Эр хүний хайр сэтгэл хөрсөн болохыг түүний санамсаргүй хэлсэн дараах 5 үг илчилнэ

4

Эрчүүдийн эмэгтэйчүүдтэй харьцах сэтгэл зүй эмэгтэйчүүдийнхээс тэс өөр гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас гоо бүсгүйчүүд эрчүүдийг ойлгоход тун чиг хэцүү байдаг.

Эрчүүд саяхан л цорын ганц эмэгтэй минь гэж хайрлан энхрийлж байсан бүсгүйдээ хүйтэн хөндий хандах нь бий. Яагаад ингэв ээ? Зарим нэг тохиолдолд бат бөх болоогүй байсан хайрын сэтгэл хөрнө. Харин зарим нэг тохиолдолд – эмэгтэйчүүд болон эрчүүдийн харилцааны зөрчилдөөн маш их сөрөг үзэл бодол хуримтлуулдаг тул цаашдын харилцаанд цав суулгаж эхэлдэг байна.

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хайрын харилцаа

Хайрлаж байсан эрийнхээ сэтгэлийг одоо татаж чадахгүй болсноо ойлгох тэр агшин бол эмэгтэй хүний хувьд хүнд хэцүү үе байдаг. Удаан хугацаанд хоорондын харилцаанд эргэлзэж зовж байхын оронд эртхэн ойлголт авч байсан нь дээр юм.

Эр хүний хөрсөн сэтгэлийг илтгэх үгс

1. “Би өнөөдөр оройтно”

Хэрвээ энэ үгийг сүүлийн үед байнга сонсож байгаа бол таниас илүү сонирхолтой нэгэн бүсгүйтэй цагийг өнгөрөөж байна гэж ойлгож болно. Энэ нь заавал нууц амраг байх ч албагүй. Нэг хувилбар – найз нөхөд, хувийн сонирхол нийлсэн хэн нэгэн байна. Ямар ч тохиолдолд түүнийг “барьж” байгаа нэгэн зүйл байна, тэгээд тэр зүйлийг тантай хуваалцах сонирхол түүнд нэг их алга даа.

 

2. “Бид завсарлага авах хэрэгтэй байна”

Тэр өөрийнхөө сонголтонд эргэлзэж байна, тэр ганцаараа байхдаа таныг санах эсэхээ мэдэх гэж байгаа юм. Эсвэл тэр дарамттай харилцаанаас хэсэг амарч энэ хугацаанд хэн хэн нь бодол, сэтгэлээ цэгцлэнэ гэж найдаж байгаа болов уу.

 

3. “Зулаа, Туяаг хар л даа”

Бүсгүй хүнийг хайрлаж байгаа эр хүн хэзээ ч хайртай бүсгүйгээ хэн нэгэнтэй харьцуулахгүй. Харьцуулж байгаа бол өөрийн мэдэлгүй илүү ихийг хүсэж, хайж байгаа юм. Харьцуулалт нь түүний сэтгэлд нийцэхгүй зүйл байгааг илтгэнэ.

 

4. “Юу хийхээ би өөрөө шийдье”

Энэ нь эр хүн биеэ даахыг хүсэж байгаа хэрэг бус, зөвхөн өсвөр насны залуучууд л ингэж хэлдэг юм. Энэ тохиолдолд таны үзэл бодол түүнд чухал биш, таны хараат бус байдлыг тэр үл тоож байгаа л хэрэг.

 

5. “Чиний юу бодож байгаа чинь надад огт сонин биш”

Таны үзэл бодол огтоос хамаагүй гэдгээ илтээр хэлж байгаа бол магадгүй тэр хүн таныг хүндэтгэхгүй байна. Ийм үг хэлж байгаа эр хүнээс зугтаасан нь дээр шүү.

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн харилцаанд итгэл гэдэг зүйл үгүй болбол утгагүй болдог. Тийм учраас өөрт тулгарсан асуудлаа бие биенээсээ нуулгүй ярилцаж байх хэрэгтэй. Илэн далангүй байдал хосуудын харилцааг аварна гэдгийг мартаж болохгүй.

40
ГоёГоё
38
ХарамсалтайХарамсалтай
20
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
16
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *