Яг одоо болих хэрэгтэй эцэг, эхчүүдийн 10 алдаа. Хүүхдийнхээ төлөө гэж өөрсдийгөө өмөөрсөөр алддаг зүйлс

0

Эцэг эх байх нь бүх ажилтай харьцуулахад хамгийн хэцүү нь юм. Учир нь бусад ажил мэргэжлийн нэгэн адил алдаа гаргах зүйл мундахгүй олон. Хүн бүр алдаа хийдэг ч эцэг, эх байх үед тэрхүү алдаа илүү ноцтой үр дагавар дагуулж магадгүй. Бидний хийсэн буруу зүйлс бүрийг үр хүүхдүүд маань харж өснө шүү дээ. Аз болоход гэр бүлийн сэтгэл судлаачид энэ асуудал дээр илүү нухацтай ханддаг бөгөөд эцэг эхчүүдэд хэд хэдэн зөвлөгөөг өгчээ.

Хүүхдээрээ шийдвэр гаргуул

Хүүхдэдээ шийдвэр гаргах, сонголт хийх орон зай өгөх нь тэднийг сэтгэл зүйн хувьд тайван байлгадаг. Томчууд бид ч мөн таагүй мэдрэмж авахаараа стресстэж, сэтгэл гутралд ордог шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ сонголтыг хязгаарлаж огт болохгүй. Оронд нь хүүхдүүдээрээ өөрсдөөр нь шийдвэр гаргуулах хэрэгтэй. Харин тусламж авмаар байгаа үед нь заан чиглүүлж болно, хүчлэх хэрэггүй.

 

Шүүмжилж, харьцуулах

Хэт их шүүмжлэл нь хүүхдийн өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлөн юу ч тохиолдсон эцэг эхдээ хэлмээргүй санагдаж, гадны хүн мэт мэдрэмж төрүүлдэг.  Энэ талаар гэр бүлийн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд эцэг эхчүүдийг яриагаа “Чи яагаад ийм………… юм бэ?” эсвэл “Чи яагаад түүн шиг …………. хийж чадахгүй байгаа юм бэ?” гэх мэтээр эхлэхгүй байхыг зөвлөж байна. Хүүхэдтэй ийм өнгө аястай ярих нь хүүхдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг бөгөөд дахин хэвийн байдалд оруулахад хэцүү байдаг.

 

Алдаагаа засах боломж өгөхгүй байх

Бид алдаа бүрийнхээ араас ямар нэг зүйл сурсан байдаг. Харин бид хүүхдүүдээ алдах бүрт нь хамгаалах бамбай нь болох гэж хичээснээрээ тэдний өөрсдийн сонголт, үйл хөдлөлийнхөө үр дагавартай нүүр тулгарах боломжийг үгүй хийж байдаг. Тиймээс дараагийн удаа хүүхдийнхээ хийсэн алдааг шууд засах гэж оролдохын оронд энэ алдаанаасаа хүүхэд тань юу сурч болохыг дахин нэг бодоод үзээрэй.

 

Сонсохоосоо, ярих нь их

Эцэг эхчүүдэд байх ёстой хамгийн чухал чадвар бол сонсож сурах юм. Заримдаа бид хүүхдийнхээ асуудлыг зүгээр л сонсоод суухын оронд ухаарлын лекц уншихаа л урьтал болгодог. Хүүхдийнхээ сайн сонсогч байх нь тэдэнд хайртай бас дэмждэг гэдгээ илэрхийлэх хамгийн энгийн үйлдэл юм. Асуулт асуухдаа “Яагаад” гэж шууд асуухын оронд “Юу”, “Яаж” гэж эхлэх хэрэгтэй. Ингэснээр тэдэнд асуудлаа ярих боломж олгож хамтдаа шийдэж болох гарцыг хурдан олох боломжтой болно.

 

Хариуцлага хүлээлгэхгүй байх

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хүүхэд насыг эрх дураар нь өнгөрөөнө гэсэн нэрийтлээр гэрийн ажлаас хүртэл чөлөөлж хэт эрхлүүлэх хандлагатай байдаг. Харин мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдүүдийг насанд нь тохирсон ажил хийлгэх нь эргээд хариуцлагатай насанд хүрсэн иргэнийг бэлдэж байгаа хэрэг гэжээ.

 

 

Хичээл сургуультай холбоотой асуудлыг нүдээ аниад өнгөрөөж сур

Хичээл дээрээ муу дүн авах, сахилгагүйтэх зэрэг нь таны хүүхэд залхуу, урам зориггүй гэсэн үг огтхон ч биш. Сурах үйлтэй холбоотой асуудал нь эргээд хүүхдийн ой санамж, гүйцэтгэх үйл ажиллагаа, биеийн болон биеийн бус эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг учраас тоохгүй орхиж болохгүй.

 

Төгс төгөлдөр зүйл хүлээх

Эцэг эхчүүд хүүхдээсээ сайн сайхан зүйл хүлээх нь байдаг л зүйл мэт боловч хүлээлт тань хэтэрхий өндөр байвал эсрэгээрээ олон асуудал дагуулах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна. Хамгийн түрүүнд бид хүүхдүүд хийсэн бүх зүйлдээ хамгийн сайн нь байж чадахгүй гэдэгтэй санал нийлэх ёстой. Хоёрт тэднийг үргэлж бусад хүүхдүүдээс илүү байхыг шаардахын оронд тэдний чухам юу чаддаг дээр илүү төвлөрөх хэрэгтэй.

 

Бусад эцэг эхтэй барьцах

Зарим эцэг эхчүүд сайн цагдаа, муу цагдаагийн дүрд тоглож зөөлөн эсвэл хатуу байх гэж дүр эсгэдэг. Харин бодит байдал дээр ийм хандлага нь илүү их асуудал үүсгэж байдаг. Энэ тохиолдолд та хүүхдээсээ эцэг эхийнхээ аль алиных нь урмыг хугалахгүй байж, хичээл зүтгэлдээ хүр гэж шаардахын оронд бие биетэйгээ дасан зохицох хэрэгтэй.

 

Хүүхдийнхээ хийж чаддаг зүйлийг өмнүүр нь орж хийх

Хүүхдийг өөрөөр нь юм хийлгэх нь илүү бие даасан, шийдэмгий болоход нь тусалдаг. Хэрэв та хүүхдийнхээ урдуур орж асуудлыг нь шийддэг нэгэн бол мэргэжилтнүүд дараах аргыг туршиж үзэхийг санал болгож байна:

  • Энэ долоо хоногт хүүхдэдээ хийж өгсөн зүйлсээ жагсааж бич.
  • Долоо хоногийн төгсгөлд бичсэн жагсаалтаа нягтлан хар. Тэдгээр зүйлсээс хүүхэд тань өөрөө хийж чадах зүйлсийг чагталж тэдгээр зүйлсийг яг одооноос урдуур нь орж хийхээ боль.
  • Хүүхдийнхээ хийж чадах зүйлийг дугуйлж өөрсдөөр нь хийлгэ.
  • Үлдсэн зүйлс дээр хүүхдээ тусалж дэмжиж байгаарай.

 

Айлдсан сургаалаа өөрөө дагахгүй байх

Бид худлаа ярьж, нэгнийгээ буруутгадаг мөртлөө хүүхдүүдээ хэзээ ч тэгж болохгүй гэж зааж сургадаг. Сэтгэл заслын эмч Шон Гроувер хүүхдийнхээ гаргаж буй зан авирыг буруутгах нь “өөрийгөө толинд хараад зэмлэж” байгаатай ялгаагүй гэжээ. Хүүхдийнхээ үлгэр жишээ хүн нь болж гаргасан алдаа бүрээ хүлээн зөвшөөрөх зоригтой бай.

28
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Dasha Dz Dz

    Dasha Dz Dz

    2020/06/03 at 13:31

    Оюу Эрдэнэ iiml boliidoo haira

  2. June June Khorloo

    June June Khorloo

    2020/06/03 at 20:37

    зөв л яваан бн 😊

  3. Na Muk

    Na Muk

    2020/06/03 at 23:57

    Нянраг М. Ямар хүн болох яаж өсөх нь 2лангаас л шалтгаалах байх тэ?

  4. Emujin Emujin

    Emujin Emujin

    2020/06/04 at 00:21

    Tsendmaa Yadamdorj Dalai Nyamaa

  5. Э. Энхриймаа

    Э. Энхриймаа

    2020/06/04 at 00:37

    С. Энхжаргал

  6. Lhagwasvren Gantsetseg

  7. Ббббб Б.

    Ббббб Б.

    2020/06/04 at 08:58

    Болор Т.Х ❤️

  8. Namjilpagma Davaadorj zarimiin yron sain unsh 😶😶

  9. Alt Jin

    Alt Jin

    2020/06/04 at 09:41

    Uyanga Batsaikhan

  10. Guamaral Sarangerel

    Guamaral Sarangerel

    2020/06/04 at 11:09

    Saraa Sarangerel

  11. Ган Заяа

    Ган Заяа

    2020/06/04 at 13:38

    Narangerel Burenjav

  12. San Ch Ir

    San Ch Ir

    2020/06/04 at 15:14

    zurj idhuu alim idhuu gecheed banana alim bairtsan baihiin 😂😂 yu gej oilgohuu

  13. Г. Тэмүүлэн

    Г. Тэмүүлэн

    2020/06/04 at 20:03

    Г. Отгонцээл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *