“Bohemian Rhapsody” киноны талаарх маш сонирхолтой 13 баримт: үүнийг уншсаны дараа танд киног нь дахиад нэг үзмээр санагдана

2

2018.10.28-ны өдөр, “Bohemian Rhapsody” хэмээх алдарт “Queen” хамтлагийг намтрыг харуулсан кино дэлхий даяар нээлтээ хийсэн билээ. Энэхүү дэлгэцийн бүтээл олон хүнийг гайхшруулж чадсан. Гэсэн хэдий ч кинон дээр гарсан зарим нэг зүйлс бодит байдал дээр арай өөр байжээ. Хамтлагийн үнэнч фенүүд хэд хэдэн баримтууд өөрчлөгдсөнийг тэр дор нь анзаарсан бол киног үзсэн жрийн үзэгчдийн хувьд бодит байдал болон киноны ялгааг анзаарч харахгүй байх нь ойлгомжтой. Учир нь тэд энэ агуу хамтлагийг үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хамт байсан фенүүд нь биш учраас.

Бид та бүхэндээ бодит байдлыг найруулагчийн шийдвэрээр кинон дээр өөрчилсөнтэй холбоотой зарим нэг сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

  • “Live Aid” тоглолт зохион байгуулагдсан “Wembley” цэнгэлдэх хүрээлэнгийн хуулбар загварыг Лондон дахь нисэх онгоцны талбай дээр хийсэн бөгөөд 1985 оноос хойш энэ цэнгэлдэх хүрээлэн байхаа больсон юм. “Live Aid” тоглолтын найруулагч кино багийнхныг тухайн цаг үеийг бодитоор харуулсан байгууламжийг босгож чадсанд нь үнэхээр их балмагджээ.
© Bohemian Rhapsody / foxmovies

 

  • Төгөлдөр хуур дээрх пепси ундааны савнууд зөв байрлаагүй. Бүтэн тоглолтын турш жижиг зүйлсийг хүртэл алдалгүй дагаж, дуурайхыг кино багийнхан хичээсэн, тэр ч бүү хэл Фредди Меркури (Freddy Mercury) тайзан дээрээс ээждээ үнсэлт илгээж буй хэсэг кинон дээр гардаг билээ.
© Simon Christensen / youtube
  • Кинонд “Queen” хамтлагийн гишүүд “Live Aid” тоглолтонд оролцох эсэх талаар эргэлзэж байгаагаар гардаг. Тэдний хувьд 2 долоо хоног завсарласны дараа дэлхий нийтийн өмнө гарна гэдэг байж боломгүй зүйл мэт санагддаг. Харин бодит байдал дээр буюу 1984 онд тэдний завсарлага нэгээс илүүгүй жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд “The Works” гэх нэртэй цомог дээрээ ажиллаж байжээ. Үүнийхээ дараа тэд томоохон хэмжээний аялан тоглолтоо хийж, “Live Aid” арга хэмжээнд оролцоход бэлэн байсан гэнэ.
© Bohemian Rhapsody / foxmovies
  • Кино зохиол дээр, гайхалтай тоглолтын өмнөхөн Фредди хамтлагийнхандаа ДОХ өвчний вирус авсан гэдгээ хэлдэг. Тийм ч учраас киноны төгсгөл хэсэг илүү сэтгэл хөдөлгөм, уран зөгнөлт маягийн болсон гэхэд буруудахгүй. Харин бодит байдал дээр дуучин маань 1987 он хүртэл өөрийгөө өвчтэй гэдгээ мэдээгүй бөгөөд тэр 1991.11.22-ны өдөр буюу нас барахаасаа 2 өдрийн өмнө л олон нийтэд энэ талаараа хэлсэн байдаг.
© Bohemian Rhapsody / foxmovies © officialqueenmusic / instagram
  • Канадын дуучин Марк Мартел (Marc Martel) киноны бэлтгэл сургуулилт болон дуучны хоолойг тод сонсогдох байдалд тус болох үүднээс хэд хэдэн удаа хоолойгоо бичүүлсэн.
© marcmartel / instagram
  • Энэ нь дуучин залуугийн хувьд хоолойгоо бичүүлэх анхных нь боломж байгаагүй юм. Хэдэн жилийн өмнө Марк “Queen” хамтлагийн дуунуудын ковер хувилбарыг хамтлагчийн гитарчин Брайн Мэй (Brian May) болон бөмбөрчин Рожер Тэйлор (Roger Taylor) нар руу явуулж байжээ. Тэд түүний дуу хоолойг сонсоод гайхшралд орсон бөгөөд Фреддигийн хоолойтой тун адилхан сонсогдож байсан гэнэ. Үр дүнд нь Канад залуу “Queen” хамтлагийн 2012 онд хэрэгжүүлсэн эргэн дурсах томоохон төсөл болох “Queen Extravaganza”-д оролцож, хамтлагийн алдартай дуунуудыг дуулж байжээ.

  • Майк Майерс (Mike Myers), “EMI”-ийн гүйцэтгэх захирал болох Остин Пауэрс (Austin Powers)-ийн дүрд тоглосон – энэ дүрийн хувьд хамтлагийн “Bohemian Rhapsody” дуунд дургүй байгаа нь кинон дээр гардаг. Тэгвэл 1992 онд “Wayne’s World” кинон дээр Майерсийн дүр “Bohemian Rhapsody” дууг найзуудынхаа хамтаар машинд дуулж байгаагаар гардаг байна.
© Bohemian Rhapsody / foxmovies © Caroline Bonarde Ucci / wikimedia

 

© Wayne’s World / Paramount Pictures
  • Ерөнхийдөө бол “Queen” хамтлаг “EMI”-тай гэрээгээ цуцалж байгаагүй. Тэд үл ойлголцож байсан боловч “A Night at the Opera” дууны дараа, хамтлаг энэ газартай хамтран хэд хэдэн цомгоо гаргасан байдаг.
© Bohemian Rhapsody / foxmovies
  • Анхандаа Брайн Сингер (Brian Singer) кинон дээр ажиллаж байсан боловч “20th Century Fox” компани “Queen” хамтлагийн гишүүдийн дүрийг бүтээсэн жүжигчид, тэр тусмаа гол дүрийн жүжигчин болох Рэми Малек (Rami Malek)-тай үл ойлголцсоноос нь болж найруулагчийг ажлаас нь чөлөөлжээ. Үр дүнд нь намтар киноны ажлыг Декстер Флечер (Dexter Fletcher) дуусгасан байна.
© Dick Thomas Johnson / wikipedia © Dexfletch / twitter
  • Кинонд тоглолтын дараа, Тим Стаффелл (Tim Staffell) хамтлагаас гарах үед Фредди Рожер болон Брайн нартай уулздаг. Бодит байдал дээр Фредди болон Тим нар “Queen” хамтлагт хийгдсэн шилжилт хөдөлгөөнөөс өмнө найзууд байжээ. Стаффелл “Smile” хамтлагийг орхисны дараа Меркури хамтлагт орсон байна.
© Bohemian Rhapsody / foxmovies
  • Кинонд гитарчин Брайн Мэй “We Will Rock You” дууг 1980 онд, бэлтгэлийн үеэр зохиож байгаагаар гардаг бөгөөд энэ хэсгийн дараа бид бүхэн хамтлагийнхан энэхүү гайхалтай уран бүтээлээ “Madison Square Garden”-д толилуулж байгааг үзсэн. Гэсэн хэдий ч тэд энэхүү дуугаа 1977 онд буюу “News of the World” цомогтоо тоглолт болохоос хэдэн жилийн өмнө оруулж байжээ.
© Bohemian Rhapsody / foxmovies
  • Кино зохиол дээр хамтлаг Меркуригийн ганцаарчилсан цомог гаргах болсон шийдвэрээс болж тарж байгаагаар гардаг. Хөгжимчдөд Фреддигийн хүсэл тэмүүлэл таалагдаагүйгээс гадна тэд түүнд хамтлагийг орхих хэрэггүй гэж хэлдэг. Харин Фредди хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлорт хандан, “Чи зүгээр л хамтлагийг үгүй хийчихлээ” гэж хэлдэг. Харин бодит байдал дээр хамтлагийн бүх гишүүд тус бүрийнхээ ганцаарчилсан цомгийг гаргахаар ажиллацгааж байсан бөгөөд Меркури ганцаараа ийм бодолтой байгаагүй юм. 1978 онд Тэйлор “Fun in Space” цомгоо бичүүлж, 1981 онд гаргаж байжээ.
© Bohemian Rhapsody / foxmovies
  • Киноны албан ёсны дуугаар “Queen” хамтлагийн алдартай дуунууд болон урьд өмнө нь цацаж байгаагүй 11 дууг сонгосон. 2018.10.19-нд “Hollywood Records” киноны албан ёсны дууг хуурцаг, CD болон дижитал хэлбэрээр гаргасан байна.
© queenonlinestore

Кинонд тусгагдаагүй “Queen” хамтлагийн бусад шилдэг бүтээлүүдийн талаарх баримтууд:

  • Гайхалтай басс дуугаралттай “Another One Bites the Dust” дууг хамтлагийн басс гитарчин Жон Дикон (John Deacon) 1980 онд зохиож байв. Гэсэн хэдий ч 1979 онд “Chic” хамтлаг “Good Times” гэх дуугаа цацсан бөгөөд тэрхүү уран бүтээл нь “Queen” хамтлагийн дуутай адилхан сонсогдож байсан гэнэ. Хамтлагийн ахлагч Бернард Эдуардс (Bernard Edwards) “New Musical Express” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр, адилхан сонсогдож байсан нь ямар нэгэн асуудал үүсгээгүй талаар хэлж байжээ. Хамгийн ичгэвтэр явдал нь эдгээр уран бүтээлүүдийн хооронд 1 жилийн хугацаа байсан бөгөөд хүмүүс “Chic” хамтлагийнхныг буруутгаж, басс гитарчин Диконыг хулгай хийгээгүй гэж өмөөрцгөөж байв.
  • “The Show Must Go On” дуун дээр Эдди Мани (Eddie Money)-ийн “Take a Little Bit” дууны аялгуу бага зэрэг сонсогддог. Гэхдээ дууны эхний бадгийг хамтлагийнхан хамтдаа бичсэн байдаг бол бусад бадгийн үг болон аяыг гитарчин Брайн Мэй зохиож байжээ.

Бонус: “Queen” хамтлагийн “Live Aid” арга хэмжээн дээрх тоглолт

Бусад намтар кинонууд шиг зарим нэг алдаа мадаг “Bohemian Rhapsody” кинонд бий. Гэхдээ эдгээр алдаанууд нь Фредди Меркури болон “Queen” хамтлагийн фенүүдийн сэтгэлийг гонсойлгох хэмжээнд байгаагүй юм.

Энэхүү дэлгэцийн гайхалтай бүтээлийг үзсэний дараа танд ямар санагдсан бэ? Та бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай!  

17
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bolormaa Aryaa

    Bolormaa Aryaa

    2019/03/03 at 00:25

    Sehr schönen Film
    Gut gemacht ?

  2. Т. Номин

    Т. Номин

    2019/03/03 at 02:33

    Uka Tsogtbayr

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *