4-р сарын 28-ны Даваа гаригийн жор: Шош, вандуйтай авокадоны сүмсээр амталсан манжингийн чипс

0

Хавар цаг хүний бие организмыг багагүй ядрааж туйлдуулдаг. Тэгвэл хаврын алдагдсан энерги, аминдэмийг нөхөх амтлаг жорыг хоолныхоо цэсэнд нэмбэл ямар вэ? Орой гэртээ ирээд зурагтаа харан амрах зуураа ам хөдөлгөнгөө биедээ хэрэгтэй байгаа шим тэжээлт бодисыг авах боломжийг олгох энэ жор бол шош, вандуйтай авокадо жимсний дүрлэгээр амтлан хүртэх манжингийн чипс юм. Хэрхэн хийхийг доорх дэлгэрэнгүй тайлбараас сурч аваарай.

spring pea + fava bean guacamole with root chips
4-р сарын 28-ны Даваа гаригийн жор: Шош, вандуйтай авокадоны сүмсээр амталсан манжингийн чипс 2
Орц: Манжингийн чипсэнд : Шар, хүрэн, алтан шар манжингийн аль дуртайгаасаа 5 ширхэг, оливийн тос, давс
Шарах шүүгээгээ 150 хэм хүртэл халаана. Пергамент цаас дэвссэн листэн дээр хэрчигч ашиглан нимгэн хэрчсэн /цаас шиг нимгэн биш/ манжингуудаа өрж, оливийн тосоор маш нимгэн багсдаад шарах шүүгээнд хийж, 20 минут орчим жигнэхдээ ирмэг нь борлоод ирмэгц гаргана. Гаргаад төмөр сараалжин дээр хөргөж хөрөхөөр нь давс цацаж амтална.
4-р сарын 28-ны Даваа гаригийн жор: Шош, вандуйтай авокадоны сүмсээр амталсан манжингийн чипс 3

4-р сарын 28-ны Даваа гаригийн жор: Шош, вандуйтай авокадоны сүмсээр амталсан манжингийн чипс 4
Шош, вандуй, авокадоны сүмсэнд: 20 ш вандуй, 5-6 хонхон шош /bell bean/, гүйцэт боловсорсон 4 авокадо жимс, 1/2 нимбэгний шүүс, хэрчсэн атга яншуй, жижиглэж хэрчсэн тал жижиг улаан сонгино, 1 чимх утсан улаан чинжүү, давс+перец, 1 чимх улаан чинжүүний үйрмэг
Саванд ус хийж буцалгана. Хажууд нь цэв хүйтэн ус бэлтгэнэ. Вандуй, шошоо усанд хийж 3-4 минут буцалгаад зөөлөрч болмогц шүүрээр шүүж цэв хүйтэн усандаа хийнэ. 2 минутын дараа хүйтэн уснаас нь шүүж гаргана.
4-р сарын 28-ны Даваа гаригийн жор: Шош, вандуйтай авокадоны сүмсээр амталсан манжингийн чипс 5
Авокадо жимсээ сэрээгээр няцалж, нимбэгний шүүс, улаан сонгино, утсан чинжүү, яншуйгаа хийж сайтар хутгаад давс, перец, улаан чинжүүний үйрмэгээр амтална.
4-р сарын 28-ны Даваа гаригийн жор: Шош, вандуйтай авокадоны сүмсээр амталсан манжингийн чипс 6
Дээр нь вандуй, шошоо хийгээд манжингийн чипсээ дүрж иднэ.
4-р сарын 28-ны Даваа гаригийн жор: Шош, вандуйтай авокадоны сүмсээр амталсан манжингийн чипс 7

4-р сарын 28-ны Даваа гаригийн жор: Шош, вандуйтай авокадоны сүмсээр амталсан манжингийн чипс 8

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *