Оройтохоос нь өмнө анхааралдаа авцгаая: хүүхдийг интернетэд дoнтохоос хэрхэн сэргийлэх вэ?

4

Одоо цагт хүүхдүүд дижитал төхөөрөмжүүдээс салахаа байжээ. Хэдийгээр эцэг эх нь компьютер, ухаалаг гар утас эсвэл таблетын дэлгэцийн өмнө бага цаг зарцуулах хэрэгтэй гэж хэлдэг боловч үр дүн олигтой гарахгүй. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүд ангийнхаа хүүхэд эсвэл найзтайгаа сошиал сүлжээ ашиглан харилцахыг бодит харилцаанаас илүүд үзэх болсон. Үүнээс болж эцэг эхчүүдэд интернетийн дoнтолтоос болж, хүүхдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх үүрэг хариуцлага оногдож байгаа юм.

sakkmesterke / Shutterstock.com

 

Интернетэд дoнтох байдал яаж харагддаг вэ?

Хүүхдэд интернетэд дoнтсоноос болж бие физиологи болон оюун санааны хувьд ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар сайтар хэлж, тайлбарлахдаа гол анхаарлаа хандуулах нь чухал. Тэднийг айлгаж, загнаж, зэмлэх хэрэггүй, үүнтэй нэгэн адил үүсэж болох эрсдэлийг ч бас хүүхдэд тайлбарлаж өгөх нь зүйтэй.

Georgejmclittle / Shutterstock.com

Хэрэв таны хүүхдэд интернетэд дoнтсон шинжүүдээс аль нэг нь илэрсэн бол тэр даруй хүүхдээсээ төхөөрөмжийг хол байлгах хэрэгтэйг анхаарна уу. Илэрч болох түгээмэл шинжүүд:

  • Муухай ааш зантай болох
  • Уурлах болон сэтгэлээр унах нь ихсэх
  • Зүрхний хэмнэл нь нэмэгдэх
  • Ганцаардах болон айж эмээх
  • Догшин ширүүн болох
  • Хараа муудах
  • Толгой өвдөх
BEAUTY STUDIO / Shutterstock.com

Эцэг эхчүүд юу хийх ёстой вэ?

Гар утсаа нуух, компьютерынхоо нууц үгийг солих эсвэл хүүхдийн төхөөрөмжтэй харьцах цагийг хязгаарлах – эдгээр аргууд бол хамгийн энгийн нь, гэхдээ зарим нөхцөлд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө. Ерөнхийдөө төхөөрөмжийг удаан хугацаанд хэрэглэснээр үүсэж болох эрсдэлийг хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, түүнд тайлбарлаж өгөх нь хамгийн зөв арга зам юм.

Olesya Kuznetsova / Shutterstock.com

Өөр бусад авч болох арга хэмжээнүүд:

  • Төхөөрөмж хэрэглэх хугацааг хязгаарлах
  • Орондоо орохоос нэг цагийн өмнө хэрэглэхгүй байх тал дээр зөвшилцөх
  • Хүүхдийн анхаарлыг татахгүй байх газар компьютероо байрлуулах
  • Хүүхдийн интернет болон апп ашиглаж байгаа байдлыг тогтмол тэмдэглэх
  • Интернетийг буруу байдлаар ашиглаж байгаа бол зарим сайт болон вэб хөтчийг идэвхгүй болгох
  • Хүүхдийг өөр зүйлд анхаарлаа хандуулахад хүргэх
  • Сошиал сүлжээний эрсдэлийн талаар анхааруулах
  • Ямар нэгэн танихгүй хүнтэй холбоо тогтоосон бол тэр даруйд нь эцэг эхдээ хэлэх ёстой талаар хүүхдэдээ сануулах
Valery Sidelnykov / Shutterstock.com

Хамгийн чухал зүйл: Насанд хүрэгчид ч гэсэн мөн ялгаагүй, хүүхэдтэйгээ адилхан төхөөрөмж, интернет зэргийг бага цагаар ашиглах хэрэгтэй. Учир нь хүүхэд бүр эцэг, эхээсээ үлгэрлэдэг шүү дээ.

Dmytro Zinkevych / Shutterstock.com

Тэднээс сүүлийн үеийн технологийн мэдээний талаар чөлөөтэй асуу. Дараа нь түүнд ямар хор хөнөөлтэй болохыг нь учирлаж хэл. Хамгийн чухал дүрэм бол хүүхдийнхээ интернетийн хэрэглээг хязгаарлах нэрийн дор орчин үеийн мэдээ мэдээллээс ангид байлгаж болохгүй бөгөөд та өөрөө хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэдгээ бүү мартаарай!

9
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *