Төгс арьсыг бэлэглэх 8 гайхалтай хүнс

0

Эрүүл, цэвэрхэн, өө сэвгүй, гэрэлтсэн сайхан арьстай байхыг хүн бүр хүсдэг. Ийм арьстай байхын тулд зөв арчилгаа цэвэрлэгээнээс гадна хамгийн чухал анхаарууштай зүйл бол таны идэж хэрэглэж байгаа хоол хүнс юм. Өдөр бүр хоол хүнсээрээ дамжуулан дараах хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагдах шим тэжээлт бодисыг авч чадвал та хэдэн настай ч байсан хамаагүй бусдын өмнө нүүр бардам инээмсэглэх гайхалтай төгс, эрүүл, залуу арьстай байж чадах юм байна.

1. Маалингын үр
Төгс арьсыг бэлэглэх 8 гайхалтай хүнс 2
[tweetable]Маалингын үрэнд агуулагддаг Омега-3 тосны хүчил нь арьсанд үрчлээ, сэвх толбо үүсэхээс хамгаалдаг[/tweetable]. Мөн өдөр бүр маалингын үр хэрэглэснээр арьс улайх, цочролыг арилгахад тусалж, зөөлөн торгомсог болгодог. Овьёосны каш, эсвэл жижиг талх, смүүти /smoothie/-ндээ бага зэрэг маалингын үр нэмэн хэрэглэж болно.

2. Үзмэн ягаан болон хөх өнгийн жимснүүд
Төгс арьсыг бэлэглэх 8 гайхалтай хүнс 3
[tweetable]Үзмэн ягаан болон хөх өнгийн жимснүүд нь чөлөөт радикалуудтай тэмцдэг антиоксидантаар нэн баялаг[/tweetable] (нэрс, бөөрөлзгөнө, хар чавга зэрэг). Хүрээлэн буй орчноос нөлөөлөх химийн бодисууд, муу хоол хүнснээс чөлөөт радикалууд үүсдэг бөгөөд энэ нь арьсыг хөгшрүүлдэг хүчин зүйл юм.

3. Наранцэцгийн үр
Төгс арьсыг бэлэглэх 8 гайхалтай хүнс 4
Е витаминыг их хэмжээгээр агуулдаг учир нарны гэрэлнээс таны арьсыг хамгаалах чухал хүчин зүйл болдог. Дангаар амны зугаа болгон хэрэглэхийн хамт овьёосны каш, салад зэрэгт нэмж болно. Энэ дашрамд салатандаа ихээр давс хийхгүй байхыг зөвлөе. [tweetable]Давс нь арьсанд сөргөөр нөлөөлдөг зүйл юм.[/tweetable]

4. Шоколад
Төгс арьсыг бэлэглэх 8 гайхалтай хүнс 5
Гайхалтай хэрэг боловч үнэхээр тийм. Шоколаданд дурлагчдын хувьд бол энэ гайхалтай мэдээ. Батганы тухай бүхий л домгийг энэ үгүйсгэж байгаа хэрэг юм. [tweetable]Шоколад нь флавнойдын хэрэглээг нэмэгдүүлж, арьсыг гоёмсог болгоход тусалдаг.[/tweetable]

5. Амтат төмс
Төгс арьсыг бэлэглэх 8 гайхалтай хүнс 6
Гэрэлтсэн эрүүл арьстай болоход тусалдаг витамин А, С их хэмжээгээр агуулагддаг учир амтат төмс энэ жагсаалтанд оржээ. [tweetable]Витамин С нь арьсыг толигор зөөлөн байлгадаг коллагеныг бий болох явцыг сайжруулдаг[/tweetable] бол [tweetable]витамин А нь чөлөөт радикалуудтай тэмцэж, арьсны хавдраас сэргийлдэг антиоксидантыг бий болгодог[/tweetable].

6. Улаан лооль
Төгс арьсыг бэлэглэх 8 гайхалтай хүнс 7
Олон хүн улаан лооль идэх нь батга гарахад нөлөөлдөг гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ [tweetable]улаан лооль нь антиоксидантын баялаг эх үүсвэр бөгөөд арьсанд нөсөө үүсэхээс сэргийлдэг.[/tweetable] Салатандаа жаахан улаан лооль нэмэх, хачиртай талхандаа 2 хэрчим улаан лооль хавчуулах зэргээр түүхийгээр хэрэглэхийн хамт чанаж болгон хэрэглэсэн ч болно.

7. Тараг
Төгс арьсыг бэлэглэх 8 гайхалтай хүнс 8
[tweetable]Тараганд агуулагддаг протейн нь арьсыг чангаруулж, арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлдэг.[/tweetable]Гэхдээ савласан жимстэй тараг ийм нөлөө үзүүлдэггүй. Бүрсэн тараганд шинэхэн жимс нэмж амтлаад идэхэд тохиромжтой.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ммм

    2014/04/29 at 01:18

    Ямар гоё гоё хүнсний бүтээгдэхүүнүүд арьсанд сайнаар нөлөөлдөг юм бэээ мммммм

  2. Zzz

    2014/04/29 at 20:02

    Ter maalinganii ug haana baihab

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *