Зүрхний шигдээс болоход хамгийн ихээр нөлөөлдөг 4 хүчин зүйл. Эдгээр асуудлыг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй!

2

Бид бүхэн зүрхний шигдээсийг тодорхой өвчин, сэтгэл санаатай холбоотой стресс эсвэл насжилттай холбоотой гэсэн буруу ойлголттой байдаг. Мэдээж хэрэг дээрх ойлголт нь нэг талаасаа үнэн боловч, залуу бас эрүүл хүнд ч гэсэн энэ аюул нүүрлэх боломжтой байдаг. Бие организм зүрхний шигдээс болохоос хэдэн 7 хоногийн өмнө анхааруулдаг. Иймд та зарим нэг шинж тэмдгийг ажиглавал, тоолгүй өнгөрч болохгүй ба хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойгоо мэдэж байх хэрэгтэй.

Dragana Gordic / Shutterstock.com

Зүрхний шигдээс бол венийн судасны хүчтэй хам шинж ба зүрх рүү чиглэсэн цусанд асуудал үүсэх буюу зүрхэнд таталт өгөх эсвэл судас бөглөрөхтэй холбоотой байдаг, үр дүнд нь хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадахгүйд хүрдэг гэж ойлгож болно (жишээ нь атеросклерозизыг дурдаж болно). Энэ нөхцөл байдал заримдаа үхэлд хүргэж болзошгүй байдаг ба зүрхний булчингаас ихээхэн хамаарна (миокардиал шигдээс). Их хэмжээний даралт болон зүрхээр хөндүүрлэж өвдөх ба улмаар хүзүү, эрүү, гар болон нуруунд хүртэл мэдрэгдэнэ (ихэнхдээ биеийн зүүн хэсэгт мэдрэгдэнэ).

manusapon kasosod / Shutterstock.com

 

Зүрхний шигдээсийн үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд:

  • Цээжээр давтамжтай хөндүүрлэж өвдөх
  • Амьсгал давчдах болон амьсгалахад хүндрэл үүсэх
  • Нүүрний арьс цонхийх эсвэл өнгө нь сааралтах
  • Толгой эргэх, анхаарал төвлөрөхгүй байх
  • Ханиах
  • Дотор муухайрах эсвэл бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Наалдамхай хөлс ялгарах
  • Үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрөх

Нэмж хэлэхэд насжилт, эрүүл бус амьдралын хэв маяг (тамхи татах, согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглэх, хөдөлгөөний хомсдолд орох) болон хэд хэдэн өвчин (аутоиммун, хорт хавдар)-өөс болж зүрхний шигдээс болдог ба үүнд мөн зүрх судасны олон төрлийн өвчнүүд нөлөөлдөг.

1. Дасгалын тогтсон журмыг өөрчлөх

Дасгал хийх нь эрүүл мэндэд олон ач тустай боловч мэргэжлийн эмч болон дасгалжуулагчийн заавар зөвлөгөөний дагуу тодорхой цагт, төлөвлөгөөтэй хийх нь чухал юм. Зүрхний шигдээс болоход дасгалын тогтсон журмыг өөрчлөх нөлөөлдөг ба жишээ нь кардио дасгалын дараа огцом фитнес дасгал хийх нь зүрхний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Zodiacphoto / Shutterstock.com

 

2. Температур нөлөөлөх

Хүний бие организмд температурын огцом өөрчлөлт мэдрэгдэхэд (халуунаас хүйтэн эсвэл эсрэгээрээ), бие организм цаанаасаа дулаан энерги ялгаруулдаг ба үр дүнд нь цусны судсыг бөглөж, зарим тохиолдолд зүрхний шигдээс болоход хүргэдэг.

Marian Weyo / Shutterstock.com

 

3. Биеийн доод үе мөч өвдөх

Хөл орчмоор байнга өвдөх нь бас нэгэн хүчин зүйл ба энэ шинж тэмдэг нь ихэвчлэн периферал артерийн өвчинтэй холбоотой байдаг. Хэрэв эмчлэхгүй бол уг нөхцөл байдлын үр дүнд үхжилт явагдаж, венийн судасны өвчин тусахад хүргэдэг байна.

 

4. Агааргүйдэх

Уушгинд үрэвсэл үүсэх, цочрол явагдах болон хүчилтөрөгчийн дутагдалд орох үед цус харвах эсвэл зүрхний шигдээс болох өндөр эрсдэлтэй.

Заримдаа зүрхний шигдээсийн шинж тэмдгүүд хэвийн бусаар илэрч болно. Энэ нь үнэн ба чихрийн шижин болон мэдрэлийн ямар нэгэн өвчтэй хүмүүсийн хувьд өвдөлтийг өөр өөрөөр хүлээж авдаг байна. Энэ нөхцөлд өвчүү орчмоор тав тухгүй болж, зовиур мэдрэх ба ядрах, сул дорой болох, бүсэлхийнээс доогуурх хэсэг өвдөх, унтахад асуудал үүсэх, ходоодны замын өвчин эмгэг тусах зэргээр шинж тэмдэг илэрнэ.

Эдгээр шинж тэмдгүүдийн алийг нь ч та тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс нэгээс илүү нь илэрч байвал яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг санаарай.  

22
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Oyuntsetseg Badam

    Oyuntsetseg Badam

    2019/03/25 at 10:32

    А

  2. Damdinsuren Bazarbaria

    Damdinsuren Bazarbaria

    2019/03/25 at 12:52

  3. Damdinsuren Bazarbaria

    Damdinsuren Bazarbaria

    2019/03/25 at 12:53

  4. Baljinnyam Bayartsetseg

    Baljinnyam Bayartsetseg

    2019/03/26 at 09:25

  5. Baljinnyam Bayartsetseg

    Baljinnyam Bayartsetseg

    2019/03/26 at 09:25

  6. YAH WE

    2019/03/27 at 09:24

    Edgeer zowiur bugd ilerch baigaa bolowch emch nar ogt toohgui ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *