Тэг бүлгийн цус хэдэн сая хүний амь аварна! Одоо хүн болгон донор болж чадах ажээ

1

Орчин үед цусны донорын асуудал хурцаар тавигдаж байна. Юуны түрүүнд донорын дутагдалд орсонтой холбоотой. Эмч нар цусны бүлэг тохирохгүй байгаа асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.

Универсал цусны бүлэг бүтээх ажил дээр эрдэмтэд сүүлийн хэдэн арван жил ажиллаж байгаа юм. Тэдний судалгааны ажилд саяхан л томоохон амжилт гарчээ.

Хенрик Клаузын удирдлага дор ажилласан Дани, АНУ болон Шведийн эрдэмтэд дурын бүлгийн цусыг тэг (бас нэг ч гэж байгаа) бүлгийн цус болгож хувиргах арга олжээ.

 

Цус сэлбэх ажиллагаа

Хүний цус дөрвөн бүлэгт хуваагддаг, энэ нь цусны антигенуудаас шалтгаална – эритроцит дахь А болон В агллютиноген, мөн цусны плазмд байгаа a болон b агллютинин. Тэг бүлгийн цус нь зөвхөн a болон b агллютинин агуулна, харин бусад бүлгийн цус хослох нь бий: хоёрдугаар бүлэг – А болон b, гуравдугаар – а болон В, дөрөвдүгээр – А болон В.

Дурын цусны бүлгийг тэг болгохын тулд эрдэмтэд кофейны шошны ногоон ферментийг ашиглажээ. Харамсалтай нь хүсэн хүлээсэн үр дүнг өгсөнгүй: маш олон туршилт хийж байсан,  сэтгэлээр унахаар үе ч зөндөө тохиолдож байв.

Эрдэмтэд хэд хэдэн микроб хийхээр шийдэв: нэг нян нь А агллютиногенийг хөөнө, нөгөө нь В агллютиногенийг хөөнө. Амжилттай судалгааны дараа эрдэмтэд америкийн ZymeQuest-ийн үйлчилгээг авахаар шийджээ. Тэд цус боловсруулах тусгай төхөөрөмжийг зохион бүтээжээ.

“Цус өөрчлөх” шинэ аргыг клиник түвшинд туршиж байгаа буюу маш цөөн тооны эмнэлгүүдэд л тэг бүлгийн цус ашиглаж байна.

Анагаахын шинэ нээлт тун удахгүй олон нийтэд хүртээмжтэй болно гэж найдаж байна.

Эх сурвалж

8
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Myagaa Miig

    Myagaa Miig

    2017/12/15 at 17:43

    Bi onoodor donor bolson. 3 hunii ami avarch bgaadaa mash ih bayrtai bgaa

  2. Myagaa Miig

    Myagaa Miig

    2017/12/15 at 17:43

    Bi onoodor donor bolson. 3 hunii ami avarch bgaadaa mash ih bayrtai bgaa

  3. Myagaa Miig

    Myagaa Miig

    2017/12/15 at 17:43

    Bi onoodor donor bolson. 3 hunii ami avarch bgaadaa mash ih bayrtai bgaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *