Getty Images

Гидра хэмээх гол мөрөн, нуур цөөрмийн усанд амьдардаг хөндий биетэн энэ амьтны бие ердөө 15 мм хэмжээтэй байдаг. Өчүүхэн жижиг хэмжээтэй түүний биеийн дийлэнх хэсгийг идэш тэжээлээ барихад ашигладаг тэмтрүүлүүд нь эзэлнэ.

© Science Photo Library / East News

Хөгширдөггүй амьтан гэдэг утгаараа тэднийг судлаачид маш нарийн судалсан байдаг бөгөөд одоогийн байдлаар 1400 жил хүртэл амьдрах чадамжтай нь тогтоогдоод байгаа юм. Түүнчлэн түүний гидра гэдэг нэр нь эртний домогт гардаг далайн толгойгүй мaнгасын нэршил ажээ.

© FLPA / Dave Pressland / East News

 

13. Далайн шүр – 4000 орчим жил

© Louise Murray / Science Photo Library / East News

Далайн шүр нь их хэмжээний ургацагуудаас бүрдэх нэгэн төрлийн амьд биет ажээ. Тэд манай гараг дээрх хамгийн үзэсгэлэнтэй биетийн нэг хэмээн зүй ёсоор тооцогдох ба тэдний үзэсгэлэнтэй өнгө төрх нь дотор нь агуулагдах замаг зэрэг зүйлсээс гардаг нь тогтоогдсон байдаг.

© Louise Murray / Science Photo Library / East News

Далайн шүр жижиг загас, хөвөгч биетүүд зэргээр хооллох бөгөөд хэдэн мянган жил наслах чадамжтай аж. 2008 онд Стэнфордийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар Номхон далайн шүрүүд 4000 орчим жилийн настай хэмээн тогтоогдсон байдаг билээ.

Яст мэлхий, заан зэрэг амьтдыг бид урт насалдгийг мэддэг байсан ч япон аварга хавч, гидра зэрэг амьтдыг ийм урт насалдаг гэдгийг та өмнө нь сонсож байсан уу?

72
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *