
Хүний уран сэтгэмжинд хил хязгаар гэж үгүй. Үйлдвэрлэгчид биднийг юугаар ч алмайруулж чадахгүй дээ гэж бодож байтал дизайнерууд худалдан авагчийн анхаарал, шyналыг хөдөлгөх бараа бүтээгдэхүүн зохиогоод л гаргаад ирэх нь тэр! Хэн нэгэн лангууны дэргэд түр саатаж багахан зогсоно, харин нөгөөх нь баярласандаа уулга алдан: “Юунд хэрэгтэйг нь сайн мэдэхгүй юм, гэхдээ л илүүдэхгүй” гээд шууд л худалдаж авна.
Сонирхол татахуйц байдлаараа олон худалдан авагчийн сэтгэл нийцсэн “Үгүй мөн догь эд ээ” гэж хэлмээр санагдах бараа бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдлээ.
Шаазан аяга яг л картоноор хийсэн юм шиг харагдана

3D принтерээр хэвлэсэн Халкын гар. Ийм гартай тахиа одоо хэнийг ч айлгаж орхино

Эргүүлдэг тоглоомд зориулагдсан шил

Хайрцаг болгон ашиглаж болох Рубик шоо. Гэхдээ бүгдийг нь эвлүүлсний дараа л онгойно

Уландаа өөрийн гэсэн зүлэгтэй углааш

Хүн зөвхөн өөрт хэрэгтэй эд зүйл л худалдаж авдаг гэвэл худлаа. Заримдаа дараа нь үнэхээр хэрэг болох байх гэж найдан “гоё шахуу дэмий зүйл” худалдаж авах тохиолдол их бий. Энэхүү нийтлэл яг л ийм тохиолдолд зориулагджээ.
Илон Маскийн толгойны дүрстэй чихэвчний тавиур

Этгээд хачин дизайнтай бахь

Бас ийм оймс байдаг байх нь

Попкорн хэлбэртэй малгай

Тийм ээ, энэ утас өөрийнхөө үүргийн сайн гүйцэтгэж байгаа

Хүмүүс хазсан алимтай утасны сүүлчийн загварт хонон өнжин дугаарлаж байхад, үүрэн утасны захаас ямар ч сонголттой утас худалдаж авч болохоор байна.
Салатны навч хэлбэртэй шүхэр

Өөрөө эвлүүлж болдог шоколадан туулай

“Том, Жерри хоёр” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн хивсэнцэр

AК-47 гитар

Пүүзэнд зориулсан усны углааш

Нохойнд зориулсан гэрэлтдэг хүзүүвч. Загварлаг төдийгүй нохой ч хараанаас гарахгүй

Та эдгээр барааны алиных нь хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй вэ?







