Үүнийг уншсаныхаа дараа та зураг авахуулахдаа гарынхаа хурууг дахин хэзээ ч “V” хэлбэртэй болгохгүй!

2

Зарим хүмүүс камерын өмнө зургаа авахуулахдаа нэг л мэдэхэд гараа дээш өргөж, хуруугаараа англи хэлний цагаан толгойн “V” үсгийг гаргадаг. Энэ нь Азийн улс орнуудад түгээмэл харагддаг зүйл юм – Хятад, Япон гэх мэт. Ингэх нь ямар утга учиртай вэ?

Ихэнх хүмүүс үүний утга учрыг мэддэггүй болов уу. Тэд зүгээр л цаанаасаа зураг авахуулахдаа урам зоригтой, өөдрөг байгаагаа харуулах гэж ийм үйлдэл гаргадаг. Энэ үйлдлийн илэрхийлэх утга санаа, анх ямар зорилгоор ингэж хүмүүс зургаа авахуулдаг болсон талаар олон таамаг байдаг боловч хамгийн алдартай, итгэж болох шалтгаан нь “Victory” буюу ялалт гэсэн англи үгнээс гаралтай гэж үздэг.

© yuhsuan330/instagram

Бас нэгэн таамаг байдаг нь 1972 оны Саппород болсон Олимпийн үеэр АНУ-ын уран гулгалтын тамирчин Жанет Линн (Janet Lynn) үзүүлбэрээ толилуулж дууссаны дараа өөрийгөө зүгээр гэдгийг илэрхийлж энэхүү үйлдлийг гаргаж, нүүр дүүрэн инээмсэглэн, өөртөө итгэлтэй байсан нь хожим хүмүүсийн дунд дэлгэрэх үндэс болсон гэж ярих нь ч бий. Учир нь тэр тэмцээндээ алтан медаль хүртэж чадаагүй юм.

© monaniie/instagram

Ихэнх тамирчдын зургийг хараад байхад энэ үйлдлийг гаргаж, зургаа авахуулсан байдаг бөгөөд үүнийг Япончуудын зүгээс Жанеттай холбоотойгоор барахгүй, “Би зүгээр ээ, хэвийн байна” гэсэн утгыг илэрхийлдэг гэж үздэг байна.

© bryanalberts/instagram

 

© nicooostar/instagram

Хэдийгээр тийм байж болох ч гэлээ судлаачид зарим улс оронд хуруугаараа “V” үсэг гаргаж зургаа авахуулах нь өндөр эрсдэлтэй болохыг олж тогтоожээ. Японы “Үндэсний Мэдээллийн Байгууллага”-ын хэсэг эрдэмтэд гэмт этгээдүүд дээрх байдлаар зургаа авахуулсан хүмүүсийн хурууны хэсгийг компьютер технологи ашиглан илүү томруулж, тухайн хүний хурууны хээг хэвлэн авах боломжтой гэж үзсэн байна. Ингэснээр тухайн хүний хувийн мэдээлэл алдагдана гэсэн үг. Бичлэгнээс скан хийж болдогтой адилхан гэж ойлгож болно.

© cobygoodstart/instagram

Аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн зүгээс үүнтэй санал нийлж байгаа бөгөөд хэдийгээр хүний хурууны хээ дахин давтагдашгүй гэж үздэг ч энэ нь хувийн мэдээллээ алдах хэмжээнд эрсдэл үүсгэж болохыг анхааруулж байна. Түүнчлэн банкнууд болон томоохон компаниудад био хэмжүүрт таних систем болон хүний мэдээлэлтэй холбогдсон харилцан үйлчлэл бүхий програмыг ашиглахыг зөвлөжээ.

© dmisteretian_ix/instagram

Та Японы эрдэмтдийн хийсэн судалгааны талаар юу гэж бодож байна? Тэгэхээр “V” үсэг хуруугаараа гаргаж зураг авахуулах нь буруу юу? Та ингэж зургаа авахуулдаг уу? Бидэнтэй санал бодлоо солилцоорой.

131
ГайхмаарГайхмаар
53
Ха ХаХа Ха
42
ТэнэглэлТэнэглэл
30
БурууБуруу
19
ХарамсалтайХарамсалтай
11
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Leo Misu

    Leo Misu

    2019/04/26 at 18:13

    Ulziijargal Jargal

  2. Зочин

    2019/04/26 at 21:22

    olon pose baihad zaaval v

  3. Болороо Болороо

    Болороо Болороо

    2019/04/26 at 22:20

    Dgb Bolor unshaarai

  4. Batolzii Batolzii

    Batolzii Batolzii

    2019/04/27 at 10:52

    Bid duirah bish hushuuchilah hvmvvs danch chi chingsiin vr sad gedgee er geej dee eldew mayaa boilool gej helmeer bain

  5. Төгөлдөр О.

    Төгөлдөр О.

    2019/04/27 at 21:04

    Churchillin V zurg bdagzde te

  6. Bayarmaa Davaadorj

    Bayarmaa Davaadorj

    2019/04/30 at 01:58

    Victoria гэсэн үг ш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *