Хайртай үрсийнхээ сэтгэл зүрхэнд үүрд үлдэх хүслийн өрөөг нь засаж тохижуулах 7 арга

0

Хүүхдийн өрөөг тохижуулна гэдэг жижиг хэсэг бүрийг сайтар тооцож үзэх шаардлагатай байдаг билээ. Тухайлбал, хүүхдийн өрөөний хана, тавилганы өнгө сонгох нь чухал ач холбогдолтой байдаг. Цэнхэр өнгө нь хүүхдийг сайн унтаж амрахад тусалдаг бол нил ягаан өнгө хүүхдийн анхаарал төвлөрлийг сайжруулдаг тул хүүхдийн сурч мэдэх боломжийг нэмэгдүүлэх эерэг нөлөө үзүүлдэг ажээ. Иймээс ч магадгүй энэ хоёр өнгийг хүүхдийнхээ өрөөг тохижуулахдаа голлон ашиглаж болох юм.

1. Тоглож наадах боломжийг бүрдүүлж өгөх

© phero1190 / reddit, © ProfessionalAd2018 / reddit

Олон жилийн дараа ч хүүхдийн тань сэтгэлд тодхон үлдэх дурсамж дүүрэн өрөөг тохижуулахаар төлөвлөж байгаа бол таны хамгийн эхэнд шийдэх хэрэгтэй зүйл бол тэдний тоглох боломжийг бүрдүүлэх явдал юм. Хананд авиралт хийх боломжийг хананд нь чулуу суулгаж бүрдүүлэх эсвэл давхар орноосоо гулсаж буух гулсуур хийж өгөх зэрэг олон сонирхолтой шийдэл бий. Түүнчлэн таазанд торон ор татаж хөгжилдөх орчныг нь бүрдүүлж, унтахын өмнө цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг нээж өгөх нь зүйтэй.

 

2. Тоглоомоо хураах орон зайг аль болох их гаргах

© depositphotos.com, © depositphotos.com

Хүүхэд бүр л тоглоомоо, өөрийн гэсэн зүйлсээ бусдаас нууж, хадгалах сонирхолтой байдаг. Иймээс ч хүүхдийн өрөөнд ном, тоглоом зэрэг зүйлсээ хураах тавиур, хайрцагтай байх нь чухал.

© mikechoix / reddit, © Zorba*** / reddit

Орон зай их гаргахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • Хэт их тавилга тавихгүй байх.
  • Зай хэмнэсэн босоо тавиур, ханын тавиур зэргийг байршуулах.
  • Цонхны тавцан, хананд агуулах сав байршуулах.
  • Орны доод хэсгийг ашиглах.

 

3. Ногоон орчин бүрдүүлэх

© escape_photo / reddit

Өрөө тасалгаандаа ногоон орчин бүрдүүлж, цэцэг, ургамал тарих нь стресс бууруулж, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, сэтгэл санааг тогтвортой, анхаарал төвлөрөл сайтай байлгах үндэс болдог гэдгийг судалгаагаар нотолсон байдаг. Гол нь тасалгааны ургамал тарихдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ургамал сонгож, хүүхдийн гар хүрэхгүй газарт тавих хэрэгтэй. Магадгүй ханын тавиур дээр тавих, өндрөөс өлгөх зэрэг байдлаар тохижуулах боломжтой.

© Wukester92 / reddit

 

4. Хүүхэд өөрөө өөрчлөх боломжтой зүйлсийг байршуулах

© thebestheatherbauer / instagram

Хүүхдийнхээ урлагийн мэдрэмжийг хөгжүүлж, бүтээлч сэтгэхүйг дэмжих зайлшгүй шаардлагатай. Шүүгээг зургийн жааз болгох эсвэл хуучин жааз худалдан авч хананд өлгөөд өөрсдийн бүтээлээ жаазандаа сольж хийх боломжийг бүрдүүлээд үзэхийг танд зөвлөж байна.

© depositphotos.com, © depositphotos.com

 

5. Гэрэлтүүлэгт анхаарах

© dawzrdgundlach / reddit

Хүүхдийн өрөө оройн цагаар унтаж амрахад нь тустай байх үүднээс хурц тод гэрэлгүй байх шаардлагатай байдаг. Түүнчлэн хүүхдийн нүдэнд шууд тусгалгүй байршилд байх нь чухал. Орой хүүхдэдээ үлгэр уншиж өгөх үедээ дулаан шаргал өнгийн гэрлийг сонгох нь мөн л сайн сонголт байх болно. Мөн найзуудтайгаа хамт байх үедээ асаахад нь зориулж үлгэрийн мэт содон гэрэлтүүлэг хийх ч боломжтой.

 

6. Тайван амгалан мэдрэмж төрүүлэх булан гаргах

© runaway-chickpea / reddit

Цагийг ганцаараа өнгөрүүлж, таагүй бодол, мэдрэмжүүдээсээ салах боломжтой газрыг өрөөний буланд гараж өгөх нь мөн л сайн сонголт байх болно. Ийм буланг хүүхдэдээ гаргаж өгсөн нэгэн ээж, “3 настай хүү маань тэр буланд гүнзгий амьсгал авч тайвширч, сэтгэл санаагаа засах маш дуртай байдаг. Ханан дээр зурсан уулсыг хуруугаараа зааж хэрхэн зөв амьсгалах тухай би түүнд зааж өгсөн юм. Уул өөд өгсөх үед амьсгалаа авч, уруудах үед амьсгалаа гаргана. Энэ арга түүнийг уурласан үед их тус болдог” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг.

 

7. Хүүхдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж, хувиргаж өөрчлөхөд хялбар байдлаар тохижуулах

© depositphotos.com, © depositphotos.com

Хүүхэд маш хурдан өсч торнидог гэдгийг бид мэднэ. Энэ ч утгаараа тэдний хүсэл, сонирхол хувирч өөрчлөгдөж байдаг. Ягаан өнгийн хана, одой морины зураг магадгүй одоо охинд тань маш их таалагдаж байгаа ч 2 жилийн дараа түүний сонирхол тэс өөр болсон байхын үгүйсгэх аргагүй. Иймээс хүүхэд тань өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн засаж болохуйц саармаг өнгийг сонгож засах боломжтой.

Та хүүхдийн өрөөгөө яаж тохижуулсан бэ? Сэтгэгдэл хэсэгт хүүхдийн өрөөнийхөө зургийг бидэнтэй хуваалцаарай.

11
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *