Амар тайван, сайн унтаж амрахын тулд өрөөний температур хэд байвал хамгийн тохиромжтой болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Үүнээс хойш дахин нойр хулжина гэж санаа зовох хэрэггүй!

2

Унтаж амрах нь бидний эрүүл мэнд болон сайн сайхан амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Насанд хүрсэн хүн (26-64 настай) өдөрт дунджаар 7-9 цаг унтах ёстой гэж үздэг.

Энэ нөхцөлд унтах хугацаа тийм ч чухал биш, харин сайн унтаж амрах нь чухал бөгөөд үүнд олон хүчин зүйлс нөлөөлнө, тухайлбал өрөөний температур. Эрүүл, дээрээс нь тав тухтай унтаж амрахын тулд өрөөний температур хэд байх ёстой вэ?

© via GIPHY

 

Унтлагын өрөөний хамгийн тохиромжтой температур

Доктор Кристофер Уинтер (Christopher Winter), олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэлийн эмч, нойрны мэргэжилтэн тэрээр унтаж амрахад хамгийн тохиромжтой өрөөний температурыг 15-20 хэм байх ёстой гэж үзжээ.

© via GIPHY

Хачирхалтай сонсогдож байна уу? Магадгүй энэ нь эерэг нөлөөтэй байж мэдэх юм.

Температур 24 хэмээс дээш эсвэл 10 хэмээс доош байх нь хүнийг амар тайван унтаж амрахад саад учруулдаг гэнэ. Яагаад тэр вэ? Уинтер дараах тайлбарыг өгчээ:

Учир нь температур хэт их эсвэл хэтэрхий бага байх нь хоногийн унтах цагийг нэг бол багасгаж эсвэл ихэсгэнэ, улмаар эрт сэрэх болон оройтож унтахад хүргэдэг байна.

© Lopolo / Shutterstock.com

Сэрүүхэн агаар унтлагын өрөөнд байвал унтаж амрахад илүү таатай нөхцөл үүсэх болно.

 

Сайн унтаж амрахад туслах зөвлөгөөнүүд

Хэр сайн унтаж амарснаас шалтгаалж, маргаашийн ажил амьдрал ямар байх нь шийдэгддэг. Тиймээс доорх бяцхан зөвлөгөөнүүдийг дагаж хэрэгжүүлээрэй:

© Africa Studio / Shutterstock.com
  • Тогтсон нэг цагт орондоо орж, сэрж байх. Үүнийг дэглэм болгох, амралтын өдрүүдэд ч гэсэн мөн ялгаагүй.
  • Өдрийн цагаар аль болох гадуур цагийг өнгөрөөх нь чухал.
  • Орондоо орохоос 1-2 цагийн өмнө телевиз үзэх эсвэл ухаалаг төхөөрөмж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Оронд нь намуухан хөгжим сонсож болно.
  • Шөнийн цагаар унтлагын өрөө харанхуй байх ёстой. Зузаан хөшиг өлгө. Мөн унтах үйлчилгээтэй маск тавьж болно.
  • Өдрийн цагаар биеийн идэвхтэй хөдөлгөөн хий. Энэ нь таныг унтаж амрахад тусална.
  • Кафейны хэрэглээгээ бууруулж, шөнө аль болох бага шингэн зүйл хэрэглээрэй.
© via GIPHY

Та сэрүүхэн өрөөнд унтдаг уу? Та дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх үү? Сэтгэгдлээ үлдээхээ мартав аа!

12
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *