Би дэлгүүрээс худалдаж авсан сүүн дээрээ давс хийдэг ба учир нь сүү хоёр долоо хоногийн турш гашилж муудахгүй. Энэ мэт бусад олон аргыг эмээ маань надад зааж өгсөн юм

2

Ардын ухаан гэдэг бол эцэг өвгөдийн маань хэдэн зууны турш хурааж цуглуулсан туршлага, мэдлэг юм. Хүнд хэрэгтэй янз бүрийн арга, орчин үеийнхээр бол лайфхак хэмээх зүйлийг бид ээжээсээ, эмээгээсээ олныг мэдэж болно. Эмээ маань намайг бага байхаас эхлээд гэр орны аж ахуйг хэрхэн зохицуулах тухайд зааж сургаж байсан юм. Би одоо ч түүний сургаал, зөвлөгөөг хэрэглэсээр байна.

Сүүг хэрхэн хадгалах вэ?

Сүү нь хамгийн хурдан мууддаг хүнсний нэг. Зуны цагт сүүгээ хэд хоног муутгахгүй хадгалах асуудал бүр ч хурц болдог билээ. Эмээ маань харин өөрийн гэсэн аргатай бөгөөд энэ нь дөнгөж задалсан шинэ сүүнд чимх давс хийх юм. Сүүний амт чанарт бүү зов. Танд тэр давс огт амтагдахгүй бөгөөд хамгийн гол нь харьцангуй удаан хугацаагаар шинэ сүүтэй байх болно. Давс нь сүүг муутгах шинж чанартай бактерийг устгадаг учир ийм аргаар сүүг удаан хадгалж болдог байна.

 

Шинэ гадил

Гадил жимсийг шинээр нь хадгалахын тулд ишийг нь гялгар уутаар бооход л хангалттай.

 

Хөгцгүй гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ хадгалах савандаа алимны цуу бага зэргийг цацахад таны жимс хөгцөнд идэгдэхгүй.

Талх мөн амархан хөгцөрдөг бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд зүсэм алим, цоохор майлзыг талх хадгалах савандаа хийнэ. Мөн талхаа гялгар уутнаас нь гаргаж хадгалж байгаарай.

 

Салатны ногоо

Салатны янз бүрийн ногоог шинээр нь хадгалахын тулд хуурай даавуугаар ороож хөргөгчинд хийнэ. Даавуу нь илүүдэл шингэнийг шингээж авах учир салатны ногоо хэдэн өдрийн турш шинээрээ байна.

 

Мах

Зарим хуучирсан хүнс нь амтаа алдаад зогсохгүй эрүүл мэндэд ч аюултай байдаг. Тийм хүнсний нэгэнд мах орно. Махаа муутгахгүйн тулд бид хөлдөөдөг бөгөөд ийм байдлаар махыг удаан хадгалж болно. Гэхдээ ингэж хадгалахдаа бид олон алдаа гаргадаг. Махаа амттай хэвээр нь байлгахын тулд битүүмжлэлтэй гялгар уутанд хийсний дараа л хөргөгчинд хийх хэрэгтэй.

 

Зөөлөн жигнэмэг

Хачирхалтай боловч үнэн зүйл бол зөөлөн жигнэмэгийг шинээр нь хадгалахын тулд талхны зүсэмтэй цуг хадгалдаг явдал юм.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tumurchunag Nyamtsetseg

    Tumurchunag Nyamtsetseg

    2019/08/03 at 22:35

    Өө туршинаа аа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *