Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт

0

Шинэ жилийн баяр, Зул сарын баяр, хөвөн зөөлөн цас гээд өвлийн улиралд гайхалтай зүйл олон боловч утаа униар ихтэй Улаанбаатар хотод маань өвөлтэй зэрэгцэн айлчилдаг нэг залхмаар зүйл байдаг нь ханиад шуухинаа билээ. Өвөл болохтой зэрэгцэн хүн бүхний амнаас ханиад гэдэг үг салахаа больдог. Мөн эмийн сангуудын ашиг орлого ч чамгүй нэмэгддэг. Өвлийн улирлын энэхүү өвчнөөс өөрийгөө хамгаалахын тулд та юу хийдэг вэ? Дархлаа сайжруулах бэлдмэл, гар ариутгагч, адууны махаар хийсэн перецтэй шөл, халуун аарцнаас гадна ханиадтай хүнтэй тэврэлдэх нь битгий хэл гар барихаас ч зайлсхийх гэх мэт олон зүйлийг дурдаж болох байх.

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 1

Гэхдээ түр азнаарай. Carnegie Mellon University-гийн эрдэмтэн судлаачдын баг байн байн тэврэлдэх нь хувь хүний стресстэй холбоотой халдварт өртөмхий байдлыг бууруулж, нийгмийн дэмжлэгийн өсөлттэй тал нь шинж тэмдгийн ноцтой байдлыг багасгадаг болохыг тотоосон байна. Psychological Science сэтгүүлд нийтлэгдсэн тэдний судалгаа 404 эрүүл насанд хүрэгчдийн дунд хийгджээ. Нийгмийн дэмжлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хийгдсэн судалгааны дараагаар оролцогчдоос хүмүүс хоорондын мөргөлдөөнд хэр оролцдог, хэр их тэврэлддэг зэргийг асуусан байна. Мөн ердийн ханиадны вируст хэр өртөмхий, шинж тэмдэг хэрхэн илэрдэг зэргийг судалжээ. “Бид бусадтай үргэлжилсэн мөргөлдөөнд байдаг хүмүүс ханиадны вирустай тэмцэх чадвар багатай байдгийг мэднэ.” хэмээн судалгааны багийн ахлагч Sheldon Cohen хэлсэн байна. Мөн “Нийгмийн дэмжлэгийн мэдрэмжүүд нь биднийг халдварт өртөмхий байдлаас хамгаалдаг болохыг бид тогтоосон.” хэмээжээ. Нийгмийн дэмжлэг буюу тэврэлт нь оролцогчдын халдварын эрсдлийг бууруулаад зогсохгүй халдвар авсан нэгэнд ноцтой шинж тэмдэг үүсэх нөхцлийг багасгаж нөлөөлдөг байна. Судалгааг явуулсан эрдэмтдийн багийн эцсийн дүгнэлтээр итгэмжит хүнээрээ байн байн тэврүүлж, тэврэх нь стрессийн хор хөнөөлтэй нөлөөг багасгаснаар хүний халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулж, халдвар авсан тохиолдолд халдварын хор нөлөөг бууруулдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 2

Дашрамд дурдахад манай улсад жил бүрийн 7-р сарын 1-нийг Тэврэлтийн өдөр болгон зарласан байдаг бол АНУ-д жил бүрийн 1-р сарын 21-нийг Үндэсний тэврэлтийн өдөр /National Hugging Day/ хэмээн тэмдэглэдэг нь өчигдөр тохиожээ.

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 3

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 4

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 5

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 6

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 7

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 8

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 9

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 10

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 11

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 12

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 13

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 14

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 15

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 16

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 17

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 18

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 19

Хорвоогийн хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол тэврэлт 20

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *