Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд

0

Өнгөрсөн 7 хоногийн ням гарагт Ээжүүдийн баярын өдөр тохиосон. Бид таньд дараах алдартай ээжүүдийн хүүхдүүдтэйгээ авхуулсан зургуудыг хүргэж байна.

1. Зургаан хүүхдийн ээж Анжелина Жоли байнга л хүүхдүүдтэйгээ явж байдаг. Тэрээр энэ удаад өөрийн охин Захарагийн хамтаар дуранд өртсөн байна.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 3

2. Beyonce хэдийгээр олны нүдэнд байнга өртдөг ч бяцхан охин Blue Ivy-гаа хэсэг хугацаанд дурангаас хол байлгасан. Түүний охин өдгөө 2 нас хүрч байгаа аж.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 1

3. Kim Kardashian, Kanye West нарын охин North West аав ээжээсээ дутахааргүй алдартай болж байгаа гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд л гэхэд тэдний хуримын тухай мэдээлэл шуугиан тариад байна.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 4

4. Кейт Мосс бол яах аргагүй байгалиас заяасан модел. Тэрээр охин Лила Грейсийн хамтаар сургууль руу нь алхаж байсан ч бай, Парисын загварын тайзан дээр алхаж байсан бай тэд камерын өмнө хэзээд бэлэн байх юм даа.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 6

5. Gwyneth Paltrow охин Apple-тайгаа үнэхээр гайхалтай хосолсон байгаа биз. Тэд намирсан урт шаргал үс, хувцаслалтаараа хосолж чаджээ.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 5

6. Алдарт дуучин Мадоннагийн охин Lourdes ээжийнхээ замналыг үргэлжлүүлж магадгүй болоод байгаа билээ. Түүний өмссөн хувцасны тухайд тэрбээр Material Girl Collection-ы загварыг өмсөж попын хатан хаан ээждээ хүндэтгэл үзүүлж буй гэнэ.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 7

7. Victoria Beckham – Брүүклин, Ромео, Круз нэртэй гурван хүүтэй. Харин охин Харперын хувьд ээжтэйгээ тэр бүр олны нүдэнд ил гараад байдаггүй аж.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 9

8. Сара Жэссика Паркер – Marion, Tabitha нэртэй ихэр охидоо сургуульд нь хүргэж өгөхөөр явж байгаа бөгөөд алдартай жүжигчин маань ихэр охидынхоо хамтаар үнэхээр дэгжин хувцаслажээ.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 2

9. Бразилын од Gisele Bundchen охин Vivian-ы хамтаар далайн эрэг дээр хос бикинигээр гангарчээ.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 8

10. Katie Holmes 2 жилийн өмнө охин Suri-гээ балетын сургууль руу нь хүргэж өгөх замдаа зайрмаг авч өгөхөөр яаравчлан алхаж буй нь. Энэ зургийг авсны дараахан Suri-гийн дэгжин хувцаслалтын тухай олон нийт багагүй шуугисан.

Хамгийн загварлаг ээжүүд ба тэдний охидууд 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *