Гараар дамжуулан эрүүл мэндийнхээ байдлыг мэдэх боломжтой

1

Гар чичрэх, бадайрах, хавагнах энэ бүгд компьютерийн ард удаан хугацаагаар суусных гэдэг. Хэрвээ эдгээр шинж тэмдгийн аль нэг нь байнга мэдрэгдээд байвал бие эрхтнээ сайтар ажиглаарай: эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүссэнийг бидний гар илэрхийлж байна.

Гарын ямар өөрчлөлт эмчид очих шалтгаан болох вэ?

Эрхий болон долоовор хуруугаар өвдөх

Эрхий, долоовор эсвэл дунд хуруугаар өвдөх, бадайрах, лугших шинж тэмдэг илэрч байвал сарвууны сувгийн хам шинж байж болох талтай. Сарвууны дотоод хэсэгт хаван үүсэж мэдрэлийг дарж байгаа учраас эдгээр шинж тэмдэг илэрнэ.

Гарын хөдөлгөөн их шаарддаг ажилтай хүмүүс энэ төрлийн өвчин тусах эрсдэлтэй – товчлуур, төгөлдөр хуур …

 

Шарх удаан эдгэх

Хөхөрсөн эсвэл зүссэн шарх удаан эдгэж байвал чихрийн шижин өвчний шинж тэмдэг байж болно. Үүнээс гадна байнга ам цангаж өлсөх мэдрэмж төрөх, гар, хөл бадайрч байвал – эмчид үзүүлж цусан дахь сахарын хэмжээгээ шинжлүүлээрэй.

 

Хурууны өнгө өөрчлөгдөх

Хурууны өнгө өөрчлөгдөх шалтгаан маш их. Хүйтэнд удаан хугацаагаар байх, стресс, биеийн хүчний ачаалал их авах – үүнд эмээх зүйлгүй.

Өнгө өөрчлөгдөхөөс гадна загатнах, өвдөх, хуруугаар лугших, мэдээгүй болох зэрэг шинж тэмдэг давхар илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлнэ: нуруу нугас, үе мөч эсвэл арьсны өвчлөл байж болно.

 

Ихээр хөлрөх

Энгийн шалтгаанаар алга хөлөрдөг: сандрах эсвэл халуун байхад. Гадны хүчин зүйлгүйгээр ихээр хөлрөөд байвал дотоод хүчин зүйл нөлөөлж байна гэж үзнэ.

 

Хумс хэврэгших

Усанд байнга хүрэх, химийн бодис ашиглах, буруу арчилгаа – энэ бүгд хумс хэврэгшихэд хүргэнэ. Үүнээс гадна бамбай булчирхайн өвчлөл хумсны толинд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ үед ядрах, бие сулрах, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдэг мөн илэрнэ.

 

Хүйтэн алга

Гарын хэм өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ алганы өнгө өөрчлөгдөхийн зэрэгцээ хүйтэн болж байвал заавал эмчид үзүүлэх шалтгаан болно. Мэдрэлийн систем, цусан хангамжинд ямар нэгэн асуудал байна.

 

Хуруу чичрэх

Биеийн хөдөлгөөн удаан хугацаагаар хийх, хэт их ачаалал авах зэрэг нь гар чичрэхэд хүргэдэг. Харин шалтгаангүйгээр чичрээд байвал B1, B6, B12 болон E амин дэмийн дутагдлыг илэрхийлэх ажээ.

 

Хавагнах

Хэд хэдэн шалтгааны улмаас үеэр хавагнаж болно: халуун агаар, давсны дутагдал. Эдгээр шалтгаантай хаван хурдан арилдаг. Хэрвээ байнга хавагнаад байвал эмчид үзүүл: үе мөчний өвчний шинж тэмдэг байх магадлалтай.

 

Хумсны толины өнгө өөрчлөгдөх

Гемоглобин эсвэл цус багадалтын үед хумсны толь хөхөвтөр өнгөтэй болдог. Үүнээс гадна хурууны зах мэдээгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anka Anka

    Anka Anka

    2017/08/30 at 18:22

    Cc plis

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *