Галзуу хулганан дээр суусан нүцгэн хүмүүс 22.000 фунтын хандив бүрдүүлж чаджээ [11 фото + 1 видео]

0

Галзуу хулганан дээр суусан нүцгэн хүмүүс 22.000 фунтын хандив бүрдүүлж чаджээ [11 фото + 1 видео]

Английн Essex мужийн Southend-on-Sea хэмээх газрын Adventure Island нэртэй паркт 2010 оны 8-р сарын 8-ны өдөр 102 британичууд Southend Hospital эмнэлгийн хөхний тасагт зориулж мөнгө хандивлахаар цугларчээ. Хамгийн сонирхолтой нь энд цугларсан хүмүүс тус паркын Green Scream нэртэй галзуу хулгана дээр ямар ч хувцасгүйгээр суусан явдал юм. Иймэрхүү үйл явдал урьд нь 2004 онд английн Staffordshire мужийн Alton Towers-д болж байсан ба тухайн үед 32 хүн нүцгэнээр галзуу хулгана дээр сууж байсан юм байна. Southend Hospital эмнэлгийн буяны сангийнхан эмнэлгийнхээ хөхний тасагт хөхөнд үзлэг хийхэд хэрэглэдэг хоёр дижитал аппарат авахаар 750.000 фунт стерлингийн хөрөнгө бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь энэ юм. Adventure Island паркын эзэн Philip Miller хэлэхдээ “Манай паркт Нэгдсэн улсын өнцөг булан бүрээс маш олон хүмүүс ирдэг. Тэдний дунд хөхний хавдартай хүмүүс ч байдаг. Тэдгээр хавдраар шаналж байгаа хүмүүсийн тухай янз бүрийн яриануудыг бид өөрсдөөс нь болон хэн нэгнээс дамжуулан олон удаа сонсож байсан л даа. Тиймээс бид тэдэнд ямар нэгэн юм буцааж өгөхийг хүссэн юм” гэсэн байна. Мөн тэрээр “Бидний нэгдэн нийлж байгаа амин чухал шалтгаантай энэ их үйлсийг зоригтойгоор дэмжин, ичиж нэрэлхэх, санаа зовох зүйлгүйгээр нүцгэлэн оролцсон хүн бүрт маш их баярлалаа гэж хэлэхийг хүсч байна” гэсэн байна. 2004 онд болж байсан галзуу хулгана унагч нүцгэн хүмүүсийн рекордыг эвдсэн энэ үйл явдал буяны үйлс байсан гэдгээрээ маш олон хүний талархлыг хүлээж чадсан юм.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. altkaa

    2010/08/17 at 11:00

    1 st

  2. hishnik_2000

    2010/08/17 at 11:03

    MGl d iim ym boloosoi teguul goy oo :D

  3. Big_Show

    2010/08/17 at 11:38

    [quote] 1 st shy double[/quote][color=80BF00] [font=Comic Sans MS] [size=xx-large]T! sda naadhiig chine2nd gdiin bvr dogdoltsn bna[/size]
    [/font][/color]

  4. turuu_designer

    2010/08/17 at 11:49

    Ene neg 2 yum heruul hiihee bolimoor yumaaa. Teneg neg ni tenegtej l bna biz. Terend tsuhaldaad bh hereg yu bnaaa?

  5. christoper

    2010/08/17 at 12:16

    vnen galzuu ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-) ;-)

  6. LillLove

    2010/08/17 at 13:09

    zorgooroio shaaaass

  7. I_Can

    2010/08/17 at 18:21

    [color=000080]Neg iim yum bnaa. yaagaad ihevchlen nvtsgen ntr hunuusiin zurag, bichleg ih tavij bdiim bol…? kkk. teriig l hunuus ih sonirhdog yum bh daa etr… kkk[/color]

  8. smile_hehe

    2010/08/17 at 21:05

    shal t1iin

  9. luulii

    2010/08/19 at 14:43

    eoe jinhen durdee ortson matruud bn daaa :82: :82: :82:

  10. SpacePilot

    2010/08/21 at 02:52

    [color=00BFFF]ene gadaadudad hiihgui bodohgui ym gj algaa hehe[/color]

    [ Зассан: SpacePilot , өдөр 2010/8/21 3:53 ]

  11. gamez

    2010/09/16 at 07:38

    disgusting

  12. 2b1

    2011/01/21 at 16:02

    :-o :-o

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *