Бидний эрүүл ахуй болон ариун цэвэр сахих тал дээр өдөр тутамдаа шахуу гаргадаг 10 алдаа

0

“Ариун цэврийг сахиж мэддэг нэгэн чухам хамгийн ухаалаг нэгэн” хэмээн хөгшчүүд сургадаг. Үнэхээр ч арчилгаа, цэвэрлэгээгүй эд зүйлс хурдан элэгдэж, хэрэглэх боломжгүй болж хоцордог нь үнэн билээ. Манай сайт уншигч танд бидний өдөр тутамдаа өөрсдөө ч мэдэлгүйгээр гаргаж байдаг гэр ахуйн ариун цэврийн 10 түгээмэл алдааг толилуулж байна.

1. Аяга тавгийг ус, саван, хлороор угааж цэвэрлэх

Хлор нь хэдийгээр халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг боловч олон төрлийн химийн нэгдэл ялгаруулж үлдээдэг тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг ажээ. Иймээс аягаа аяга таваг угаагчаар угаасны дараа хагас литр усанд шингэлсэн цайруулагч хийж угааж хэвшээрэй.

 

2. Ариун цэврийн цаасыг хогийн саванд хийх

Ариун цэврийн цаасыг хогийн саванд хийх явдал хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Гэвч үнэн хэрэгтээ хэрэглэсэн ариун цэврийн цаас хатах үедээ агаарт ууршиж, алчуур, сойз зэрэгт шингэх эрсдэлтэй байдаг тул суултуурт хаяж хэвших нь зүйтэй.

 

3. Хэрэглэсэн сахлын xутгаа шүршүүрт үлдээх

Шүршүүрт хэрэглэсэн сахлын xутгаа үлдээх явдал бидний дунд түгээмэл бий. Харамсалтай нь чийглэг, харанхуй энэ орчинд сахлын xутганд зэв үүсэх, нян үржих зэрэг сөрөг нөлөөнд ихээр автаж, эрүүл мэндэд аюул учруулах эрсдэл давхар нэмэгдэж байдаг ажээ.

 

4. Ор, хөнжлийн цагаан хэрэглэлээ солихгүй удаах

Зөвхөн унтах үед л хэрэглэгддэг ор, хөнжлийн цагаан хэрэглэлийг цэвэрхэн байгаа гэж боддог бидний нийтлэг ойлголт нэг талаар өрөөсгөл ажээ. Шөнийн туршид хүний арьсны үxэжсэн эдүүд ор, хөнжилд наалдан үлдэж маш их бохирдол үүсгэж байдаг байна. Иймээс хэрэв боломжтой бол 7 хоногт нэг удаа ор, хөнжлийн цагаан хэрэглэлийг угааж, цэвэрлэж байх хэрэгтэй.

 

5. Хэт их шүдний оо хэрэглэх

Шүдний оо их хэрэглэх тусам шүд тань сайн цэвэрлэгдэнэ гэж та боддог уу? Гэвч үнэн хэрэгтээ шүдийг багахан хэмжээний оогоор зөв угааж дадал болгох нь амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй байдаг аж.

 

6. Нүүрээ зөвхөн өглөө угаах

Хүмүүс ихэвчлэн өглөө босоод нүүрээ угаах дадалд суралцсан байдаг. Харин орой унтахын өмнө нүүрээ угааж цэвэрлэдэг хүн тийм ч олон биш болов уу. Бүх л өдрийн турш хөлөрсөн нүүрний арьс оройн цагаар нүх сүв нь бөглөрч эхэлдэг бөгөөд иймээс оройд заавал нүүрээ угааж, цэвэрлэж хэвших хэрэгтэй ажээ.

 

7. Зогсож бие засах

Зогсож бие зассаны дараа суултуурын гадаргууг ариун цэврийн цаасаар арчиж цэвэрлэсэн байлаа ч нүдэнд үл үзэгдэх бохирдол үлдсээр байдаг ажээ. Тиймээс сууж бие засах нь эрүүл ахуйн хувьд хамгийн оновчтой шийдэл болдог байна. Түүнчлэн хүн сууж бие засах үед давсаг бүрэн сулардаг аж.

 

8. Зуух, плитканы ирмэг хөвөөг зөвхөн амны цаасаар цэвэрлэх

Чулуун тавцан дээр суулгасан зуух, плитканы ирмэг хөвөөг бид амны цаасаар арчаад л цэвэр болчихдог гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ түүний тавцан ирмэг доор асар их хэмжээний бохирдол хуримтлагдсан байдаг. Иймээс ирмэг хөвөөг нь дагуулан шүдний чигчлүүр ашиглан бохирдлыг нарийн цэвэрлэж хэвшээрэй.

 

9. Суултуур цэвэрлэгчийг хэрэглэж дуусаад шууд тавиурт нь хийх

Суултуураа цэвэрлэж дуусаад та цэвэрлэгчээ хаана тавьдаг вэ? Ихэнх хүмүүс нойтон хэвээр нь тавиурт нь тавьж орхих нь бий. Гэвч ийнхүү тавих нь эрүүл ахуйн хувьд учир дутагдалтай тул угааж дууссан цэвэрлэгчээ суултуур дээрээ тавьж хэсэг хугацаанд хатаасны дараа тавиурт нь тавьж хэвших нь зүйтэй ажээ.

 

10. Хэрэгцээтэй тохиолдолд зааснаас их хэмжээний угаалгын нунтаг хэрэглэх

Хүмүүсийн дунд угааж буй хувцас, хэрэглэл хиртэй байх тусам төдий хэмжээний угаалгын шингэн, угаалгын нунтаг хэрэглэж цэвэрлэгдэнэ гэх ойлголт бий. Гэвч үнэндээ угаалгын машинд заасан хэмжээнээс илүү хэмжээний угаалгын нунтаг хийх ямар ч шаардлагагүй байдаг билээ.

Гэр ахуйн ариун цэврийн хувьд танд бусдад өгөх ямар зөвлөгөө байна вэ?

6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2022/04/06 at 00:20

    Oyuka Oyuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *