Загвар зохион бүтээгчдийн хүртэл анхаарлыг татам өвөрмөц хувцас урлаж өмсдөг 9 настай охин ТикТок сүлжээнд шуугиан тарьж чаджээ

0

Kaia Aragon хэмээх АНУ-ын Колорадо мужаас гаралтай бяцхан охин өнгөрсөн оны 11-р сараас эхлэн өөртөө хувцас урлан өмсөх болжээ. Түүнээс хойш загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй тэрээр нийт 35-40 гаруй загварын хувцас урлаад буй ажээ.

Өөрийн урласан хувцсаа өмсөх үедээ тэр өөртөө илүү итгэлтэй байж чаддаг

© kaiaraedesigns / instagram

 

© kaiaraedesigns / instagram

Ойр дотны хүмүүсээс гадна тэрээр загвар зохион бүтээгчдээс ч маш их сайшаал, дэмжлэг авч байгаа аж. Тухайлбал загвар зохион бүтээгч Vera Wang түүнд өөрийн гараар амжилт хүссэн ил захидал илгээж, хүсэл мөрөөдлөө хаялгүй үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байсан юм.

 

Тэр загварын ертөнцөд хязгааргүй дуртай

© kaiaraedesigns / instagram

 

© kaiaraedesigns / instagram

Өнгөрсөн зул сарын баяраар даашинзны эсгүүр бэлгэнд авсан даруйдаа тэрээр анхны даашинзаа урлаж байжээ. Түүний ээж Tonya охин нь эсгүүрийг зөвхөн сонирхлоороо хүсч байсан гэж бодсон ч ганцхан цагийн дотор өөрөө даашинз хийсэнд маш их гайхаж байсан тухайгаа хожим дурсчээ. Түүнчлэн тэрээр охин нь ямар ч хувцсыг хослуулан өмсөж гайхалтай загварлаг харагдаж чаддаг тухай ч ярьж байсан юм.

 

Тэр найз нөхөд, үеэлүүдээ ирээдүйд байгуулах компанидаа оруулж ажиллуулахыг хүсдэг

© kaiaraedesigns / instagram

 

© kaiaraedesigns / instagram

Хүмүүсээс дэмжлэг их авдаг ч загварын ажлаа ихэвчлэн ганцаарчлан гүйцэтгэдэг Kaia охин ирээдүйд загварын компани байгуулж, ойр дотны хүмүүстэйгээ хамтдаа ажиллахыг хүсдэг. Тэрээр “Найзууд, үеэл болон эгч нар маань загвар зохион бүтээгч болвол би тэдэнтэй дуртайяа хамтарч ажиллана” хэмээн ярьжээ.

© kaiaraedesigns / instagram

 

© kaiaraedesigns / instagram

Ийнхүү нас хэдий бага боловч өөрийн хүсэл мөрөөдлийн ажилд суралцаж, өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй Kaia охин цаашдаа ч олон гайхалтай загваруудыг урлах биз ээ.

© kaiaraedesigns / instagram
6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *