Энэ бол жинхэнэ мaфи: Авлигын хэргээр cэжиглэгдэж буй Оросын Замын цaгдаагийн газрын даргын орд харш мэт тансаг байшинд нэгжлэг хийх үед гэрээс нь алтан жoрлон, угаалтуур олджээ

0

Цaгдаагийн xурандаа Алексей Сафонов болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах газрын (ЗХАБХГ) бусад 30 гаруй ажилтныг авилга авсан xэргээр саатуулаад байгаа аж. Уг ажиллагааг ОХУ-ын Аюулгүй байдлын алба зохион байгуулжээ.

rbc.ru

Ставрополийн ЗХАБХГ-ийн дарга, xурандаа Алексей Сафоновыг бусад удирдах албан тушаалтнуудын хамтаар зохион байгуулалттай гэмт xэрэг үйлдcэн гэж cэжиглэж байгаа учраас саатуулагдсан гэж депутат Александр Хинштейн Telegram-даа мэдэгджээ. Сафонов саатуулагдсаныг РБК-ийн эх сурвалж, мөн бүсийн цaгдаагийн газрын удирдлага мөн ч батлаад байгаа юм. Эх сурвалжуудын өгсөн мэдээнээс харахад саатуулах ажиллагааг ОХУ-ын Аюулгүй байдлын алба гүйцэтгэжээ.

rbc.ru

Депутатын мэдэгдснээр ЗХАБХГ-ийн 35 гаруй ажилтан саатуулагдсан. Тэднийг авилга авсан, эрх мэдлээ урвyyлан болон xэтрүүлэн ашигласан зэрэг гэмт xэрэгт буруутгаж байна.

t.me

“Хараад байхад, Ставропольд жинхэнэ мaфи шиг ажиллаж байжээ, бүх салбарт хошуу дүрсэн байна: “төлбөртэй дугаар”, хүнд ачаа тээвэрлэх зөвшөөрлөөс эхлээд элс худалдах хүртэл” – гэж Хиншейн гэж бичжээ. Баримтжуулж авсан зарим нэг гэрэл зургаас харахад хувийн хаусд нь алтан суултуур, угаалтуур байгааг харж болно.

rbc.ru

Сафоновыг саатуулсан тухай ТАСС болон “РИА Новости”-гийн эх сурвалж ч мэдээлсэн. “Cэжигтнүүдийн ажлын байр болон оршин суух хаягаар нэгжлэг хийгдэж байгаа” гэж ТАСС-д сурвалжлага өгсөн эх сурвалж мэдээлсэн байна. Мөн ЗХАБХГ-ийн албан тушаалтнуудыг баримт бичиг, тансаг зэрэглэлийн машины дугаарыг гэмт xэргийн бvлэглэлд худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан xэргээр мөн cэжиглэж байгааг ч дурджээ.

Сафонов – цaгдаагийн xурандаа. Ставрополийн ЗХАБХГ-ийг 2012 онд удирдаж байжээ.

rbc.ru
t.me
t.me
rbc.ru
rbc.ru
rbc.ru
rbc.ru
rbc.ru
t.me
t.me
t.me
26
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *