Oreo жигнэмэгний цагаан кремний оронд шүдний оо хийж, орон гэргүй хүнд өгч буй пранк бичлэгнээсээ болж өсвөр насны хүү шоpонгийн хаалга татжээ

0

Сая дагагчтай блогер Кангуа Рен сошиал сүлжээнд ReSet нэрээрээ алдартай бөгөөд Oreo жигнэмэгний цагаан кремийг шүдний оогоор сольж, орон гэргүй хүнийг хоёр ч удаа энэ жигнэмгээрээ хооллосноос болж бие нь муудсан тухай New York Times-д бичжээ.

Анхны явдал 2017 онд гарсан юм. Рен орон гэргүй Георге дээр очоод жигнэмгээр дайлжээ.

ReSet/Youtube/mibrujula.com

Жигнэмгийг идэж байх үеэр 20 настай влогер бичлэгээ үргэлжлүүлэн хийж Георгийг элдвээр шоглон ярьж байсан гэдэг.

“Би бага зэрэг хэтрүүлсэн байж болох л доо, гэхдээ эерэг талаас нь харах гэж хичээцгээе: тэр ер нь шүдээ цэвэрлэж үзсэн болов уу. Гуйлгачин болсон цагаасаа хойш юу л бол гэж бодож байна” гэж Рен үзэгчдэд хандан ярьж байжээ.

Георгийн бие тэр үедээ эвгүйрхсэн ч хүнд хордлого бололгүй өнгөрчээ. Бичлэг ч YouTube дээр алдаршихын зэрэгцээ олон хүний дургүйцлийг хүргэсэн байна.

 

ReSet дахиад л Георге дээр эргэн ирж бас нэг бичлэг хийхээр шийджээ

ReSet/Youtube/nytimes.com

Түүний өгсөн жигнэмэг таалагдсан эсэх тухай асууж, их л даруухан байхыг хичээжээ.

“Хүмүүс орон гэргүй хүмүүсээр даажигнахыг их нухацтай хүлээж авах юм. Жирийн хүнд ийм зүйл тохиолдвол хэн ч, юу ч хэлэхгүй тоохгүй л өнгөрдөг биз дээ” гэж влогер бичлэгээ дуусгасан байв.

 

Пранк бичлэг хийдэг нөхөр найзтайгаа нийлж гурав дахь бичлэгээ хийхээр шийдэхэд түүний энэ бүх даажигнал дууссан аж

ReSet/Youtube/laverdad.es

Тэр орон гэргүй эр дээр ирж ойрын хугацаанд дахин нэг бичлэг хийх тухай хэлжээ. Үүний гэрч болсон хүн цaгдаа дуудсан юм. Хэргийн материалаас харахад блогер уг даажигналаасаа 2 мянга гаруй еврогийн орлого (сурталчилгаанаас) олсон байна.

Залууд ял шийтгэл оногдох нь тодорхой болж ирэнгүүт Георгед 300 евро өгөх гэж оролджээ, харин xохирогч зөвшөөрөөгүй юм.

 

Xохирогчийн тал Ренийг хоёр жил шоpонд хорих ял, мөн Георгед 30 мянган еврогийн нөхөн төлбөр олгохыг нэхэмжилсэн байна.

ReSet/Youtube/9gag.com

Испанийн шүүх блогер ReSet-ийн үйлдлийг ёс суртахууны хувьд хүнлэг бус хэмээн үзэж залууг 15 сар шоpонд хорих ял оноожээ. Шоpонд xоригдох ялаас гадна бичлэгийн зохиогч xохирогчид 20 мянган еврог нөхөн төлбөрт төлөх үүрэгтэй, цаашлаад YouTube болон өөр бусад бүх сошиал сүлжээнд 5 жил орох эрхээ хасуулжээ.

Влогер шүүх хурал дээр мэдэгдэл хийхдээ: “Энэ бол шоуг хурдлуулах л арга байсан юм. Хүмүүст эрүүл бус зүйл их таалагддаг. Гэхдээ би арай л хэтрүүлчихжээ” гэж мэдүүлжээ.

Та энэ тухай юу гэж бодож байна?

27
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tugsuu Tugsuu

    Tugsuu Tugsuu

    2021/12/18 at 20:56

    hohchin l geyda whahahha

  2. Техно Сэгий

    Техно Сэгий

    2021/12/18 at 21:05

    Huurhido hogcinl gej helida kk

  3. Battulga Anujin

    Battulga Anujin

    2021/12/18 at 23:44

    Ямар зэвүүн мал вэ
    Өөрт нь ийм оотой жигнэмэг өгвөл бараг шүүхэд өгөх биз энэ өөрөө орон гэргүй байж үзээсэй байна 🤔🤨😏😡🤬

  4. DG Tuya

    DG Tuya

    2021/12/19 at 00:03

    Тэнэг новш вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *