Та өмнөх амьдралдаа ямар хүн байсан бэ? Зурхайн орд чинь таны өмнөх амьдралын талаар бүхнийг хэлж өгнө

3

Төрсөн өдөр, зурхайн ордоос чинь хамааран таныг өмнө нь ямар хүн байсныг хэлж өгнө.

Та урьд өмнө нь ямар нэгэн зүүд зүүдэлчихээд дараа нь тэрийгээ тод томруунаар санаж байсан уу?

Магадгүй та зүүдэндээ өмнө нь таньдаг байсан эсвэл мэддэг боловч, урт хугацааны дараа уулзаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхүйц хэн нэгэнтэй учирж байсан байх.

Энэ бүхэн таны өнгөрсөн амьдралтай шууд холбоотой байж мэдэх юм.

Од эрхэс биднийг өмнө нь ямар хүн байсныг мэддэг бөгөөд үүнд таны зурхайн аль ордод төрсөн чинь ихээхэн хамааралтай. Зурхайн ордоороо өнгөрсөн цаг хугацаанд хэн байснаа мэдэж аваарай.

Хонь: Жанжин

Манлайлал, эр зориг, тууштай байдал болон хүсэл эрмэлзлийг чинь харахад та өмнөх амьдралдаа гарцаагүй цэргийн жанжин байсан. Энэ нь зөвхөн таны мэдрэмж болон зан чанартай шууд холбоогүй байж болох ч, мэргэн ухаан, бусдыг манлайлах ур чадвартай чинь салшгүй холбоотой. Та дэлхийг эзэгнэгч болох хувьтай төрсөн нэгэн байсан ч байж мэдэх юм.

Удирдагчид “үгүй” гэдэг хариулт хүлээж авдаггүй бөгөөд энэ нь Хонины ордынхны зан чанартай яг таг таарна. Учир нь энэ ордынхон хийж, бүтээхийг нэгэнт зорих аваас урд нь юу ч тулгарч байсан давж гарахыг эрхэмлэдэг.

 

Үхэр: Уран бүтээлч

Та өнгөрсөн амьдралдаа маш их эрч хүчтэй, бүтээлч сэтгэхүй нь өндөр хөгжсөн нэгэн байсан. Үхрийн ордынхон тав тух, тансаг байдал, гоо сайхан болон урлагт хайртай. Энэ нь таныг өнгөрсөн хугацаанд бусдын адил эгэл жирийн нэгэн байгаагүй гэдгийг баталж байна.

Та алтан гартай байсан бөгөөд ямар нэгэн гайхалтай зүйлийг бүтээх, зурах, барих чадвартай, хүсэл эрмэлзэлтэй байжээ. Гоо зүйн мэдрэмжийг чинь харахад та өнгөрсөн амьдралдаа уран бүтээлч байсан бөгөөд бусад хүмүүсийг өөрийн туурвисан бүтээлээр гайхшруулдаг байв.

 

Ихэр: Олны танил хүн

Зурхайн ордуудаас хамгийн нийтэч нь Ихэр. Тэд юу ч хийлгүйгээр бусдыг гайхшруулж, сайхан сэтгэгдэл төрүүлэхдээ гаргууд.

Таныг бизнесийн салбарт байр сууриа дархалж чадсан хүн байсан гэж бодож байна. Бүтээлч, эрч хүчтэй, оюуны өндөр чадамжтай Ихрүүд бусад хүмүүсийг өөртөө яг л соронз мэт татдаг. Тэд амархан нэр алдарт хүрдэг. Таны нэр алдрын танхимд нэг бус удаа заларч байсан гэдэгтэй маргах аргагүй.

 

Мэлхий: Багш

Мэлхийнүүд байгалиасаа хувиа хичээх зангүй, бусдад туслахыг юу юунаас илүү эрхэмлэдэг. Энэ шалтгаанаар одон орон судлаачид тэднийг өнгөрсөн амьдралдаа багш байсан гэж үзжээ.

Энэ ордынхон хурц ухаантай, дасан зохицох чадвартай, авхаалжтай бас гайхалтай тэвчээртэй. Эдгээр зан чанаруудаас нь харахад тэд хүүхдүүдтэй ямар ч асуудалгүй ажиллаж чаддаг. Заримдаа Мэлхийнүүд хэтэрхий эмзэг болчихдог бөгөөд үүнээс болоод маш их уй гашууг мэдэрдэг. Уян зөөлөн сэтгэл нь зонхилсон энэ ордынхон тэр чинээгээрээ хүүхдүүдэд хайртай хүмүүс байдаг.

 

Арслан: Зохиолч

Арслан үргэлж бүтээлч санаагаар дүүрэн байдаг бөгөөд сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхээ маш сайн мэддэг: хүмүүст болон цаасан дээр. Та өмнөх амьдралдаа гарцаагүй зохиолч байсан.

Арслангууд зүрх сэтгэл нь юуг өгүүлж, хэлэх гээд байгааг маш сайн сонсож чаддаг. Урам зоригтой, бүтээлч сэтгэхүй нь өндөр хөгжсөнөөс гадна, өөрийгөө үнэлэх үнэлэмжээрээ зурхайн ордуудын эн тэргүүнд бичигддэг тэд өнгөрсөн хугацаанд олон гайхалтай зохиолуудыг туурвисан биз ээ.

 

Охин: Эрдэмтэн

Охины ордынхон жижиг зүйл дээр ч гэсэн дүн шинжилгээ хийх, тооцоолох болон бодолхийлэхдээ гаргууд учир, тэд өнгөрсөн амьдралдаа эрдэмтэд байсан байх магадлалтай.

Таны бодол санаа болон аливааг өөр өнцгөөс харах ур чадвар чинь үргэлж хөгжил дэвшлийг дагуулдаг. Та аливаа зүйлийн нарийн, жижиг деталь хэсэг бүрт анхаарлаа хандуулж, болгоомжтойгоор дүн шинжилгээ хийдэг. Та бусдад туслах чин хүсэлтэй, бусдын амьдралыг хөнгөвчлөх эрмэлзэлтэй эрдэмтэн байжээ.

 

Жинлүүр: Шүүгч

Жинлүүрийн ордынхонд шударга ёс тогтоох, тэгш эрхийг дээдлэх болон аз жаргалыг бусдад бэлэглэх эрхэм чанар зонхилдог. Тэд өнгөрсөн амьдралдаа шүүгч байсан бөгөөд энэ мэргэжил тэдэнд төгс тохирно.

Тэд аз жаргал, энх тайвныг цогцлоохын төлөө өөрийнхөө үнэт хэрэгцээг хүртэл золиослож чадах хүмүүс бөгөөд бусдын сайн сайхныг өөрийнхөө ашиг сонирхлоос дээгүүрт тавьдаг. Зөв, шударга шүүгч гэдэг нь хэзээ ч алдаа гаргадаггүй эсвэл хуулийг огтхон ч зөрчдөггүй гэсэн үг биш боловч, тэд бусдад хэрхэвч муу муухай зүйл хийж тэвчихгүй.

 

Хилэнц: Aлyyрчин

Нууцлаг, димпломатч, нарийн төвөгтэй нөхцөл байдал үүсгэгч Хилэнцүүд ихэнхдээ тайван, дөлгөөн байдаг ч, тэдний энэ маскны цаана жинхэнэ төрх нь нуугдаж байдаг.

Хилэнцийн ордынхны дургүйг хүргэх эсвэл тэдэнд муу зүйл хийвэл, тэд өршөөл гээчийг огтхон ч мэддэггүй аюултай, хэрцгий нэгэн болж хувирдаг. Өөрөөр хэлбэл тэд өмнөх амьдралдаа aлyyрчин байсан бөгөөд хүмүүс тэдэнд мөнгө төлж, бохир ажил хийлгүүлдэг байжээ. Харин Хилэнцүүд ажлаа гүйцэтгэхдээ нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй гэдэгт эргэлзэх юм алга.

 

Нум: Дайчин

Эрх чөлөө таны хувьд эрхэм чухал зүйл бөгөөд бooлчлол, дaйн, дapангуйлал ба ядуу тарчиг амьдрал зонхилж байсан цаг үед та дайчин байжээ. Та чөтгөрийн эсрэг жадаа бариад тэмцэж байсан.

Нэг газраа удаан хугацаанд байж чаддаггүйгээр барахгүй, үргэлж адал явдал эрэлхийлж байдаг бөгөөд өнгөрсөн амьдралдаа муу муухай, буруу бүхний эсрэг сөрөн зогсох нь таны гол зорилго байжээ. Харин одоо цагт Нумын ордынхон шинэ санаа дэвшүүлэх тал дээр дaйчин зан чанартай байдаг гэхэд болно. Таны өөдрөг үзэл болон эр зориг бусдад амьдралаа сайн тал руу нь өөрчлөх урам зориг өгдөг.

 

Матар: Дарга

Шаргуу хөдөлмөрлөдөг зан чанараараа Матартай дүйцэхүйц зурхайн орд өөр байхгүй. Тэд ажиллах, зорилгодоо хүрэх, бусадтай хамтарч ажиллах зуураа шинэ зүйл сурч мэдэхийн төлөө төрсөн хүмүүс.

Логик сэтгэхүй нь өндөр хөгжсөн, үргэлж тайван дөлгөөн Матрын ордынхон эцсийг нь үзэх хүртлээ юунд ч, хэзээ ч бууж өгөхгүй. Тэд өнгөрсөн амьдралдаа дарга байсан нь лавтай. Одоо ч гэсэн Матрууд амжилтын ноён оргил дээр тугаа мандуулахыг зорьдог.

 

Хумх: Эмч

Өнгөрсөн амьдралдаа та бусдын төлөө өөрийгөө золиослох хувь тавилантай төрсөн нэгэн байжээ. Таны өгөөмөр, бусдыг гэсэн зан чанарын ач буянаар олон хүн өвчин зовлонгоосоо салж, vхэл амьдралын дэнсэн дээр амь аврагдаж байсан.

Та бол дэвшилттэй, биеэ даасан хүн бөгөөд бусдын үзэл бодол, санал сэтгэгдлийг сонсох, ойлгох тал дээр мэргэжлийн сэтгэлзүйчээс дутахааргүй чадвартай нэгэн. Та амьдралынхаа хэтийн зорилгыг 10 жилээр нь тодорхойлдог. Ядарсан, зовсон, тусламж хэрэгтэй хүмүүсийг эмчлэх, оношлох онцгой авьяастай нэгэн байв.

 

Загас: Философич

Та оюун бодлынхоо тусламжтай үргэлж үүлэн дээгүүр ниссэн, гайхалтай ертөнцийг олж харсан, бодит ертөнцөөс ангижирсан нэгэн байжээ. Сурч боловсрох болон зөн совингийнхоо дагуу амьдралын зам харгуйгаа чиглүүлэхийг эрхэмлэдэг нэгэн. Тиймээс та урьд өмнө нь философич байсан.

Өнгөрсөн амьдралдаа та эдгээр асуултуудын хариултыг олоход бүхий л цаг хугацааг зориулсан: бид хэн юм бэ, бидний амьдарч буй зорилго юу юм бэ, сайн болон муу үйл гэж юуг хэлэх вэ? Амьдралынхаа ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлсэн бөгөөд өөрийн аз жаргал, үүх түүхийн араас биш, хүн төрөлхтний сайн сайхны төлөө илүү гайхалтай дэлхийг бүтээх зорилгоор мэргэн ухаандаа хөтлөгдсөн нэгэн байжээ.

27
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Тэнгис Мөнхбат

    Тэнгис Мөнхбат

    2021/01/09 at 23:31

    Tamir Munkhbat

  2. Ochirbat Dorjgotov

    Ochirbat Dorjgotov

    2021/01/10 at 16:47

    Үзье ккк

  3. Amgaa Zaya

    Amgaa Zaya

    2021/01/10 at 17:25

    kkkk miniih hamgiin aimar n hudalaa blgvi deee

  4. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2021/01/10 at 17:40

    Арай үгүй байлгүй дээ ккк бүүр айчихлаа шүү өөрөөсөө кк

  5. Dmi Dmi

    Dmi Dmi

    2021/01/10 at 17:56

    Aluurchin bolgochifog bshd

  6. Хишигбаатар Азаа

    Хишигбаатар Азаа

    2021/01/10 at 18:08

    Hudlaal bna daa

  7. Bayasaa Suren

    Bayasaa Suren

    2021/01/10 at 20:56

    Алуурчин байхдаа яахав дээ кк

  8. Gangamaa Gangaa

    Gangamaa Gangaa

    2021/01/10 at 21:12

    Unen baij magadgui aimshigtai zantai zantai humuus bdag shde

  9. Батмандах Б.

    Батмандах Б.

    2021/01/10 at 22:46

    Dmi Dmi bas bj bolxiin te magdgvi l ym 😊

  10. Dmi Dmi

    Dmi Dmi

    2021/01/10 at 22:57

    Батмандах Б.

  11. Уран Чимэг

    Уран Чимэг

    2021/01/10 at 23:33

    Гайхамшигтай нэгэн бжээ

  12. Сувд Сувд

    Сувд Сувд

    2021/01/11 at 00:44

    Бараг л үнэн ч юм шиг санагдаж бна шүү

  13. Хосоо Эрка

    Хосоо Эрка

    2021/01/11 at 00:56

    KKK ALUURCHIN genee. Arai l muuhai yu

  14. Honi

  15. Bat Eruult Gavaapansan

    Bat Eruult Gavaapansan

    2021/01/11 at 22:18

    Яунд санаа зовсоноос болж аль ордод төрүүлэхийг бурхан шийддэг гэсэн ойлголт авлаа.

  16. dddd

    2021/01/12 at 02:05

    zass tegeed delhiin humuusiin 12 hunii neg ni janjin bsan yumuu.hudlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *